Өнөөдөр чуулганы хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байсан бөгөөд дараах гишүүд уг хуулийн төслийн эсрэг байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн төслийг анхнаасаа дэмжихгүй гэж хэлсэн. Миний ахалж байгаа хуулийн төсөл бол өөр. О.Алтангэрэл сай хүсэлт тавьсан. Танай ажлын хэсгээс гарч байгаа санал хүсэлтийг эвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгая гэж хэлсэн.
Эрх чөлөөг хуульчлаад байх тусам хумигдана.
Сэтгүүлч нар нэмж эрх чөлөө хүсээгүй. 1998 онд батлагдсан хуулиа хэрэгжүүлээд өгөөч л гэж байгаа. Цар тахлын дараагаас төрийн мэдээлэл олдохоо байсан шүү дээ. Эрх чөлөө гэдгийг эрх чөлөөг хэлнэ. Нээлттэй байх ёстой. Эрх чөлөөг хуульчлаад байх тусам хумигдана. 17-н зүйл заалттай хуулиа хэлэлцээд УИХ-ын гишүүд сэтгүүлчдийг хэрхэн цензурдэх вэ гэдэг л байр сууриа илэрхийллээ шүү дээ. Ардчилсан нам 42 суудал авсан дээрээ үүнийг батлах гээд яах вэ дээ. Энэ хуулийн төслийг буцаад татах санал хэлж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн П. Сайнзориг: Сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг арбитраар шийддэг тогтолцоотой болмоор байна. Өөрөөр хэлбэл, гүтгүүлсэн хүн өөрийн арбитрыг, сэтгүүлч ч өөрийн арбитрыг сонгож маргааныг шийддэг зарчим дэлхийд тогтсон. Яг ийм жишгээр Европын орнууд шийдвэрлэдэг.
Эх сурвалжаа нууцлах нь чухал ч, энэ төсөлд уг зарчмыг зэрэмдэглэсэн байдалтай тусгасан байна.
Бид энэ жишгээр явах санал гаргаад байхад уг хуулийн төсөлд тусгаагүй байна. Уг нь энэ асуудлыг шийдэх гэж хуулийн төслийг шинэчилж байгаа биз дээ? Эх сурвалжаа нууцлах нь чухал ч, энэ төсөлд уг зарчмыг зэрэмдэглэсэн байдалтай тусгасан байна. Гоё, анхаарал татсан гарчиг тавьчихсанд харамсаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн С. Эрдэнэболд: Хэвлэн нийтлэх эрх чөлөө дэлхий даяар томоохон сорилттой тулгарч байна. Гэхдээ гүтгэх, доромжлох асуудлыг хэвлэлийн эрх чөлөөтэй шууд хольж ойлгох нь буруу. Редакцгүй сошиал контент бүтээгчдийг сэтгүүлчидтэй нэгтгэн үзэх биш, тусад нь авч үзэх хэрэгтэй. Энэ хуулийн төсөлд ялгаж салгасан, эмх цэгцтэй зохицуулалт оруулах шаардлагатай.
Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хажуугаар эвлэлдэн нэгдэх асуудлыг ухаалгаар зохицуулах хэрэгтэй. Эх сурвалжаа нууцлах, сэтгүүлчийг хорих зэрэг асуудлыг багасгах чиглэлд хуулийн төсөл чиглэж байгаа гэж ойлгож байна. Уламжлалт сэтгүүл зүй өөрчлөгдсөн энэ үед эмх цэгцтэй, бодлоготой хандах ёстой. Шууд механик байдлаар хандвал үр дүнгүй” хэмээв
УИХ-ын гишүүн А. Ариунзаяа: Сэтгүүлч өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд тухайн мэдээлэл нь сэтгүүлчийн ажил уу, эсвэл хувь хүний байр суурь уу гэдгийг ялгаж салгах шаардлагатай. Хариуцлага хүлээх эсэх нь ч тодорхойгүй байна.
Мэдээллээ хүргэхдээ заавал тендер зарлаж олон нийтэд хүргэх хэрэгтэй гэх заалт байгаа. Гэтэл нийгэмд хэрэгтэй мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж болохгүй юу?
Үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаа ч ёс зүй, гүтгэлгийн заагийг тодорхой болгох шаардлагатай. Мөн төрийн мэдээллийн цахим хуудсуудыг бүгдийг хаах уу гэдэг асуулт байна. Энэ талаар хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан нь ойлгомжгүй. Түүнчлэн нэмэлт заалтууд нь дан ганц хувь хүний сэтгүүлчтэй холбоотой байгаа нь дутуу, ойлгомжгүй хуулийн төсөл болсон байна” гэж байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.