“Эрээн хотын хүнсний захад “Баян C1″ гэсэн тамгатай өндөг нэг сетк нь 17 юань буюу 8500 орчим төгрөг, нэг ширхэг өндөг 283 төгрөгөөр зарагддаг байна” гэсэн пост нийтэлжээ.
Эрээн хотод “Баян” логотой өндөг зарагдаж байна гэх мэдээлэл нь үнэн боловч тус өндөг нь Баяншувуу ХХК-ийн бүтээгдэхүүн биш болохыг тус компанийн мэдэгдэл болон Гаалийн ерөнхий газрын импортын статистикаас харж болно.
2025 оны 04 дугаар сарын 27-нд Khishigbayar Baatar гэх Facebook хаягаас “Эрээн хотын хүнсний захад “Баян C1″ гэсэн тамгатай өндөг нэг сетк нь 17 юань буюу 8500 орчим төгрөг, нэг ширхэг өндөг 283 төгрөгөөр зарагддаг байна” гэсэн пост нийтэлжээ.
Тус постыг 781 реакц, 434 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 1,300 гаруй удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Эрээн хотод борлуулагдаж буй Баян С1 гэх шошготой өндөг болон Монголд борлуулагддаг Баян С1 082 шошготой өндөг хоёрын ялгаа
Баяншувуу ХХК-аас “Баян” логотой өндөгний талаар цахим орчинд худал, ташаа мэдээлэл явж байгаа тухай албан ёсны мэдэгдэл гаргасан.
2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Баяншувуу ХХК өөрийн албан ёсны “БАЯН өндөг” нэртэй Facebook хуудсаараа дамжуулан олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. Тухайлбал, “Баян” худалдааны тэмдгийг албан ёсны эрхтэйгээр эзэмшдэг бөгөөд барааны тэмдэгтийг хуурамч бүтээгдэхүүнд хэрэглэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг. Иймд компанийн нэр хүндэд халдаж буй мэдээ мэдээллийн эх сурвалжийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах болно” гэжээ.
Мөн мэдэгдэлд “Монгол Улсын хилээр урд хөршөөс хүнсний зориулалттай бөөний өндөг импортлох нь хориотой…” гэсэн байна.
БНХАУ-аас өндөг импортлохыг Монгол Улс бүхэлд нь хориглоогүй, мал эмнэлэг, эрүүл ахуйн хяналттайгаар, тусгай зөвшөөрөл, бичиг баримт бүрдүүлсний үндсэн дээр зөвшөөрдөг
ГЕГ-ын статистикаас харахад БНХАУ-аас 2024 онд 765,300 ам.доллароор нийт 3,065,840 ширхэг шувууны өндөг импортолсон гэжээ. Энэ нь нэг бүрийн үнэ нь 850 орчим төгрөг байна.
Энэхүү өндөгний талаар болон ер нь хүнсний зориулалтаар өндөг оруулж ирэх нь хориотой эсэх талаар ГЕГ-ын олон нийттэй харилцах албанаас тодруулахад, “Статистик мэдээлэлд байгаа өндөг бол үржлийн зориулалттай буюу тахиа болох өндөгнүүд импортолсон гэсэн үг. Хүнсний өндөг импортлох бол хорио цээрийн хяналтаар оруулна гэж хуульд заасан” гэлээ.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай тухай хуульд:
4.1.1-д бүх төрлийн сүүн тэжээлтэн тэжээвэр болон зэрлэг амьтан, хэвлээр явагч усны амьтан, шувуу, зөгий, тэдгээрийн үр, хөврөл, үржлийн өндөг,
4.1.2-д мах, сүү, дайвар бүтээгдэхүүн, өөх, хүнсний өндөг, арьс, шир, яс, ноос, ноолуур, үс, өлөн, эвэр, туурай, шувууны өд, сөд, сарвуу, чив, засаа, залаа, цөс, булчирхай зэрэг амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалтад хамруулна гэж заасан байна.
Дүгнэхэд, Эрээн хотод “Баян” логотой өндөг зарагдаж байна гэх мэдээлэл нь үнэн боловч тус өндөг нь Баяншувуу ХХК-ийн бүтээгдэхүүн биш болохыг тус компанийн мэдэгдэл болон Гаалийн ерөнхий газрын импортын статистикаас харж болно.