НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг манай улсад танилцууллаа.
Дэлхий дахинд хүний хөгжлийн ахиц дэвшил удааширч буй энэ цаг үед хиймэл оюуны чадамжийг бүрэн гүйцэд ашиглахад хүртээмжтэй, хүн төвтэй бодлого чухал болохыг тус илтгэлд онцлон тусгажээ.
"Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд" сэдэвт 2025 оны Хүний хөгжлийн илтгэлд КОВИД-19 цар тахлын жилүүдийг эс тооцвол дэлхийн хүний хөгжлийн өсөлт 1990 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрснийг онцолсон байна.
Хямралын дараагаар тогтвортой өсөлт, сэргэлтийн оронд урьд өмнө байгаагүй удаан ахиц дэвшил ажиглагдаж буй нь Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)-ын хэрэгжилтийг хэдэн арван жилээр хойшлуулах эрсдэлийг дагуулж буй аж. Илтгэлд өөрчлөлт, шинэчлэлийг бий болгох гурван тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Эдгээрх нь,
- Хүн ба хиймэл оюуны хамтын ажиллагаанд суурилсан, харилцан үр өгөөжтэй эдийн засгийн загварыг хөгжүүлэх,
- Хиймэл оюуны хөгжүүлэлт, хэрэглээний бүхий л үе шатад хүний оролцоог нэмэгдүүлэх,
- Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог шинэчилж, 21-р зууны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх юм.
Монгол Улсын Хүний хөгжлийн индекс (ХХИ) 1990 оноос хойш 26 хувиар өсч, 0.747-д хүрсэн бөгөөд өдгөө 193 улс орноос 104-т эрэмбэлэгдэж байна. 1990-2023 оны хооронд
- Монгол Улсад дундаж наслалт 12.9 жилээр,
- Сургуульд суралцах хугацаа 3.5 жилээр,
- Сургуульд суралцсан дундаж хугацаа 0.93 жилээр тус тус нэмэгдсэн бол, нэг хүнд ногдох Үндэсний Нийт Орлого (ҮНО) 148.4 хувиар өссөн байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хэлэхдээ, "Энэ жил манай улсын хүний хөгжлийн индекс бага хэмжээгээр урагшилсан байна. Гэхдээ дэлхий даяар ковид цар тахалтай холбоотойгоор хүний хөгжлийн индексийн өсөлт удааширсан. Гэсэн хэдий ч, энэ жилийн тайлангийн онцлог нь хиймэл оюуны хэрэглээ юм. Тайлангийн гол гурван чиглэл нь хүний хөгжлийн индексийг хэрхэн өөрчлөн нөлөөлөх тухай бөгөөд энэ нь:
Хиймэл оюуны хэрэглээ нь зөвхөн ажлын байрыг орлуулахгүй, харин шинэ боломжуудыг бий болгоно.
Эрүүл урт наслалт: Хиймэл оюуны технологи эрүүл мэндийн салбарт эрт илрүүлэлт хийх, урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг хийх боломжийг нэмэгдүүлж байгаа тухай тайлангаас дурдаж байна. Монголчуудад ямар өвчнүүдийг эрт оношлох нь хүний хөгжлийн индексийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг тодорхойлсон.
Чанартай боловсрол: Боловсролын салбарт хиймэл оюуны технологи хэрхэн нөлөөлж байгаа талаар тайланд онцолжээ. Тухайлбал, хөдөөгийн хүүхдүүдийн боловсрол Улаанбаатар хотынхоос ялгаатай болж, боловсролын чанарын ялгаа нэмэгдсэн байна. Үүнийг цахим технологи ашиглан хэрхэн бууруулах талаар ярьж байна.
Эдийн засгийн хөгжил: Хиймэл оюуны хэрэглээ эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж, ядуурлыг бууруулах боломжийг судалсан байна. Тайланд дижитал эдийн засгийн хөгжил, ажлын байр бий болгох боломжийн талаар дурдсан бөгөөд цахим технологиор ядуурлыг бууруулах арга замуудыг хэлэлцэж байгаа юм.
Мөн судалгаанд оролцогчдын 50 хувиас илүү нь хиймэл оюуны технологи нь зарим ажлын байрыг орлох гэж үзсэн бол 60 хувиас илүү нь шинэ ажлын байр бий болно гэж үзэж байна. Энэ нь шинэ ур чадвар, дижитал боловсролыг хөгжүүлэх шаардлагыг харуулж байгаа юм. Технологийн дэвшил нь шинэ ажлын байр үүсгэх ч, хиймэл оюуны зарим технологи нь зарим ажлын байрыг орлох магадлалтай гэж үзэж буй.
Тиймээс улс даяар шинэ ур чадварыг хөгжүүлэх, дижитал хуваагдлыг бууруулах шаардлага үүсэж байна. Хиймэл оюуны хэрэглээ нь зөвхөн ажлын байрыг орлуулахгүй, харин шинэ боломжуудыг бий болгоно. Энэ технологийг ёс зүйтэй ашиглах, дэд бүтцийг нь сайжруулах шаардлагатай.
Цар тахлын үеийн боловсролын ялгаа, эрүүл мэндийн салбарын асуудлууд, эдийн засгийн өсөлт зэрэг нь хүний хөгжлийн индексийн өсөлтийг сааруулсан байна.
Монгол Улс цаашдаа хиймэл оюуны технологиудыг дэлхийн зах зээл дээр экспортлох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор бүтээх шаардлага тулгараад байна. Хиймэл оюуны технологийн хэрэглээ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж байгаа учир манай улс ч гэсэн энэ салбарт амжилттай өрсөлдөх боломжтой.
Технологийн эрин үед боловсон хүчнээ хэрхэн бэлдэхийн тухайд, мэргэжилтнүүд энэ салбарт тодорхой мэргэшсэн хүний нөөцүүдийг бэлдэхийг шаарддаг. Гэвч одоо манай улсад энэ хүний нөөцүүдийг тогтвортой ажиллуулах асуудал тулгарч байгаа учир, хиймэл оюуны үндэсний стратеги болон хүний нөөцийн тогтвортой бодлого боловсруулах шаардлагатай байна.
Үүний тулд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд хамтран хөтөлбөрүүд, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шинээр хүний нөөцүүдийг татах, дижитал экосистемийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь Монгол Улсын технологийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм.
Цар тахлын үеийн боловсролын ялгаа, эрүүл мэндийн салбарын асуудлууд, эдийн засгийн өсөлт зэрэг нь хүний хөгжлийн индексийн өсөлтийг сааруулсан байна. Харин уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарууд нь өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлс болж байна" гэв.