Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн хяналт шалгалтын газраас цементийн чанарыг шалгаж, барилгын материалын 44-ийн захаас мэдээлэл өгөв.
2024 оны аравдугаар сарын 3-ныг хүртэл импортын цементийг 20 хувиас 5 хувь хүртэл бууруулсан. Энэ хүрээнд цемент худалдаалдаг иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ.
Энэ үеэр Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Дамдинсүрэн "Импортын цементийн татварыг бууруулснаар дотоодын цементийн үнэ буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ ирэх аравдугаар сараас импортын цементийн үнийг эргүүлэн 20 хувь болгосноор дотоодын үйлдвэрүүдээ хамгаалж үлдэх ач холбогдолтой" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрээр "Шалгалтын хүрээнд таван аж ахуйн нэгжийн зургаан төрлийн цементэд хяналт шалгалт явууллаа. Бид тус зургаан дээжээс гулзайлтын бат бөх чанар, стандарт болон бусад физик шинж чанарын шинжилгээг хийсэн. Үүнээс гурван дээж чанар, стандартаа хангаагүй. Чанарын шаардлага хангаагүй цементийг томоохон барилга байгууламжид ашиглана гэдэг нь маш эрсдэлтэй. Тиймээс бид иргэн, ААН-үүдэд урьдчилсан сэргийлээрэй гэсэн үүднээс мэдээлэл хийж байна.
Манай монголчуудын мэдээлэл дутмаг байдгаас цементийн үнийг харж худалдан авалт хийдэг. Таван төрлийн тэмдэглэгээтэй цемент байдаг. Манай улсад хамгийн өргөн хэрэглэгддэг нь PC 42.5, PC 52,5, OPC 42,5 портланд цементийг ашигладаг.
Нэг шуудай цемент 50 кг байх стандарттай. Гэтэл зарим үед 26-27 кг-ын жинтэй худалдаалж буй зөрчил илэрдэг. Тиймээс иргэн, ААН-үүд жинг тооцож худалдан авалт хийх хэрэгтэй. Гурвалжингийн гүүрний баруун талд 44-р цементийн төвд хадгалалтын горимыг зөрчсөн асуудлууд гарсан. Тиймээс бид энэ асуудалд анхаарч ажиллаж байна.
Цар тахлын үед буюу 2021 онд Монгол Улсад 4000 тонн цемент импортлогдож байсан. Тухайн үед дотоодоосоо 100 хувь хангах боломж байсан. Харин өнөөдрийн байдлаар 146мянган тонн импортлогдсон байна. Энэ тоо өсөх хандлагатай байна. Чанарын шаардлага хангаагүй цементийн аж ахуйн нэгжид зөвлөмж, анхааруулга хүргүүлсэн" гэлээ.