Орон нутгийн иргэдэд сонгуулийн боловсрол олгожээ.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Лийд төгсөгчдийн холбоо” ТББ гишүүдтэйгээ хамтран энэ төслийг хэрэгжүүлж дууссан байна. Төсөл нь залуу сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, 2024 оны сонгуульд баталгаатай бодит мэдээлэлтэй оролцоход дэмжлэг болох зорилготой юм байна.
“LEAD Alumni Association” нь LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдсан салбар салбарын залуусын нэгдэл бүхий ТББ юм. Тэд орон нутгийн иргэдэд сонгуулийн боловсрол олгох санаачилга гарган, төслөө бичиж, дээр дурдсан байгууллагаас дэмжлэг авчээ.
Төслийн үр дүнг хэлэлцэх хурал өнгөрсөн бямба гарагт болж, долоон аймгийн багууд нийслэлд ирж, ажлаа тайлагнав.
“Лийд төгсөгчдийн холбоо”-ны “Сонгуулийн луужин” төслийн зөвлөх Н.Ганчимэг “Манай холбоо 2018 онд байгуулагдсанаас хойш сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн талаарх ойлголтыг сайжруулах хэд хэдэн төсөл хэрэгжүүлээд байна.
Тухайлбал, 2020 онд Сонгуулийн дата хакатоныг зохион байгуулснаас эхлээд YouthVote, Dream, GenV төслүүдийг, 2020, 2021 оны сонгуулиар ирцийн мэдээг дэлгэцээр ил тод, шууд дамжуулах ажлыг гардан зохион байгуулсан.
Энэ жил сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор олон шинэ сорилт гарч буй тул иргэдэд сонгогчийн боловсрол олгох нь зүйтэй гэж ярилцаад, орон нутгийн иргэдийг зорилтот бүлэг болгон сонгон авсан.
Сонгуульд оролцож, саналаа өгөөрэй гэж дахин дахин хэлэхээс илүүтэй утга учиртай оролцоо, хариуцлагатай сонголт хийхэд нь цэгцтэй мэдээлэл өгч тусалъя гэж шийдсэн юм. Олон хүнд хүрэх гэхээсээ илүүтэй сонгуульд ач холбогдол өгдөггүй, энэ сэдвийг сонирхдоггүй, сонирхсон ч хангалттай мэдээлэл авч амждаггүй сонгогчдод хүрэхийг зорилоо. Манай улсын нийт сонгогчийн талаас илүүг залуучууд эзэлдэг ч тэдний оролцоо бага байдаг.
Үүний шалтгааныг тодорхойлсон олон судалгаа бий. Эдгээрээс бидний тухайд төсөл хэрэгжих хугацаанд хүрч болох хүчин зүйлс дээр төвлөрөхийг зорьсон. Жишээ нь ажил эрхлэлт, шилжилт хөдөлгөөн зэргээс шалтгаалсан тохиолдолд бид богино хугацаанд нөлөөлөх боломжгүй тул анх удаа санал өгөх 18 настай хүүхдүүд, МСҮТ, их сургуулийн оюутан залуус болон 34 хүртэл насныханд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон цэргүүдэд мэдээлэл хүргэхийг илүүтэй зорьсон” гэж ярив.
Ингээд орон нутгийн иргэдэд сонгуулийн боловсрол олгохдоо ямар агуулгыг ямар арга хэлбэрээр хүргэснийг танилцуулъя. Тэд тавдугаар сарын 1-31-ний хооронд цахимаар болон танхимд төрөл бүрийн сургалт, уулзалтууд явуулж, өдөрлөг зохион байгуулсан бөгөөд рийлс буюу богино хэмжээтэй бичлэгүүд, постер, гарын авлагыг өөр өөрсдийн сувгаар түгээжээ.
Өвөрхангай аймгийн баг:
-Бид “Цогц хөгжлийн төв” ТББ-аас хийсэн, сонгогчийн зан төлөвийн судалгааг эхлээд уншсан. Судалгаагаар 20-29 насны залуусын сонгуулийн ирц хамгийн бага байв. Иймд энэ насныхан руу мэдээллээ түгээхийг зорьсон. Гэвч анх тооцоолсноос цөөн хүн танхимын сургалтад ирж байв. Клубын гишүүдээ сонгохдоо аль нэг намын гишүүн биш байх шаардлага тавьсан. Хүн нэг сонсоод, хоёр дахиа сонсоод ч өнгөрөх магадлалтай тул өдөр бүр нэг уриалга гаргана гэж төлөвлөсөн.
Сонгогчийн боловсролыг сонгуулийн сурталчилгаатай хольж хутгах нь их байна.
31 өдрийн турш тасралтгүй мэдээлэл хүргэвэл сонгогчдын зан үйлд нөлөөлөх боломжтой. Хамгийн түрүүнд хэвлэлийн бага хурал хийн, аймгийн хэвлэл мэдээллийн долоон байгууллагын сэтгүүлчдэд төслөө танилцуулсан. Гэтэл хүмүүс “Нэг намын сурталчилгаа биз. Овоо залуу юм гэж бодтол сонгууль яриад эхэллээ” гэж мэдээний дор бичсэн байсан.
Иймд бид аль нэг намаас хараат бус, сонгогчийн боловсрол олгох ажил хийж байна гэдгээ тайлбарлаж байв. Сонгогчийн боловсролыг сонгуулийн сурталчилгаатай хольж хутгах нь их байна. Цэцэрлэгийн удирдлагуудтай ярилцан, хүүхдээ цэцэрлэгт явуулдаг, аав ээжүүдийг цуглуулан мэдээлэл өгсөн. Энэ үеэр нэг намаас нэр дэвшсэн бүх хүнийг дугуйлбал саналын хуудас хүчинтэй гэсэн, буруу ойлголттой хүнтэй ч таарч байв.
Нэг дор олон хүн цуглуулах хэцүү байсан тул хаалганаас хаалганд мэдээлэл хүргэсэн. Гэрэл зурагчидтай хамтран ажиллаж, тэднээр зургаа авхуулах боломжтой гэсэн зар түгээж, ирсэн хүмүүсийн зургийг мэргэжлийн зурагчин авахын сацуу гарын авлага, мессежээ түгээсэн. Бид сонгуулиар хэн нэгнийг сонгодоггүй, харин өөрсдийнхөө ирээдүйг сонгодог юм шүү гэдгийг хэлж байв. Нэг сарын турш ингэж ажиллахад хөдөө ардчиллын боловсрол ус агаар мэт хэрэгтэй байгааг ойлголоо. Хүмүүст сонгогчийн боловсрол үгүйлэгдэж байна. Тэд энэ төрлийн мэдээллийг дуртай хүлээн авч байна.
Увс аймгийн баг:
-Үйл ажиллагаандаа сайн дурын ажилтнуудыг клубийн хэлбэрээр зохион байгуулж ажилласан. Клубийн гишүүдийг нээлттэй байдлаар хамруулан ажилласан ба давхардсан тоогоор 20 орчим залуус оролцлоо. Бид “Сонгуулийн луужингаа тохируулцгаая” явуулын сургалт, сонгогчдын боловсрол олгох “Нэгээр нэмье” богино мэдээллүүдийг бэлтгэн түгээсэн.
Нэг намаас нэр дэвшсэн бүх хүнийг дугуйлбал саналын хуудас хүчинтэй гэсэн, буруу ойлголттой хүнтэй ч таарч байв.
Мөн орон нутагтаа ажиллаж амьдардаг, бусдадаа үлгэр дуурайлалтай, нийгмийн идэвхтэй залуусыг клубийн үйл ажиллагаанд татан оролцуулж, сонгуулийн болон сонгогчийн боловсролд нийт 10 рийлсийг бэлтгэн сошиал сувгуудаар түгээлээ. Сургалтыг залуус олноор ажиллаж хөдөлмөрлөдөг, амарч, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудыг сонгон явуулын хэлбэрээр зохион байгуулсан.
Ууланд алхагчдыг бууж ирэхэд нь уулзах зэргээр ажилласан. Нийт 150 орчим сонгогчдод хүрч, мэдээлэл түгээсэн байна. Хамгийн гол нь клубт хамтран ажилласан, сургалт, рийлст оролцсон залуусын идэвх маш их өөрчлөгдсөн. Өмнө нь сонгуулийг өөрсдөдөө хамаагүй гэж боддог байсан бол одоо сонгуульд оролцох нь чухал, тэр даруй үр дүн нь харагдах оролцоо гэдгийг ухамсарлах болсон талаараа дүгнэлт уулзалтын үеэр хуваалцаж байлаа. Гарын авлага тараахад нэг төрийн албан хаагч нээснээ "Мөнгө нь хаана байгаа юм" гэж биднээс асуусан.
Мөн төрийн байгууллагын хүн байж сонгууль сурталчиллаа гэж биднийг буруу ойлгох хүн байсан. Уг нь бид аль нэг намыг сурталчлаагүй, сонгуулийн талаар танин мэдэхүйн мэдээллийг л түгээсэн юм.
Дорноговь аймгийн баг:
-Шууд сонгууль гэж ярихаар хүмүүс сонирхохгүй тул бид залуучуудын утга учиртай оролцоог таниулахдаа байгальд ээлтэй амьдрах хэв маяг, шинжлэх ухаанч сэтгэлгээний үнэ цэнэ, хиймэл оюуныг хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, соёлын өв болсон бий биелгээний ач холбогдол, залуучуудын утга учиртай оролцоо гэх мэт олон сонирхолтой сэдвүүдээр ярилцсан.
Жишээ нь “Govi GoYu” фейсбүүк хуудасны админ С.Энхмандах “Говийн гоё оролцоо”-г яаж бий болгож буй талаар өөрийн туршлагаа хуваалцсан юм.Дараа нь сонгогчийн боловсролын мэдээллээ түгээж байв. Хоёр дахь уулзалтдаа хиймэл оюун ухааны талаарх лекцийг мэргэжлийн хүнээр тавиулаад гарын авлагаа тараасан юм.
Эдгээр нь бидний зорилтот бүлэг болох 18-34 насны залуусын сонирхдог сэдэв байсан. Уулзалтад ирсэн хүмүүст сонгогчийн нэрийн жагсаалтад багтсан эсэхийг нь election.burtgel.gov.mn хаяг руу нэвтрэн шалгаарай гэж зөвлөн, бүгд хамтдаа шалгасан. Учир нь өмнөх сонгуулиар олон хүнийг бүртгээгүй, эсвэл хаяг дээр нь өөр хүн бүртгэсэн гэх мэт зөрчлүүд их гарсан юм.
Хүмүүстэй нүүр тулан уулзаж ярилцахад эхлээд гайхсан, үл тоомсорлосон хандлага гаргадаг ч сонгуулийн шинэ тогтолцоо, манай тойрог хэдэн мандаттай зэргийг танилцуулсны дараа “Их хэрэгтэй мэдээлэл байна” гэцгээж байсан.
Говь-Алтай аймгийн баг:
-Бид бусад багийн адил “Нэг саналын үнэ цэн” нэртэй клуб байгуулсан. Сонгуулийн талаар хэн сайн мэдэх вэ гэсэн хакатон тэмцээний зар байршуултал хүмүүс хакатон гэж юу вэ гэдгийг сайн мэдэхгүй байв. Иймд тэмцээний удирдамжийг ЕБС-ийн хүүхдүүд, оюутнуудад тайлбарласны дараа тэмцээнд оролцогчдын тоо ихээхэн нэмэгдсэн.
Улаанбаатарт сурдаг манай аймгийн оюутнууд их идэвхтэй оролцсон. Сонгуулийн ерөнхий хорооноос нийслэл болон аймгуудад сонгогчийн өдөрлөг зохион байгуулж, саналын хуудасны загварыг харуулан, яаж санал өгөхийг танилцуулсан юм билээ. Тэрхүү өдөрлөгт очиж, олон хүүхэд бичлэг хийснээ бидэн рүү илгээсэн. Хүүхдийн баяраар аймгийн төв олон хүн цугладаг тул энэ үеэр иргэд гарын авлагаа тараан, мэдээлэл хүргэсэн.
Орхон аймгийн баг:
-Хүүхдээ хараад гэртээ байдаг ээжүүд, гэрэл зураг авдаг залуусыг цуглуулан, мэдээлэл өгсөн. Хоббигоороо нэгдсэн эсвэл ямар нэг ижил төстэй шинж бүхий хүмүүсээр дамжуулан сонгогчийн боловсрол олгох нь илүү зохимжтой байсан. Анх удаа сонгууль оролцох 18 настнуудад мэдээлэл хүргэхээр ЕБС-иудад хандсан ч тэд энэ жил төгсөх ангийнхан тул олон шалгалт өгнө, Хүүхдүүд ачаалал ихтэй байгаа гэсэн хариултыг ЕБС-иуд өгч байв. Гэсэн ч танхим дүүрэн буюу 250 хүүхэд, залуус цуглаж, тэдэнд хэрэгцээт мэдээллийг өгч чадсан. Тэд сонгуульд оролцож, саналаа өгөхөө амлаж, гарын үсэг зурсан нь ихээхэн урмыг өгч байв.
Рийлст нам бус атлаа олон хүнд танигдсан, эерэг мэдээлэл түгээдэг хүмүүсийг сонгон хамтран ажилласан нь хүртээмж сайтай байсан.
Өмнөговь аймгийн баг:
-Бид 18-34 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийнхнийг урьж, мэдээллээ хүргэсэн. “Мэдлэгтэй хором” уулзалтыг төрийн байгууллагууд, МСҮТ болон ШУТИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулсан. Уулзалтын зараа тавьсны дараа танхим хүмүүсээр дүүрч, бид сонгуулийн тогтолцоо, хуулийн өөрчлөлтийг танилцуулаад л болчихно гэж бодсон ч санаснаар болоогүй. Хүмүүсийн оролцоо маш бага байсан тул тэднийг хүлээж цаг алдалгүй, тэдний байгаа газарт нь өөрсдөө явж очих ёстой юм билээ. Бид Даланзадгад, Ханбогд, Цогтцэций гэсэн гурван суманд ажилласан.
Санаандгүй явж байтал жолооч нар урт дараалал үүсгэсэн байхаар нь очоод асуутал үзлэгтээ орох гээд жолооч нар дугаарласан байв. Дийлэнх нь бидний зорилтот бүлгийн насныхан байсан тул жолооч нэг бүрд гарын авлага өгч, мэдээллээ өгсөн. Тэд хаашаа ч яараагүй тул хүн бүртэй тулж ярилцсан. Мөн цэргүүд сонгогч боловч гар утасгүй, мэдээллийг хангалттай авах боломжгүй байдаг.
Иймд хилийн цэргүүдэд сургалт явуулсан. Цэргийн хэд хэдэн даргатай уулзаж, зорилгоо тайлбарлаад зөвшөөрөл авч чадсан. Аль нэг намын сонгуулийн сурталчилгаа байх вий гэж их болгоомжилдог юм билээ. Бид залуучуудад “Саналаа өгч моодоръё” гэж уриалж байв. Мөн дугуй унах хоббитой залуустай хамтран “Жийе, жиргэе” гэсэн уриатай, өглөөний уулзалт зохион байгуулсан.
Дорнод аймгийн баг:
-Энэ удаагийн сонгуулийг өмнөхөөс өөр буюу холимог тогтолцоогоор явуулах тул сургалтаар сонгуулийн системийг танилцуулсан. Манай багийн гишүүн СЕО клубын гишүүн байсан тул бизнес эрхлэгчдийг сургалтад хамрууллаа. Залуучууд цахим сүлжээнээс мэдээлэл авах нь их байна. Богино бичлэг буюу рийл үзэх дуртай байдаг тул бид арваад рийл бүтээсэн.
Сонгуулийн өмнө контент бүтээгчид их завгүй болдог юм байна. Тэднийг хүлээж, ажил бага зэрэг хойшилсон. Аймгийнхаа идэвхтэй залуучуудтай хамтран рийл бүтээхдээ салбар салбарын залуус байхад нь анхаарсан. “Нэгээр нэмье” гэсэн уриатай, сонгуульд саналаа өгч, идэвхтэй оролцохыг уриалсан рийлүүдийг 3000 орчим хүн хүлээн авсан байна.
Дээрх багуудын төлөөлөл иргэдэд нийтлэг ажиглагдсан зүйл нь сонгууль гэхээр л нам гэж хардаг байсан бол сургалтад суусны дараа зөв мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах нь чухал гэдэгтэй санал нийлсэн. Мөн миний оролцоо ганцдахгүй юм байна гэдгийг ойлгосноо олон хүн илэрхийлсэн гэж ярив.
Ийнхүү баг бүр нэг сарын турш ямар ажлууд хийсэн, цахим орчинд хэчнээн хүнд рийлсээ үзүүлсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа хөндлөнгийн үнэлгээчид тэдний ажилд ямар үнэлгээ өгснөө танилцуулсан юм.
-Манай улс урт хугацаандаа хүний эрхийг дээдэлсэн нийгэмтэй болно гэж “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт бичсэн. Мөн хүний эрхийн түгээмэл соёлыг бий болгосон байна. Үүнийг хэрэгжүүлэхэд иргэний нийгэм, төр, хувийн хэвшил хамтран оролцоно гэж заасан. ТББ-ууд олон нийтийг идэвхжүүлж чаддагийг та бүхэн харууллаа. Статистикт суурилж нөхцөл байдлаа үнэлсэн бол маш том оноо. Та бүхэн төрийн байгууллагуудаас эгэх хариуцлагыг шаардаж ажиллажээ.
НҮБ-аас хэнийг ч ардаа үлдээлгүй, хамтдаа мөр зэрэгцэн хөгжих зарчмыг уриалдаг. Та бүхний зорилтот бүлгийг харвал хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ цэцэрлэгт өгдөг ээж аавууд, мото спортынхон гэх мэт өөр өөр бүлэг байгаа нь сайшаалтай. Дэд бүтэц, харилцаа холбоо муу хөгжсөн нутгийн иргэд рүү зорьж очжээ. Бидний тэр бүр анзаардаггүй бүлгүүдийг та бүхэн гаргаж ирсэн нь дараа дараагийн төслүүдэд хувь нэмэртэй. СЕХ-ны ажилтнууд гэх мэт найдвартай эх сурвалжуудыг татан оролцуулсан нь олон нийтийн итгэлийг нэмнэ. Дийлэнх контентоо цахим орчинд түгээжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мэдээллээ дамжуулсан байна. Хэдийгээр бид цахим руу шилжсэн ч сонгодог, уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мартаж болохгүй.
Цэргийн ангиуд ихээхэн хаалттай байдгийг бид мэднэ. Гэтэл тэнд мэдээллээ өгч, хүрэхэд хэцүү бүлгүүдэд ч сонгуулийн боловсрол олгожээ.
Сайн дураараа клубт нэгдсэн хүмүүстэй хамтран ажиллаж, олон нийтийг дайчилж, орон нутгийн нөлөөлөгчидтэй ажиллажээ.
-Та бүхний хийсэн ажлаас урам зориг авлаа. Долоон аймагт буюу өргөн цар хүрээнд ажиллажээ. Ардчиллын үнэт зүйлийг олон нийтэд таниулахад хувь нэмэр оруулж, ардчиллын түүчээлэгчид байгаад талархаж байна.
-Энэ төсөл орон нутгийн хэрэгцээ, эрэлтийг маш сайн тусгажээ. Нэг сарын, богино хугацаанд уян хатан ажилласан байна. Уулзалт зарлаад хүмүүс ирэхгүй, оюутнуудын шалгалт дөхсөн тул оролцоо багыг анзаарч, Номын баяр, Хүүхдийн баяр гэх мэт хүмүүсийн очдог газарт өөрсдөө байрласан нь нэг жишээ юм.
Төсөл хэрэгжээд дууссаны дараа юу үлдэх нь их чухал. Та бүхэн аймаг бүрд клуб байгуулж, сайн дурын гишүүдтэй болж, аравдугаар сард болох орон нутгийн сонгуулиар юу хийхээ одооноос ярьж байгаа нь энэ төслийн өв юм. Цэргийн ангиуд ихээхэн хаалттай байдгийг бид мэднэ. Гэтэл тэнд мэдээллээ өгч, хүрэхэд хэцүү бүлгүүдэд ч сонгуулийн боловсрол олгожээ. Төсөлд хамрагдсан долоон аймгийн сонгогчидтой холбоотой маш их мэдээлэл цугласан байна. Төслийн баг эдгээрийг нэгтгэн харвал сонирхолтой дүр зураг гарах боломжтой тул тэдгээр өгөгдлийг ашиглахыг зөвлөж байна гэв.
Үнэлгээчид бага төсвөөр богино хугацаанд их ажил хийж, орон нутгийн иргэдэд сонгуулийн талаарх мэдлэг, мэдээлэл өгсөнд баяр хүргэснээр уулзалт өндөрлөлөө.