gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын эмнэлгүүдэд ганцхан байсан хавдрын үсэрхийллийг хэмждэг аппарат суурилуулжээ

Б.Эрдэнэчимэг
Эрүүл мэнд
2024-11-09
16
Twitter logo

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төвлөрлийг сааруулах, хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт: “Хавдрын тусламж, үйлчилгээ хяналт, сэргийлэлтийн төв” байгуулж, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг цогцоор нь хийж  байна. Тус төвд улсын чанартай эмнэлгүүдэд ганцхан байдаг хавдрын үсэрхийллийг хэмждэг аппарат бүрэн суурилуулсан.

Иргэд элэг, цөс, ходоод, хөх зэрэг ерөнхий мэс заслын хавдрын үзлэг, нээлттэй болон дурангийн мэс засал, хими, бай зэрэг хавдрын үеийн тусламж үйлчилгээг нэг дороос цаг алдалгүй авах боломжтой.

Орон нутагт: Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулахаар “Үндэсний баг” байгуулах шийдвэр гаргаж, өнгөрсөн есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн орон нутагт ажиллаж эхлээд байна. “Үндэсний баг”-ууд Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад ажиллажээ.

Орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран хавдрын үзлэг, оношилгоо, мэс заслын эмчилгээг хийн, ажлын байранд сургах, чадавхжуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Үүний үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хавдрын оношилгоо, эмчилгээний нэр төрөл өргөжиж, хавдраар оношлогдсон иргэдийн 70-80 хувь нь оршин суугаа газартаа эмчилгээндээ хамрагдах боломж бүрджээ.

Нийслэлд: Хавдрын тусламж үйлчилгээ ХСҮТ дээр төвлөрч буй. Үүнээс улбаалж амбулаторийн үзлэг нэмэгдэж, оношилгоо, хэвтэн эмчлүүлэх тасагт хүлээгдэл үүсэх зэрэг асуудал тулгардаг. Энэ төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд нийслэлийн алслагдсан дүүрэг хороодод хавдрын тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх бодлого барин ажиллаж байна.

Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн Сэлбэ нэгдсэн эмнэлэг. Тус эмнэлэг өнгөрсөн сард ашиглалтад орсон. Нийт 200 ортой. Үүний 50 орыг хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр ашиглана., мэс заслын дөрвөн өрөөтэй  байгаа нь энэ чиглэлийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх боломжтой байгааг харуулжээ.

Цаашид хавдрын мэс засал, хими, бай, туяа эмчилгээг олон улсын түвшинд хүргэх, гадагшаа эмчилгээнд явах урсгалыг бууруулах, санхүүгийн хүндрэлгүй эх орондоо чанартай тусламж, үйлчилгээг авах боломж бүрдүүлэхэд чиглэсэн, дунд болон урт хугацааны бодлогын хөтөлбөр гарган, хэрэгжилтэд онцгой анхаарах зорилготой ажиллаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан