gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Миеэгомбо: Итгэл мөнгөнөөс дор байх учиргүй

Соёл урлаг
2013-05-11
0
Twitter logo

Ухаалаг төхөөрөмж хэрэглэгч нарт зориулан гардаг сар тутмын “Дээжис” дижитал сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын “Кино” буланд Кино найруулагч, жүжигчин А.Миеэгомбо уригджээ.

Товч танилцуулга

1981 онд Улаанбаатар хотноо төрсөн. 120 мянгатын унаган хүүхэд. 1998 онд 52-р дунд сургууль, 2002 онд СУИС-ийг жүжигчин найруулагчаар төгссөн. 2001 оноос Монголын Үндэсний телевиз, UBS телевизүүдийн Кино албанд орчуулгын киноны жүжигчнээр ажиллах хугацаандаа их бага хэмжээний 5000 орчим кинонд дуу оруулсан. 2006 оноос эхлэн кино зохиол сонирхон судалж, "Ийм нэгэн дурлал-1, 2", "Миний хөрш: Чөтгөр", "Дэв" зэрэг кинонуудыг зохиолыг бичсэн. Хожим 2011 онд Монголын анхны 3D кино болох "Сайн, Муу, Хэрцгий" киноны зохиолыг бичин бие дааж найруулсан. Одоо энэ киноныхоо үргэлжлэл болох "Сайн, Муу, Хэрцгий-2: Эргэж ирсэн нь" киног хийгээд дуусч байна.

Миний үзсэн хамгийн анхны кино

Хамгийн анхны кино мэдээж хүүхэлдэйн кино байсан байх. Тухайн үед Монголын Үндэсний телевизээс гадна Оросын ганц суваг гардаг байсан болохоор гарсан бүгдийг нь шимтэн үздэг байсан. Оросын "Руслан Людмила хоёр" гэдэг үлгэрийн кинонд учиргүй дуртай байсан санагдана. Тэр үеийн Польшийн хүүхдийн кинонууд ч гэсэн мундаг шүү дээ.
 
Кино урлагийн гайхамшигийг анх мэдрүүлсэн кино

Яагаад ч юм надад тэр үед Америкийн киноны оргил үе байсан шиг санагддаг. Чанартай, сайн зохиолтой, хийц ч сайн, уран бүтээлчид нь айхтар өрсөлддөг байсан цаг. Манайхан подвалд кино үзүүлдэг, хүүхдүүд ч гарсан бүрийг нь үздэг байсан цаг. "Терминатор" киноны 2-р ангийг үзээд оройжингоо гэрийнхэндээ ярьж байсан нь хэзээ ч мартагддаггүй. Хожим нь дунд сургуулийн 7-р ангид шиг санаж байна манай зурагт шатчихаад хажуу айлдаа орж нэг хэсэг зурагт үздэг байлаа. Тэднийх тухайн үед дэлгэрч байсан Monel-ийн өнгөт зурагттай. Түүгээр кино үзнэ гэдэг ховорхон завшаан. Тэр үед Үндэсний телевизээр гарсан Мел Гибсоны Braveheart (1995) киног шөнийн 1 цаг хүртэл үзээд үнэхээр биширч маргааш нь өдөржингөө ангийнхантайгаа ярилцаж байсан юм.  

Хүмүүсийн дуртай боловч миний дургүй кино

Сүүлийн үеийн Солонгосын олон ангит кинонууд. Ер нь Монголчууд бид Солонгосын соёлын довтолгоонд ямар ч шүүлтүүргүйгээр өртөөд байгаа юм шиг санагддаг. Энэ тал дээр манай холбогдох яамдууд мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөд байдагт гайхдаг. Телевиз бүр гээд бодохоор бид орой бүр 10-15 ширхэг солонгосын олон ангит үзэж байна. Энэ лав миний бодлоор ариун явдал биш. Бодох л асуудал.   

Хүмүүсийн дургүй боловч миний дуртай кино

Арт кинонууд юм уу даа. Арилжааны бус зорилгоор бүтээгдсэн Европын зарим кинонууд үнэхээр гайхалтай агуулгатай байдаг. Харамсалтай нь манай үзэгчид тэр бүр хүлээж авч чаддаггүй. Жаахан юм бодогдуулах хэсэг гараад ирэхээр "Уйтгартай байна, ойлгосонгүй" гээд л эхэлнэ. Сэтгэлгээний залхуурал ч байж мэдэх. Гэхдээ мэдээж үздэг хүмүүс бий л дээ. Гол нь нийгмийн ихэнхи хэсэг үүнийг ойлгодоггүй.
 
Эзгүй арал руу авч явах цорын ганц кино

Хятадын найруулагч Жан И Моугийн "Гэр хүрэх зам" гэж романтик драмын кино. Тэр чигээрээ бодрол, амьдрал.

Хүмүүсийн сайн мэддэггүй боловч миний дуртай кино

Ираны найруулагч Мажид Мажидигийн кинонууд. "Эцэг", "Хурмастын хүүхдүүд", "Диваажингийн өнгө", "Баран" гэх мэт олон сайхан кинонуудыг нь үзэх дуртай. Олон жилийн өмнө охин маань 4 настай байсан байх. Гэртээ тоглож яваад Оскарын шагналтай "Хурмастын хүүхдүүд" киног анх үзэж суутал миний хажууд ирж сонирхож байгаад өөрийн эрхгүй дуустал нь үзчихээд "Ёооё, яг уйлах гэж байна ш дээ" гэчихээд босоод явчихаж билээ. Киноны хүч тийм гайхалтай. Хэзээ нэгэн цагт Иран явах боломж гарвал кинонуудынх нь DVD-г бүгдийг нь худалдаж авна гэж боддог.

Киноны дуртай ишлэл

"...Хайрт минь дээ, итгэл гэдэг гэр бүлийн хамгийн том үнэ цэнэ гэдгийг л битгий март! Итгэл мөнгөнөөс дор байх учиргүй..." - "Таагүй санал" киноны ишлэлээс...

Үргэлжлэлийг та бүхэн “Дээжис” дижитал сэтгүүлийн тавдугаар сарын дугаараас уншина уу.

Та “Дээжис” сэтгүүлийн шинэ дугаарыг ухаалаг төхөөрөмж дээрх  “Дээжис” аппликэшн руугаа орж татаж авна уу.  

Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone – нд татаж авах: http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8
Android  утас, таблет-нд татаж авах: https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан