gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Улаанбурхны вакцинжуулалттай холбоотойгоор томуугийн вакцинжуулалт удаарширсан"

А.Номин
Эрүүл мэнд
2024-10-22
4
Twitter logo

Томуугийн үндэсний XI зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөнөөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал Монгол улсад ямар түвшинд байна, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж байна.

Энэ удаагийн зөвлөгөөн Монгол Улсад Томуугийн үндэсний төв байгуулагдсаны 50, Томуугийн харуулдан тандалтын тогтолцоо бий болгосны 20 жилтэй давхцаж буйгаараа онцлог.

Харуулдан тандалтын тогтолцоогоор Монголын өнцөг булан бүрт байгаа эрүүл мэндийн байгууллагуудаас сорьц, шинжилгээнүүдийг авч, ХӨСҮТ-д эргэлтэд байгаа вирусыг тодорхойлох, генийг гаргаж авах зорилготой.
Үүнийг үндэсний хэмжээнд зөвхөн ХӨСҮТ-д хийдэг байсан бол одоо аймгуудын түвшинд тодорхойлох боломжтой болсныг ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд онцлов.

Тэрбээр, Улс даяар томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшинд шилжсэн байна. Үүнээс урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ нь нэгдүгээрт дархлаажуулалт. Бид томуугийн эсрэг вакциныг оруулж ирэн зорилтот бүлгийнхээ хүн амыг дархлаажуулж байна.
Хоёрдугаарт, маск зүүх, гараа угаах зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн том бөгөөд энгийн арга хэмжээ юм. Энэ аргыг иргэд ковидын халдварын үед ямар үр дүнтэй болохыг мэдэж авсан.

Томуу, томуу төст өвчин нь нийгэм, эдийн засгийн хувьд маш том хохирлуудыг бий болгодог.

Нэгдүгээрт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт хүүхдүүд нь өвдсөн үед эцэг эхчүүд ажлаасаа чөлөө авах нь ихэсдэг. Ингэснээр ажлын үр бүтээмж багасна.

Мөн сургууль цэцэрлэгийн хүүхдүүд өвчилснөөр олж авах байсан мэдлэг, мэдээллээс хоцордог. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэх шаардлагатай юм гэлээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, Томуугийн эсрэг вакциныг улирал болгон хийдэг. Энэ жилийн хувьд 320 мянган хүн тун вакциныг наймдугаар сард хүлээн авч, Улаанбаатар хотоос дархлаажуулалтыг эхэлсэн. Одоогоор иргэдийн вакцинд хамрагдалт 80 орчим хувьтай байна.
Зорилтот бүлэгт томууд хамгийн өртөмхий, өртсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй буюу тав хүртэлх насны хүүхдүүд, 65-аас дээш насны ахмад настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтдаг.

Бид хүлээж авсан вакциныг тухайн жилдээ зорилтот бүлэгт хийж дуусгадаг. Энэ жилийн хувьд бага зэрэг удаашралтай байна. Үүнд улаанбурхны тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлсөн.

Улаанбурхны вакцин хийлгэснээс сарын дараа томуугийн вакцин хийлгэх боломжтой байдаг гэв.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, Томуу, томуу төст өвчнөөр өвчлөхөд нэгдүгээрт бие хүний дархлааны тогтолцоо голлох хүчин зүйл болдог. Шим тэжээлийн дутагдалтай, хөхөөр хооллодоггүй хүүхдүүд эсвэл ямар нэг архаг хууч өвчтэй хүмүүс хүндрэх тохиолдол элбэг.
Мөн өвлийн цагт утаа гол асуудал болж байна. Бид 21 аймаг, 9 дүүргээс долоо хоног бүр мэдээлэл цуглуулдаг. Ингэхэд олон хүн орж гардаг хилийн аймгуудад томуугийн өвчлөл их байгаа нь ажиглагдсан.

Томуугийн вирусийн нууц үе нь ердөө 3-5 хоног байдаг. Тийм ч учраас богино хугацаанд өвдөөд, намжих нь бий. Гэхдээ хүйтний улиралд манайд томуу удаан үргэлжилдэг учраас дахих эрсдэл өндөр юм гэлээ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан