«Номин талст"- хамтлагийн ахлагч Д.Батсүхийг зочноор урилаа. Түүнийг фенүүд нь цоглог залуу гэж дүгнэдэг юм билээ. Ярилцаад үзье.
-Шинээр хийж буй уран бүтээлээ
сонирхуулаач. Хуучны дуу дуулсан СD хэзээ бэлэн болж фенүүдэд тань хүрэх вэ?
-"Хотын
хөгжим" цомгийн борлуулалт давгүй. 60-70-аад оны сэтгэлд шингэсэн дуугаар
15 дуунаас бүтэх караокетэй дабль CD удахгүй бэлэн болно. Хөгжмийн найруулгыг
шинээр хийсэн л дээ. Гэхдээ айхтар эвдэж стильд оруулаагүй. "New
star"студид бичлэгийн ажил хийгдэж байгаа. Есөн сарын эхээр бэлэн болгоод
хэвлэлтээс авчрах төлөвлөгөөтэй. Гадаадад амьдарч буй монголчууд хуучны дуунд
дуртай. Дээр нь караокетэй байвал сонирхолтой байх гэж бодсон. Аяны уртад
сонсох дуу цөөхөн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ цомгийг сонсогчдын
захиалгаар хийсэн гэж болно.
-Тодруулбал ямар дуу орсон вэ?
-Ганц хоёр
киноны дуу дуулсан. "Анхны алхам" киноны "Хунгийн
дэгдээхэй", "Цэнхэр дэлгэц"-д дуулсан "Хамгийн дундаас
онцгой" 60-70 оны болон 90-ээд оны эхээр хит болж байсан дуу бий.
-Ганцаараа уран бүтээл хийхэд хэр
давуу талтай вэ?
-Хамтлагаар
уран бүтээл хийхэд дуулах хэв маягийг хадгалж, өөр өөрийн хоолойг барьж
дууныхаа стилийг дагаж бие биедээ уусаж дуулдаг. Ганцаараа бол өөрийн
хоолойныхоо чадлыг харуулна гэсэн үг л дээ. Хоолойдоо тохирсон дуу сонгож дуулж
байгаа гэдгээрээ давуу талтай.
-Хамтарч уран бүтээл хийх төлөвлөгөө
бий юу?
-Бид
ярилцаж байгаа л даа. Төлөвлөсөн ажил их. Удахгүй Дээгийгийн тоглолт болох гэж
байгаа учраас бүгд завгүй. Намраас хамтлагийнхаа 10 жилийн ойн тоглолт хийх
бодол бий.
-Чөлөөт цаг гэж ховор биз дээ. Хааяа
таарвал яаж өнгөрүүлдэг вэ?
-Айхтар
чөлөө завгүй ажилладаггүй л дээ. Бичлэгтэй юм уу гэнэтийн ажилтай байсан. Хөдөө
агаарт явах дуртай. Энэ зун аялах боломж бараг гарсангүй. Сая Хархоринд долоо
хоног яваад ирсэн гоё байна лээ.
-Явсан газрын сониноос хуучлаач?
-Клипний зураг
авалтаар яваад ажлынхаа хажуугаар сэтгэл санаа болон тархиа амраасан.
"Зовлон жаргал" дууны клип маань энэ сарын сүүлчээр цацагдана. Том
хэмжээний гэх юм уу, надаас эр зориг чадвар шаардсан клип болсон.
"Неrо" интертайментынхан хийсэн.
-"Анунгоо" компанийн
оруулж ирж буй "Inotex" бэлгэвчийг рекламддаг. Яагаад энэ компанитай
хамтарч ажиллах болсон бэ?
-"Inotex"
бол Францын дэлхийд танигдсан том бүтээгдэхүүн. "Анунгоо"
компанийнхан Монголын зах зээлд оруулж ирсэн. Энэ бүтээгдэхүүнийг олонд
таниулахад хамтран ажиллая гэсэн санал тавихад зөвшөөрсөн юм. Манайд ДОХ болон
бэлгийн замын халдварт өвчин элбэг болчихож. Ирээдүйгээ эрүүл байлгаж
сэргийлэхийн тулд хамгаалалт хэрэгтэй. Үүнийг ойлгуулахын тулд хувь нэмрээ
оруулъя гэж бодсон.
-Хүмүүст хэр хүрэх бол. Та энэ
компанийн нүүр царай болж чадах уу?
-Дэлхийн
нийтээр нэг үзэл байдаг юм билээ. Шинээр гарч байгаа бүтээгдэхүүнийг тухайн
орныхоо алдартай дуучйн ч юм уу олонд танигдсан хүнээр рекламдуулж хүмүүст
хүргэдэг. Жишээ нь Оросод гэхэд нэг хамтлагтай хамтраад цомог гаргасан юм
билээ. Яахав миний хувьд гэвэл шинэ бүтээл гарч таарсан. Ярилцаад л хамтран
ажиллах болсон. Хүмүүст хүргэхийн тухайд бид эхэндээ бүтээгдэхүүнийхээ нэрийг
гаргаж чадсан. Одоо сонирхолтой реклам хийж байгаа. Есдүгээр сард бэлэн болчих
байх. Юунд ашиг тустай, ямар зориулалтай гэдгийг өсвөр насныханд ойлгуулаад
өгчихвөл байнгын хэрэглээ болгох боломжтой. Тэгвэл хэн ч эрсдэлд өртөхгүй шүү
дээ. Ямарваа бүтээгдэхүүний чанартайг нь хэрэглэвэл зүгээр.
-Хэрэглэж үзэхэд ямар мэдрэмж төрсөн
бэ?
-Зургаан
янзын бэлгэвч байгаа. Өөр өөрийн онцлогтой. Өнгө үнэртэй бас гэрэлтдэг.
Сонирхолтой л юм билээ. Гэрэлтээд л.
-Залуустаа хандаж юу гэж хэлмээр
байна?
-Манайхан
цөөхүүлээ. Гэтэл ДОХ хэмээх аймшигт өвчин өдөрт нэмэгдэж байгаа нь харамсалтай.
Ийм айдас түгшүүртэй үед амьдарч буй юм чинь хүн бүр өөрийн ариун цэвэр зохион
байгууллалтай амьдрах хэрэгтэй. Эрсдэл, өвчин зовлон маш ойрхон байна шүү.
Биднийг бага байхад бэлгэвч гэж хэлэхээс ч ичдэг байлаа. Одоо бол дэлхий
нийтээрээ хэрэглэдэг болсон. Эцэг эхчүүд ч хүүхдэдээ зөв ойлгуулж хэрэглүүлж
сургаасай. Ирээдүйд бидний хүүхэд амьдрах орчин айдас багатай байгаасай гэж
бодож явна даа.
У.Батчимэг