gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Миома-тай гэж оношлогдсон ч зөв газар, зөв эмчилгээгээ хийлгэвэл эрхтнийг хадгалж үлдэж чадна”

Л.Амарцэцэг
Эрүүл мэнд
2025-04-10
470
Twitter logo
Л.Амарцэцэг
470
Twitter logo
Эрүүл мэнд
2025-04-10
“Миома-тай гэж оношлогдсон ч зөв газар, зөв эмчилгээгээ хийлгэвэл эрхтнийг хадгалж үлдэж чадна” Интермед эмнэлэгийн Эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч Ц.Цэдэндаш

Сүүлийн үед манай улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хоргүй хавдар буюу миома гэх онош ихээхэн тохиолдож байна. Уг хавдар нь ихэнх тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй учир хүндэрвэл олон сөрөг нөлөөтэй. Энэхүү өвчний талаар Интермед эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч Ц.Цэдэндаштай ярилцлаа.

-Юуны түрүүнд миома гэх өвчний талаар уншигчдадаа тайлбарлаж өгөөч.
-Миома нь умайн булчингийн эсүүдээс ургасан зангилаа буюу умайн булчингийн хоргүй хавдар юм. Гэхдээ маш ховор тохиолдолд хорт хавдарт шилждэг.  

Энэхүү умайн булчингийн хоргүй хавдар нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг юм. Манай улсад нарийвчилсан, нийт хүн амыг хамарсан судалгаа хомс хэдий ч нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 20-30% эзэлдэг буюу өөрөөр хэлбэл 4-5 эмэгтэй тутмын 1 умайн булчингийн хоргүй хавдрын зангилаатай байна гэсэн албан бус тоо баримт байдаг.

Миома буюу умайн булчингийн хоргүй хавдрын зангилааг лейомиома, Фибройд гэж нэрлэх нь бий. Умайн булчингийн хоргүй хавдрын зангилаа буюу миома нь хэдэн миллиметрээс авахуулаад хэдэн арван сантиметр байдаг. Зүйрлэж хэлбэл шар будаа шиг хэмжээнээс волейболын бөмбөг шиг хүртэл хэмжээтэй томорсон байдаг. 

Миома үүсэх гол шалтгаан нь дааврын өөрчлөлт юм.

Миома буюу умайн булчингийн хоргүй хавдрын зангилаа нь умайн булчингийн аль давхаргад  хэр том хэмжээтэй эсвэл хэр олон ширхэг байгаа зэрэг байрлалаас хамаарч харилцан адилгүй шинж тэмдгүүд илэрнэ. Гэвч ихэнх эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илэрдэггүй байрлалд байж болно. Иймээс зарим эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэг болон санамсаргүй тохиолдлоор эход харуулж оношлогдох нь бий.

Миома буюу умайн булчингийн хоргүй хавдрын зангилаа үүсэх гол шалтгаан нь дааврын нөлөө, Удамшил, хорт зуршил, нас, амьдралын хэв маяг, Таргалалт, Витамин Д дутагдал гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж болно. Гэхдээ олон улсад уг өвчнийг 100% шалтгааныг тогтоож судлагдаагүй байна.

-Тэгвэл миомын шинж тэмдэг ямар хэлбэрээр илэрч болох вэ?
-Дээр дурдсанчлан ихэнх эмэгтэйчүүдэд зовуурь шинж тэмдэг илэрдэггүй.  Миома буюу умайн булчингийн хоргүй хавдрын зангилаа нь умайн булчингийн аль давхаргад байрлаж байгаа болон тоо ширхэг, хэмжээнээс хамаарч шинж тэмдгүүд харилцан адилгүй илэрдэг.  

Түгээмэл илэрдэг зовуурь шинж тэмдэг нь , 
Нэгдүгээрт : сарын тэмдгийн өөрчлөлт. Миома буюу умайн булчингийн хоргүй хавдрын зангилаа нь умайн хөндийн салстыг дарж эсвэл умайн салстыг түрж ургасан тохиолдолд. Сарын тэмдэгтэй холбоотой болон холбоогүй үтрээгээр цус гарах. Жишээлбэл, тухайн хүний сарын тэмдэг олон хонгоор ирэх, ирсний дараагаар удаан хугацаагаар үтрээнээс цус гарах зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Хоёрдугаарт : Аарцгийн хөндийн эрхтнүүдийн өвдөлтөөр илэрдэг. Сарын тэмдэг ирэх үед хурц, хүчтэй өвдөлт өгөх мөн  архаг удаан хугацаагаар хэвлийн доод хэсгээр өвдөх байдлаар илэрнэ.  

Мөн зэргэлдээх эрхтэн дарагдах / миома буюу умайн булчингийн хоргүй хавдрын зангилаа нь умайн булчин давхаргаас гадагш ургасан / буюу давсаг, шулуун гэдэс дарагдсанаас үйл ажиллагаа алдагдах. 

Тухайлбал, миома буюу умайн булчингийн хоргүй хавдрын зангилаа нь урагшаа давсаг руу түрж  ургасан үед ойр ойрхон шээх, шээсний дараа давсаг дүүрэн мэт санагдах. Харин умайн ар хананаас арагшаа ургалттай шулуун гэдсээ дарж ургасан бол гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасаж, өтгөн хатах, шулуун гэдэс рүү тулж өвдөх. Мөн жирэмслэхгүй байх буюу үргүйдэл үүсгэж болно.

-Энэхүү хоргүй хавдрыг эмчлэх эмчилгээний ямар аргууд байдаг вэ?
-Миома буюу умайн булчингийн хоргүй хавдрын зангилааг эмийн болон эмийн бус аргаар эмчилдэг. Ихэнх тохиолдолд эмчилгээ шаардлагагүй хянаж болно.  

Эмийн эмчилгээ нь умайн булчингийн хоргүй хавдрыг 100хувь эмчлэхгүй, зөвхөн шинж тэмдгийг багасгаж зовуурийг намдаадаг. Эмийн эмчилгээнд дааврын болон дааврын бус эмийг сонгож хэрэглэнэ.  

Дааврын бус эмчилгээ нь өвдөлт намдаах, цус тогтоох бүлгийн эмийг сонгож хэрэглэдэг. Харин дааврын эмчилгээ нь дааврыг хавсарсан болон дангаар агуулсан эм бэлдмэл буюу жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэл схемээр уулгах мөн даавар агуулсан ерөндгийг сонгож умайн хөндийд тавих аргаар эмчилгээ хийж болдог.

Даавар эмчилгээний арга нь зарим улсын судалгаанд үүссэн миомын хэмжээг томруулахгүй, бага зэрэг хэмжээг багасгасан талаар бичсэн байдаг.

Эмийн бус гэдэг нь мэс заслын болон мэс заслын бус аргаар умайн булчингийн хоргүй хавдрын зангилааг эмчилдэг.  Дэлгэрүүлбэл Мэс заслын арга нь:  Умайн булчинд ургасан хоргүй хавдрын зангилаа буюу миомыг “шулж” авах эсвэл умайг их биеэр болон бүхэлд нь авах арга юм.  

Мэс заслын бус арга нь: Умайн булчингийн хоргүй хавдрыг цусан хангамжгүй болгох буюу Эмболизаци умайн артерийн судас бөглөх, Өндөр давтамжит радио долгионоор түлж хавдрын эсийг үхжилд хүргэж устгах RFA арга, HIFU болон MRI хяналт дор хэт өндөр давтамжит долгионоор хавдрын эсийг устгах зэрэг аргууд байна.   Мэс заслын бус аргуудын  давуу тал нь тухайн эрхтэн буюу умайг хадгалж үлдэх явдал юм.

Интермед эмнэлгийн хувьд аль ч тохиолдолд эрхтэн хадгалах буюу умайг авахгүй хадгалж үлдээхийг зорьж ажиллаж байгаа. Манай Интермед эмнэлэг мэс заслын бус эмчилгээ тэр дундаа Эмболизаци умайн артерийн судас бөглөх буюу судсанд дотор мэс засал /ангиографи / эмчилгээг амжилттай хийж нутагшуулаад байна. Өвчтөнд аюулгүй эрхтэн хадгалах боломжтой ямар аргыг сонгох вэ гэдийг MRI шинжилгээ хийж нягталж, багаар ярьж зөвшилцөж шийддэг.

-Миома-тай гэж оношлогдсон үед зайлшгүй мэс засалд орох шаардлагатай юу?
-Шинж тэмдэг илэрсэн, илрээгүй ялгаагүй эмэгтэйчүүд маань мэргэжлийн эмчид хандаж, тогтмол хянуулж байх шаардлагатай. Хэрэв умайн булчингийн хоргүй хавдар буюу миома оношлогдсон тохиолдолд эмч тухайн хүнийг үзэж оношилж, эмчилгээ болон хяналтын төлөвлөгөөг тухайн хүний эмгэгийн байдал болон шинж тэмдэгт нь тохируулан хийнэ. Миома буюу умайн булчингийн хоргүй хавдрын зангилаа үүссэн ч шинж тэмдэггүй бол хянаад явах боломжтой байдаг.  

"ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ НЬ MYOMA CLINIC ТӨВИЙГ МОНГОЛ УЛСДАА АНХ УДАА НЭЭСЭН"

-Уг өвчний эрсдэлт хүчин зүйлүүд нь юу байдаг вэ?
-Миома буюу умайн булчингийн хоргүй хавдрын зангилааны улмаас цус алдаж, цус багадалтад өртөж, амин чухал эрхтнүүдийн Тархи, Зүрх, бөөр г.м үйл ажиллагаа алдагдаж аюулд өртөж болзошгүй байдаг. Ингээд ганцхан умай ч биш бусад амин чухал эрхтнүүддээ нөлөөлөх эрсдэлтэй. 

Мөн зарим тохиолдолд хорт хавдар байж болдог гэдгийг дээр дурдсан. Хамгийн чухал нь зөв оношлуулж, зөв эмчилгээ хяналтыг хийлгэх явдал юм. Зарим иргэд олон эмнэлгээр үйлчлүүлэн, өөр, өөр эмч, олон янзын эмчилгээний арга, санал хэлж зөв шийдлээ олж чадахгүй цаг хугацаа алдах тохиолдол байдаг.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр: Нэг өвчтөнийг  нэг эмч миомыг шулж авна, мөн өөр нэг эмч нөгөө өвчтөнийг умайг авна,  бас өөр нэг эмч нь тухайн өвчтөнийг умай болон миомыг авах шаардлагагүй гэж хэлдгээс болоод тухайн өвчтөн цаг хугацаа алдах, мөнгө санхүү эдийн засгийн хувьд хохиролтой байдал үүсдэг. Энэ нь тухайн өвчтөнийг төөрөгдөлд оруулах нь бий.  

Иймд манай Интермед эмнэлэг нь Олон улсын удирдамж стандартын дагуу орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, хяналтыг цогцоор нь үзүүлэхээр Монгол Улсад анх удаа Myoma clinic төвийг нээн нутагшуулж ажилттай ажиллаж байна.

Манай Интермед эмнэлгийн Myoma Clinic нь умайн хоргүй хавдрын зангилааг оношлох, эмчлэх, хянах зэрэг цогц үйлчилгээг нэг дор үзүүлж байна. 

Myoma clinic нь эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл буюу Эндокринилоги эмч, Дүрс оношилгоо буюу Interventional Radiologist эмч нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон тухайн хүнд тохирсон хяналт, эмчилгээний арга, мөн эмчилгээний дараах хяналт гээд тухайн өвчтөнд тохирсон цогт тусламж үйлчилгээг үзүүлнэ. 

Ингэснээр тухайн өвчтөн олон газар үзүүлж төөрөгдөлд автахгүй зөв оношилгоо, эмчилгээ, хяналт зэрэг тусламж үйлчилгээг нэг дороос хугацаа алдалгүй, хүлээгдэл чирэгдэлгүй авах боломж бүрдэж байгаагаараа давуу талтай юм.

-Энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилсан сэргийлэх талаар асуугаад яриагаа өндөрлөе?
- Одоогоор умайн булчингийн хоргүй хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх төгс арга гэж байхгүй, яг үүнийг л хэрэглэчихвэл, хийчихвэл миома-тай болохгүй.

Мэдээж та дээр дурдсан шалгаан хүчин зүйлээс зайлсхийх, Амьдралын зөв хэвшил дадалтай байх дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлаас зайлсхийх, таргалалтаас сэргийлэх, мөн тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах энэ нь зөвхөн миома бус бусад олон төрлийн аюулт өвчнөөс таныг урьдчилан сэргийлнэ

Хамгийн гол нь зөв эмнэлэгт, зөв удирдамж стандартын тусламж үйлчилгээг авах нь таны мөнгө санхүү болоод алтан цаг хугацаа тань хэмнэнэ.

-Цаг зав гаргаж, ярилцсанд маш их баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан