gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Прага хотын амьтны хүрээлэн тахийн унаганд нэр өгөх аян зарлажээ

Б.Нямдарь
Дэлхийд
2025-05-28
5
Twitter logo
Б.Нямдарь
5
Twitter logo
Дэлхийд
2025-05-28
Прага хотын амьтны хүрээлэн тахийн унаганд нэр өгөх аян зарлажээ Сүргийн энэ жилийн отгон унага эр унага бөгөөд Лана гүүнээс төрсөн. Зургийг Мирослав Бобек, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал.

Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек захидал илгээснийг хүргэж байна.

Чех Улсын нийслэл Прага хотын Амьтны хүрээлэн нь тахийг уугуул байгальд нь эргэн нутагшуулах ажлыг амжилттай хийсээр байна. Сүүлийн арав гаруй жил БНЧУ-ын зэвсэгт хүчний агаарын цэргийн онгоцоор тахийг Монгол орны баруун хэсэг рүү хэд хэдэн удаа тээвэрлэсэн. 

Саяхнаас Дорнод Монголын Сүмийн хоолой нэртэй газарт тахийг эргэн нутагшуулах төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжүүлэхээр болоод байна.

Прага хотын төвөөс холгүй орших Дивчи Храды тахь үржүүлгийн газарт бэлчиж буй тахинууд. Энэхүү зурагт Хамина гүү эр унагатайгаа, баруун талд нь Вереда гүү байна. Зургийг Мирослав Бобек, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал.

Прага хотын төвөөс холгүй орших Дивчи Храды тахь үржүүлгийн газарт энэ жил дөрвөн гүү унагалсан бөгөөд зурган дээр гурван унага харагдаж байна. Баруун талд Хамина гүү эр унагатайгаа, Вереда гүү охин унагатайгаа, Груне гүү эр унагатайгаа зогсож байна. Зураг: Мирослав Бобек, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх БНЧУ-д хийсэн төрийн айчлалынхаа үеэр Прага хотын Амьтны хүрээлэнд төрсөн тахийн унаганд нэр өгсөн билээ. Дараахан нь манай амьтны хүрээлэнгийн харьяа Дивчи Храды газарт гурван эр, нэг охин унага төрсөн юм. Энэ дөрвөн унага нас бие гүйцэхэд нь Дорнод Монголын талд нутагшуулах ашдын ерөөлийг бэлгэдэн монголчууд та бүхнээс нэр өгөхийг уриалж байна.

Унаганд өгөх нэрийн саналаа takhi@zoopraha.cz хаягаар илгээнэ үү. Дүрмийн дагуу энэ жил төрсөн унаганы нэр “Д” үсгээр эхлэх ёстойг анхаарна уу. Нэрийн саналаа явуулахдаа эр унага (хаалтан дотор M үсгээр male буюу эр гэх) эсвэл эм унаганы (хаалтан дотор F үсгээр female буюу эм гэх) болохыг тодруулахаас гадна нэрийн утга, түүнийг санал болгож байгаа шалгааныг тайлбарлан бичнэ. Нэрийн саналыг 6 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд шалгаруулсан нэрийг санаачилсан иргэдэд Прага хотын Амьтны хүрээлэнгээс гарын бэлэг гардуулна.

Та бүхнийг тахийн унаганд нэр өгөх манай аянд идэвхтэй оролцож саналаа ирүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Мирослав Бобек, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан