Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг өчигдөр (2025.01.22) Засгийн газрын хурлаар хэлэлцэв.
Хэлэлцээрийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгоно. Хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
2050 он гэхэд дэлхийн олон орон нүүрснээс татгалзах амлалт өгсөн. Иймд бид нэн яаралтай нүүрсээ зарах хэрэгтэй.
Хэлэлцээр байгуулснаар манай нүүрсний олборлолт, экспорт нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, баялгийн өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж Засгийн газар мэдээлэв.
2050 он гэхэд дэлхийн олон орон нүүрснээс татгалзах амлалт өгсөн. Иймд бид нүүрсээ нэн яаралтай зарах хэрэгтэй. ОХУ таван боомтоор, 24 цагаар урд хөрш рүү нүүрс гаргаж байна.15 жилийн дараа гэхэд нүүрсний үнэ унаж болзошгүй хэмээн судлаачид анхааруулсаар байна.
14 мега төслийн нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барих төсөл бичигдсэн юм.
ГЭРЭЭНД ЯМАР ЗААЛТУУД ТУСГАСАН БЭ?
Бид хамгийн сүүлд 1955 онд урд хөрштэйгээ төмөр замаар холбогдсон. Үүнээс хойш дахин холбогдоогүй байв. Далан жилийн дараа л дараагийн төмөр замыг холбох гэрээг байгуулах гэж байна. Мөн гурван боомтыг холбосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо өсгөнө. Одоо байгаа төмөр зам, авто замуудыг бүрэн ашиглаад ч тээврийн хүчин чадал нь хүрэлцэхгүй байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг ямар царигаар холбох, “ЭТТ”-д хэн олборлолт хийх гэх мэт олон асуудал Засгийн газар, УИХ өөрчлөгдөх бүрд солигдсон тул урд хөрш бидэнд итгэхээ больсон байв. Уг нь 2014 онд хоёр улсын Ерөнхийлөгч гэрээнд гарын үсгээ зурсан.
Дээрх боомтуудтай холбогдох, урд хилийн цаадах төмөр замуудыг бүгдийг барьж дуусжээ. Манай талаас Ханги, Шивээхүрэн, Гашуунсухайт боомт хүртэл төмөр замаа тавьчихсан. Холбох нь л гацсан байв.
Ганцмод-Гашуунсухайтын боомтын хувьд өргөн царигийн төмөр зам 8.7, нарийн царийн төмөр зам км 10.8 км дутуу байна. Эдгээр зам хоорондоо зөрнө. Бетонон хөлтэй гүүр шинээр барих бөгөөд гүүрний Монголын тал нь голын сайр бүхий газар аж.
БНХАУ-ын нүүрсний дөрвөн том биржийн дундаж үнээр индексээ тооцно. Тодруулбал Суурь үнэ + 30%+30%+60%+80% +Амнаас хил хүртэлх логистикийн үнэ=Нүүрсний үнэ
30, 30, 60, 80 хувь нь хятадын нүүрсний бирж тус бүрийн үнийг хувилсан дүн юм. Одоо эрчим хүчний нүүрсний дундаж үнэ 60-70 ам.доллар, коксжих нүүрс бол 158 ам.доллар байна. Хилийн үнэ 100-гаас доош ороогүй гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлсэн.
Тэрээр “Би Австралид очоод, нүүрсний биржийн үнийг нь сонирхсон. Тэнд нүүрсийг нурмаг ачаа гэж үзэн, биржээр худалдахгүй, харин нүүрсний компаниудын хувьцааны үнийг анхааралтай ажигладаг юм байна. Монголд Хөрөнгийн биржээр нүүрс арилждаг гэтэл гайхаж, урт хугацаандаа эрсдэлтэй гэсэн. Үнэхээр ч эхнээсээ асуудал гарч байна. Биржээр өмнө нь нүүрс авсан компаниуд захиалга өгөх нь буурав. Учир нь тэдний нүүрсээ авснаас хойш хил дээр хүлээж авах хүртэл хугацаа их орж, тэр хооронд нүүрсний үнэ нь унадаг. Нүүрсийг биржээр худалдахын сул тал энэ юм” гэж ярив.
Олон улсын төмөр замын гэрээгээр дээрх гурван боомтыг холбосны дараа урд хөршийн төмөр замыг манай ААН-үүд ашиглах боломжтой. Гэхдээ тарифыг нь төлнө.
2024 онд БНХАУ нийт 150 сая тонн нүүрс импортолсны 83 саяыг Монгол нийлүүлжээ. “ЭТТ” одоо жилд 30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Үүнийг 5 сая тонноор нэмнэ. “ЭТТ” шинэ ам нээж, өмнө нь баримжаа нөөцийг нь тогтоосон хоёр орд болох Ончхараат, Бортолгойгоос нүүрс олборлоно. Олборлогчийг олон улсад сонгон шалгаруулалт зарлаж, шалгаруулна.
“ЭТТ” дөрвөн оффтэйк гэрээний дагуу нүүрс нийлүүлж байна. Эдгээр нь БНХАУ-ын ЧАЛКО, Дорноговь аймагт газрын тос дамжуулах хоолой барьж буй БНХАУ-ын төрийн өмчит “Норинко” компаниуд болон “Бодь интернэйшнл” компанийн нүүрс юм.
БИД ЦААШИД ХЯМД ҮНЭЭР Л ӨРСӨЛДӨӨД БАЙХ УУ? ҮНИЙН ЯМАР БОДЛОГО БАРИМТЛАХ ВЭ?
Биет хэмжээнээс гадна нүүрсний үнэ чухал. ГШ-Ганцмод боомтуудыг холбох төмөр замын жилийн хүчин чадал 30 сая тонн байна. “Чайна энержи” ХХК-д жилд 20 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн гэхээр монголын компаниудад 10 сая тонн нүүрсийг л энэ төмөр замаар тээвэрлэх боломж үлдэхээр байна.
Иймд төмөр замын өртөө, зөрлөгийг нэмэх замаар төмөр замын хүчин чадлыг нэмнэ гэж У.Туваан сайд ярив. Учир нь Хятадын нарийн царигтай төмөр замынх нь хүчин чадал 50 сая тонн юм.
ХОЁР ХӨРШТЭЙГЭЭ ТЭНЦВЭРТЭЙ ХАРИЛЦАХ ЗАРЧИМ ЮУ БОЛОВ?
Эрх баригчид БНХАУ-тай илүүтэй хамтран ажиллаж, хамаг л том төслүүдээ хамтран хэрэгжүүлээд байна уу? Ийм бодол танд төрсөн үү?
Уг нь бид Үндэсний аюулгүй байдлын бодлого, гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлд хоёр хөрш оронтой харилцан ашигтайгаар, эн тэнцүү харилцана гэж заасан. Гэвч манай гадаад худалдаа урд хөрш рүү ихээхэн хэлбийснийг бүгд мэднэ.
Харин эрх баригчид энэ асуултад хариулахдаа “Манай улсын гуравдагч хөрш орон болох Францын төрийн өмчит компанитай хамтран ажиллах гэрээг саяхан байгуулав. Та нар Хятадтай газар зүйн ойр байрлалтай тул азтай гэж Чили, Перугийн уул уурхайн салбарынхан үздэг. Хойд хөрш ОХУ дайны нөхцөлд байна.
БНХАУ-аас бид хөгжлөөрөө хол хоцров. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарласан ч хятад компаниудаас бусад нь оролцоогүй. Түүнээс бид урд хөршийн компанитай л хамтрах бодлого баримтлаагүй. Ер нь Хятадын технологи дэлхийн технологи болсон” гэж хариулав.