gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -17
  • Зурхай
     12.24
  • Валютын ханш
    $ | 3554₮
Цаг агаар
 -17
Зурхай
 12.24
Валютын ханш
$ | 3554₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -17
Зурхай
 12.24
Валютын ханш
$ 3554₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ-ын хамгийн том ЭМД-ын компанийн захирлыг хөнөөжээ

Б.Сондор
Дэлхийд
2024-12-05
51
Twitter logo

Нью-Йорк хотод АНУ-ын хамгийн том эрүүл мэндийн даатгалын компанийн гүйцэтгэх захирлыг Манхэттэн дэх зочид буудлын үүдэнд хөнөөсөн хэрэг гарчээ.

Сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд мэдээлэл өгсөн хүнийг 10 мянган ам.доллараар шагнахаа  цагдаагийн газраас мэдэгджээ.  50 настай Брайан Томпсон, UnitedHealthcare компанийн гүйцэтгэх захирал, лхагва гарагийн өглөө зочид буудлын урд хөл болон нуруундаа буудуулж амиа алдсан байна.

Цагдаагийн комиссар Жессика Тишийн мэдээлснээр, уг халдлага нь санаатай аллага бөгөөд хяналтын камерын бичлэгээс үзэхэд, сэжигтэн зочид буудлын хаалганы ойролцоо Томпсон ирэхийг хүлээж байжээ. Томпсонд бие хамгаалагч байгаагүй гэж албаныхан мэдээлсэн. Хэрэг үйлдсэн этгээд дугуйтай зугтаж, сүүлд Централ парк орчимд үзэгдсэн бөгөөд одоо эрэн сурвалжлагдсан хэвээр байна.

Лхагва гарагийн орой Рокфеллер төвийн уламжлалт Зул сарын гацуур асаах ёслолд олон хүн цуглах учраас Нью-Йорк хотын цагдаа нар “өргөн хүрээний хамгаалалт” зохион байгуулахаа мэдэгдсэн байна. UnitedHealthcare компаниас уг хэргийн талаар одоогоор тайлбар өгөөгүй байна.

Томпсон гүйцэтгэх захирлаар ажиллахдаа 49 сая гаруй америк иргэнд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг удирдаж байжээ. Тус компани нь АНУ-ын засгийн газрын ахмад настнуудад зориулсан Medicare хөтөлбөрийн хувийн хэвшлийн хувилбар болох Medicare Advantage төлөвлөгөөг хамгийн ихээр үзүүлдэг байгууллага юм.

Томпсоны удирдсан бизнес өнгөрсөн жил 281 тэрбум ам.долларын орлого олжээ. Түүний жилийн цалин, урамшуулал, хувьцааны сонголтуудыг багтаасан 10.2 сая ам.долларын орлого нь түүнийг компанийн хамгийн өндөр цалинтай удирдах ажилтнуудын нэг болгосон байна.

Айова их сургуулийг төгссөн Томпсон PwC компанид магадлан итгэмжлэгдсэн нягтлан бодогчоор ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд эрүүл мэндийн салбараас гадуур төдийлөн танигдаагүй нэгэн байжээ.

Эх сурвалж: CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан