Цэрэг, хууль, хүчний байгууллагынхан хөнгөлөлттэй нөхцөлөөр, 45 насандаа тэтгэвэр тогтоолгодог. Монгол шиг 45 насандаа тэтгэвэрт гардаг тогтолцоотой улс байхгүй гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн сарын 29-нд мэдэгдсэн.
Энэ нь Тэтгэврийн санг алдагдалд оруулж буй тул өөрчилнө гэв. Мөн цэрэг, хүчний байгууллагын ажилтнууд зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг, нийгмийн даатгалын, ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй.
Бид “Та хуулийн энэ өөрчлөлтийг дэмжих үү?” гэсэн санал асуулгыг явууллаа. Манай сайтад байршуулсан энэ санал асуулгад нийт 3188 хүн оролцжээ. Тэдний дийлэнх нь буюу 2358 уншигч 45 насны хязгаарыг өөрчлөх агуулга бүхий хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэв.
Харин gogo.mn нүүр номонд байршуулсан санал асуулгад 179 иргэн дэмжихгүй, 52 иргэн дэмжинэ гэж хариулжээ.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг 1994 онд баталсан. Энэ хуульд “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан, шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж заажээ.
Цэргийн алба хаагч гэж Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчийг хэлнэ.
Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
1/ 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй;
2/ 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй;
3/ байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил цэргийн алба хаасан;
4/ байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил цэргийн алба хаасан.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар чөлөөлөгдсөн бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.
Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 80 хувиар тогтооно.
Хугацаанаас илүү алба хаасан жил тутамд 1.5, сар тутамд 0.125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно.
Тэтгэврийн доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байхаар, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй байхаар Засгийн газар тогтооно.
Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэсэн хуулийн заалтууд бий.
Цэргийн албан хаагчид хүнд, онцгой нөхцөлд ажилладаг тул дээрх хуулийг мөрддөг байна. Тэтгэвэр тогтоохтой холбоотой дээрх хөнгөлөлтүүдийг нийт 17 байгууллагад мөрддөг. Гэхдээ цэрэг, хүчний байгууллагад ажилладаг боловч цолгүй бол дээрх заалтууд үйлчлэхгүй.
Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 80 хувиар тогтоодог. Үндсэн хуулийн цэц гэх мэт төрийн зарим байгууллагаас тэтгэвэр тогтоолгоход мөн өндөр хувийг мөрдөж байна. Харин бусад иргэн 45 хувиар тогтоолгож байгаа нь тэгш бус байдлыг өдөөдөг.
Нэг хэсэг хүмүүст ийм давуу байдал олгохоор бусад нь барьцах нь мэдээж. Шүүхийн тухай, Прокурорын тухай хуулийн төслүүдэд тэтгэвэр тогтоох хувийг 45-аас дээш хувиар мөрдөх заалтыг сэм шургуулсан ч төслийн шатандаа буцаагдсан.
Манай улсын дундаж наслалт жил бүр нэмэгдэж байна.
Иймд цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах заалтыг ч эргэж харах шаардлагатай юм.
Мөн Монгол бол Хойд Солонгос, Израиль гэх мэт дайн байлдаантай, зөрчил мөргөлдөөнтэй улс биш юм.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад “Цэргийн албан хаагчийн тэтгэврийн бодлогыг Батлан хамгаалах яам гаргаж, бид хэрэгжүүлэх үүрэгтэй.
Олон оронд цэргийн албан хаагчийн тэтгэврийг өөр арга, хувиар тогтоодог жишиг бий” гэв. Манай улсад 21 мянган иргэн цэргийн тэтгэвэр авч байна.