Нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өгчээ.
- “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг яаралтай танилцуулах,
- Нийслэлд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилтийн талаар нэгтгэн танилцуулах,
- Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, сургалтын байгууллагын суралцагч, багш, ажилтан, албан хаагчдыг дотоод орчинд амны хаалтыг тогтмол зүүлгэх, мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмж, зааврыг хэрэгжүүлж ажиллах,
- Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй байгуулсан “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ” дуусгавар болсон боловч зогсоолоо хүлээлгэн өгөхөөс татгалзаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох журмын дагуу хариуцлага тооцож, яаралтай чөлөөлүүлэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д хүлээлгэж өгч, зогсоолын талбай чөлөөлөх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.