ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 2031 ОН ХҮРТЭЛ 100 САЯ МОД ТАРИНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр нэн тэргүүнд нэгдэж, 100 сая мод тарих томоохон “амлалт” авч амбицаа илэрхийлсэн.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, БОНХБ-ын зөвлөх Н.Батхүү, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр нарын Ажлын хэсгийн гишүүд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, суурьшлын бүсийн ойжуулалт буюу Хангалын гол дагуух ойжуулалт, баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн талбайд тарьсан моддын нөхцөл байдалтай танилцлаа.
Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд буюу "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш Монгол Улс 42 сая гаруй мод тарьж, ургуулж, 62 сая модны суулгац үрийг бэлтгэжээ. Мөн ой моддыг хортон шавжаас хамгаалах ажлыг сэргээн, эхлүүлж 2023 оны эцсийн байдлаар 960 сая ойн моддыг хамгаалаад байгаа ба энэ жил 1,3 тэрбум модыг хамгаалахаар төлөвлөсөн гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр хэлсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оны тавдугаар сард "Эрдэнэт-100 сая" хөтөлбөрөө баталж энэ хүрээнд Монгол Улсын 13 аймагт буюу;
- Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод,
- Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод,
- Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод,
- Хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тарьж, арчлан ургуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

Тодруулбал говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг буруулах агро ойн зарчмаар 30 сая мод тарьж, ургуулах, хангайн бүсийн гол мөрний усны нөөц, голын татмын ус нэмэгдүүлэх зорилгоор 30 сая мод тарих, хамгаалалтын ойн зурвас байгуулахад 20 сая мод, Орхон, Булган аймаг орчимд 20 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна. Өөрөөр хэлбэл тэд 2031 он хүртэл 100 сая модыг орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тэд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” эхэлснээс хойш нийт 3,4 сая мод тарьж, 500 мянган модны тарьц үржүүлсний зэрэгцээ Хангалын гол дагуух татмын ойг нөхөн сэргээх, байгалийн бургасан ойн плантац байгуулах ажлыг гүйцэтгэжээ. Эрдэнэт үйлдвэр зөвхөн ухдаг биш ургуулдаг уурхай болсныг Ерөнхий Захирал Г.Ёндон онцолсон.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулах ажлын хүрээнд Эрдэнэт хотод “Киргиз-Монголын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар суурь судалгааны ажлыг гүйцэтгэж ирэх сард бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна.
УРГАМЛЫН ГЕНЕТИКИЙН НӨӨЦИЙН АНХНЫ ТӨВД МОДДЫГ ЗОРИУЛАЛТЫН "ЗООРИНД" ХАДГАЛЖ БАЙНА
Ойн генетик нөөцийн "Эрдэнэт" төвийг 2022 оны зургаадугаар сард байгуулжээ. Ингэснээр тэд мод тарьж ургуулах шинжлэх ухааны үндэслэлтэй цогц дэд бүтцийг буй болгохоор зорьж байгаа юм. Агуулах нь хүлээн авч хатаах хэсэг, ургуулангийн өрөө, биотехнологийн лаборатори, үр хадгалах өрөө, тарьцын агуулах, суулгацын агуулах гэсэн үндсэн зургаан тасалгаатай ба өөрөө бүрийн температурыг хадгалалтын стандарт бүхий хүйтэн, сэрүүнийг тааруулдаг байна.
Энд Монгол оронд ургадаг бүх төрлийн модны үрийг урт болон удаан хугацаагаар хадгалдаг. Тодруулбал зориулалтын сэнсэн хөргүүртэй өрөө тасалгаанд, байх ёстой хэмд нь хадгалдаг. Ингэснээр Монгол оронд ургадаг ямар ч модыг "Улаан ном"-д орохоос сэргийлж, зориулалтын "зооринд" хадгалах боломжтой болж байна гэсэн үг. Энд зөвхөн мод, ургамлын агуулахаас гадна шинжлэх ухааны холбогдолтой ном, танилцуулга, гэрэл зургийн цомгууд, номын сан, төрөл бүрийн үрийг шилэн хоргонд хийн үзүүлэн болгож тавьсан нь сонирхол татаж байсан ба энд оюутан, сурагч, цэцэрлэгийн багачууд ч ирж байгаль экологийн талаарх мэдлэгээ тэлдэг байна.
Мөн жилд 30 тонн ашигт бактери үржүүлж, 200 тонн микоризтой хөрс бэлтгэх, малын бууц, үртэс, навч гэх мэт органик үлдэгдлийг ашиглаж жилд 12 тн биобордоо, 2,000 литр шингэн бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төвийг ирэх сард /2024.06/ нээхээр төлөвлөхөөс гадна жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий автомат мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалт энэ онд эхлүүлэх гэнэ.
ТООСЖИЛТЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР САЛХИНЫ ХАМГААЛАЛТ БҮХИЙ 3 САЯ МОД ТАРЬЖЭЭ
2027 он хүртэл хэрэгжүүлэх “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийг баталж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 2022-2023 онд нийт 3 сая модыг тарьсан байна. Ингэснээр Хаягдлын аж ахуйгаас 15 км нутагт үргэлжилж буй цагаан тоосны дэгдэлтийг сааруулж, Эрдэнэт хот болон бүс нутгийн агаарын чанарыг сайжруулах ач холбогдолтой гэдгийг Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба хэлж байв.
Авто зам, төмөр зам, уул уурхайн олборлолтын талбайн хамгаалалтын зурваст байгалийн аливаа эрсдэл, ялангуяа хүчтэй салхины нөлөөнөөс үүсэх тоосжилтоос хамгаалахын тулд хайлаас, улиас, сөөг болон навчит моддыг тарьж ургуулдаг. Энэ жишгээр Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйн 30 га газрыг ойжуулж цагаан тоосны дэгдэлт, салхины эрчийг бууруулахаар мод тарьж ургуулаад байна.
Тодруулбал 34,4 кг хайлаасны үрийг 8 км урт талбайд суулгаж, урьдчилсан тооцооллоор 3 сая мод тариад байна. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрт 50 жил ашиглагдсан лагийг дахин боловсруулж далан хийж, энд усалгааны системийг нэвтрүүлжээ.
ХАНГАЛ ГОЛ ДАГУУХ 7 ГА ОЙЖУУЛАЛТЫН ТАЛБАЙД 3 САЯ МОД ТАРИНА
Хангал гол дагуух 7 га талбайд 3 сая мод тарина. Тэр дундаа хайлаас, монос, шар хуайс, агч, өрөл, голт борыг үрээр тарьж, үхрийн нүд, улиас, бургасыг мөчрөөр буюу 2023 онд 453 мянган мод тарьсныг ирэх жилээс шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ. Түүний дараа энэхүү талбайг эхэнд дурдсан "Киргиз Монголын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн" байгуулахаар төлөвлөжээ.
Аргагүй л Монгол Улсын баатар хэмээх тодотголтой "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ нь 100 сая мод тарих нүсэр ажлаа амжилттай хэрэгжүүлж, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэж буйгаа нотолж байна.
Гэрэл зургийг Г.Өнөболд