АНУ-ын Сан Франциско хот дахь Азийн Урлагийн Музей Тайландын алдарт Прахон Чай хэмээх эртний олдворт хамаарах дөрвөн хүрэл хөшөөг нутаг буцаахаар болжээ. Эдгээр хөшөөг 1960-аад онд дээрэмдэн хил давуулан гаргаж байжээ.
1960-аад оны дунд үеэс хойш Тайландын зүүн хойд нутаг дахь эртний сүмийн нурсан балгасууд орон нутгийн дээрэмчдийн бай болсон байна. Энэхүү сүмийн орчмын ногоон зөөлөн хөрсөн доор зуу зуун жил хадгалагдсан байж болзошгүй олон зуун хөшөө дурсгалыг хулгайлсан юм.
Өнөөг хүртэл “Прахон Чайгийн олдворууд” гэж нэрлэгддэг уг дээрмийн үеэрх хулгайлагдсан бүх хөшөө дурсгалууд АНУ, Европ, Австрали дахь музей, хувийн цуглуулгад хадгалагдсаар байна. Харин хэдхэн долоо хоногийн дараа анхны дурсгалуудыг Тайланд руу буцаах аж.
Сан Францискогийн Азийн Урлагийн Музейн худалдан авалтын хороо өнгөрсөн жил Прахон Чайгийн хүрэл хөшөөнүүдээс дөрвийг чөлөөлөх санал гаргасан бөгөөд эдгээрийг 1960-аад оноос хойш цуглуулгандаа хадгалж иржээ.
Сан Франциско хотын Азийн Урлагийн Комисс энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд уг саналыг баталж, хөшөөнүүдийг албан ёсоор нутаг буцаахаар боллоо. Британийн хуучны үнэт эдлэлийн худалдаачин Дуглас Латчфорд 60 жилийн өмнө эдгээр дурсгалыг хууль бусаар гаргасан байж болзошгүй талаар таамаг дэвшүүлдэг.
“Энэ бол бидний өв, бидний өвөг дээдэс бүтээсэн зүйл. Энэ нь манай ард түмний соёл иргэншил, итгэл үнэмшлийг илтгэж байгаа учраас эх орондоо байх ёстой” хэмээн Тайландын Үндэсний музейн газрын ахлах куратор Дисапонг Нэтломвонг Al Jazeera агентлагт ярьжээ.
Эх сурвалж: Al Jazeera