Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол, Тайландын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Я. Батсуурь, Тайландын Гадаад хэргийн сайд Нитаяа Пибулсонгграм нар Бангкок хотноо энэ оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийн дагуу манай хоёр улсын бүх төрлийн гадаад паспорттай иргэд 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчих бөгөөд хэлэлцээр гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 хоногийн дараа буюу ирэх оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Хоёр орны иргэд ийнхүү харилцан визгүй зорчих болсноор манай иргэд Тайланд Улсад албан болон хувийн хэргээр зорчиход нэн таатай нөхцөл бүрдэж байна. Сүүлийн жилүүдэд Тайландад зорчих монгол иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд зөвхөн 2007 онд гэхэд манай 1600 гаруй иргэн Тайланд улсад хувийн ажлаар зорчжээ. Тайланд улс бол үзэсгэлэнт байгаль, халуун дулаан уур амьсгалтай, түүх соёл, бурхны шашны баялаг өвтэй, орчин үеийн анагаах ухаан эмнэлгийн үйлчилгээ өндөр хөгжсөн орон юм. Манайхаас иргэд Тайланд улсыг үзэж танилцахаас гадна эмнэлгийн үйлчилгээ авах зорилгоор ихэвчлэн зорчиж байна.
ГАДААД ХЭРГИЙН ЯАМ Хэвлэл мэдээллийн хэлтэс 2007 оны 12 дугаар сарын 17