Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяатай ярилцлаа.
-Монголчууд анх удаа өөрийн хөрөнгөөр захиалсан Боинг агаарын хөлөг энэ сарын 15-нд ирэх нь гэсэн хүлээлт олон нийтийн дунд нэгэнт бий болсон. Энэ салбарыг удирдаж байгаагийн хувьд манай уншигчидтай баяр хөөрөө хамтдаа хуваалцана уу?
-Монгол Улс анх удаа шинэ агаарын хөлгийг өөрийн нэр дээр “Боинг” компанид тусгайлан захиалж авчрах гэж байгаа тохиолдол болж байна. Энэ талаасаа Монголын агаарын тээврийн салбарт баяр, бахдалтай үйл явдал яах аргагүй мөн.
Бидний захиалсан “Боинг767-300 ER” агаарын хөлгийг ирэх даваа гарагт АНУ-ын “Боинг” компаниас “МИАТ” ТӨХК-д хүлээлгэн өгнө. Тус компани агаарын шинэ хөлгийг хүлээлгэн өгөх өөрийн тогтсон дэг, ёслолтой байдаг бөгөөд түүнийхээ дагуу ёслол үйлдэж хүлээлгэн өгнө гэсэн.
Сонирхуулж хэлэхэд яг энэ өдөр “Боинг” компани “Мөрөөдлийн хөлөг” гэгддэг “Боинг 787” загварын дөрвөн онгоцыг Японы “АНА” компанид захиалгын дагуу хүлээлгэн өгөх юм билээ. Монгол Улсын анхны өөрийн гэсэн хөлөгөө хүлээн авах өдөр ийнхүү таарсанд бэлэгшээсэн төдийгүй удахгүй Монгол Улс ийм хөлөгтэй болох цаг ирнэ гэж бодогдсон шүү. Тэгэхээр хөөрцөглөхөөс илүү дараагийн зорилтоо гэж бодоод явж байхад буруудахгүй биз дээ.
-Тэгэлгүй яахав. “Бэлгийн морины шүдийг үздэггүй” гэдэг. Харин ихээхэн хэмжээний хөрөнгөөр авч буй агаарын шинэ хөлгөө бол ингэж шинжихээс өөр аргагүй. Хамгийн гол давуу үзүүлэлтүүдээс нь дурьдвал?
-Холын зайд нисэх зориулалттай. Нислэгийн алслалтын хувьд 11070 км буултгүй нисэх чадвартай. “Боинг”-ийн үйлдвэр Сиэтлд байдаг. Сиэтлиэс 12 цаг буултгүй нисэж ирнэ. Энэхүү “Боинг767- 300 ER” загвар нь шалгарсан агаарын хөлөг.Мөн ямар хөдөлгүүрүүд тавьсан зэргээс нь “шинжиж” болдог юм байна. “МИАТ” ТӨХК-ийн хувьд агаарын хөлөг үйлдвэрлэгчээр “Боинг”-ийг, хөдөлгүүрээр “Женерал Электрик”-ийн “GE” төрлийг сонгосон байдаг. Уг онгоц нь 25 бизнес, 195 энгийн ангиллын, нийт 220 суудалтай. 10-12 тонн ачаа тээш тээвэрлэх хүчин чадалтай.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон гадны сайтуудад Монголын захиалсан “Боинг767- 300 ER” агаарын хөлгийн анхны туршилтын нислэгүүд амжилттай боллоо гэсэн сайн мэдээ дуулдаж эхэлсэн. Ирэх долоо хоногт хүлээн авахад ямар үйл явдал болох вэ. Хэн гэгч азтай нисгэгч Монголын Засгийн газрын захиалгат анхны Боингийг жолоодож авч ирэх бол?
-АНУ-аас буулгүй нисэж ирнэ. Нислэг 12 цаг үргэлжилнэ. ”Боинг”-ийн багш нисэгч Доналд нислэгийг удирдана. Манайхаас хоёр экипаж явж байгаа. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн багш нисгэгчид болох Мөнх-Очир, Доржнамжил нарын нисгэгчид хөлгийг жолоодон ирнэ. Манай баг АНУ-ын цагаар энэ сарын 14-ний өдөр 09 цагт Сиэтлээс Монголын чиглэлд нислэгийг эхэлж 15-ны 12 цагийн орчимд Улаанбаатарт бууна гэсэн урьдчилсан тооцоотой байгаа.
-Энэ бол Монголд анхных гэдгээрээ түүхэн үйл явдал. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар, танай салбарынхан, ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргын хувьд та ч түүхэн үйл явдлын гэрч болж байна. Тэгэхээр монголчуудын олон жилийн мөрөөдлийг биелүүлсэн нь аз уу. Эсвэл өмнөх Засгийн газрын ажлын үргэлжлэл үү. Харин улс төрийн ач холбогдлын хувьд та юу гэж дүгнэх вэ?
-Монголчууд олон жил хүссэн зорьсон үйл мөн. Гэхдээ миний хувьд биелэшгүй мөрөөдлийг биелүүлчихлээ гэж хэлэхгүй. Болох л ёстой үйл явдал болж байна гэж боддог. Харин тухайн үед энэ гурван онгоцыг авах ёстой гээд зоригтой шийдвэр гаргаж эхний гэрээ хэлэлцээрийг хийж байсан өмнөх Засгийн газрын гишүүдэд баярлалаа гэж хэлэх ёстой. Тухайн үед салбарын сайдаар Х.Баттулга, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Орхон нар ажиллаж байсан. Тэдний хийсэн гэрээ хэлэлцээрт хүч нэмэн, ач холбогдлыг нэмэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-д хийсэн айлчлал нэлээд үүрэг гүйцэтгэсэн. Ингээд ажил үргэлжилсээр шинэчлэлийн Засгийн газрын үед шинэ агаарын хөлөг ирэх гэж байна. Мөн санхүүжилтэд бэрхшээл гарсан үед нь шинэчлэлийн Засгийн газар асуудлыг хэлэлцэн, гүүрэн зээлийн аргаар санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн. Энэ агаарын хөлгийг эх нутагтаа авчрах үйлсэд оролцсон бүх хүмүүст салбарынхнаа төлөөлж түүн дотроо “МИАТ” ТӨХК-ийн хамт олны өмнөөс энэ дашрамд талархал илэрхийлье.
-Санхүүжилтийн хувьд шинэ “Боинг” үнэхээр “азтай” байсан шүү. Урьд нь ийм хэмжээний хөрөнгийг богино хугацаанд шийдвэрлэх боломж ч, эр зориг ч байгаагүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс Засгийн газар зоригтой шийдвэр гаргалаа, “МИАТ”-д ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүн бүр дэмжиж хандив өргөсөн. Одоо та бүхэнд санхүүгийн тал дээр санаа зовинох ямар нэг асуудал бий юу. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн төлөлтийн горимд өөрчлөлт орохгүй гэдэгт итгэлтэй байна уу?
-Санаа зовоох, эргэж буцсан асуудал гарахгүй байх аа. Засгийн газрын баталгаа гаргахын тулд төсөвт тусгасан байх ёстой. Үүний дагуу Засгийн газрын баталгааг 2014 оны төсөвт тусган АНУ-ын EXIM банкны10 жилийн хугацаатай зээлийн гэрээгээр санхүүжилтээ шийдэх, “МИАТ” компани үйл ажиллагааныхаа орлогоос зээлээ төлөх ийм л энгийн, бизнесийн зарчимтай. Энэ оны төсөвт хараахан тусгаагүй учраас яах вэ гэдэг асуудал үүсээд байсан. Үүнийг Засгийн газар хэлэлцээд гүүрэн зээлээр шийдсэн.
-”МИАТ” компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон надтай хийсэн ярилцлагадаа мөн л тус компанийн алдагдлыг “гайхаж” одооноос ашигтай ажиллуулж эхэлнэ хэмээн төлөвлөгөө, тайлан ярьж байсан. Харин та “МИАТ”-ийг тасралтгүй үр ашигтай ажиллуулах ямар гарц олж харсан бэ. “МИАТ”-ийн үйл ажиллагааны орлогоос зээлээ төлж чадна гэж үү?
-Нэг л зүйлийг шууд хэлэхэд “МИАТ” ТӨХК ашигтай ажиллах боломжтой. Юуны өмнө бид компанийнхаа менежментийг сайжруулах шаардлагатай. Би тус компанийн ТУЗ-ийн даргаар хагас жил гаран хугацаанд ажиллаж байна. Зарим хүн гомдож магадгүй. Агаарын тээврийн салбарт, маш хурдацтай хөгжиж буй олон улсын энэ том зах зээлд Монгол Улсаа төлөөлж буй энэ компанийг мэргэжлийн төвшинд удирдах боловсон хүчин асуудалтай байна. Хэдийгээр одоо ажиллаж байгаа хүмүүс хүч бололцоогоо шавхан зүтгэж байгаа ч бусад орны агаарын тээвэрлэгч компаниудын менежментийн төвшинд хүрч ажиллах хэмжээнд хүрээгүй байгааг нуух шаардлага бас үгүй юм. Жишээ нь агаарын хөлөг өөрөө өдөр тутамд шинэчлэгдэж инноваци явагдаж байдгийн адил агаарын тээврийн компани ч мөн адил менежмент нь тийм хурдацтайгаар хөгжиж байж энэ том зах зээлд “амьд гарч” тэсэж үлддэг жамтай.
Өнөөдөр “Кореан Эйр”, “Aсиана Эйрлайнес” “Туркиш Эйрлайнес” зэрэг авиа компани манай зах зээлд гүнзгий нэвтрэхээр сонирхож байна. Тэр ч байтугай тэд одоогоор хийж буй нислэгийн тоогоо нэмэхийг хүсэж байгаа. Хэдэн зуун онгоцтой энэ том компаниуд манай жижигхэн “тогоонд” ороод ирнэ. Тэгэхээр үүний тулд агаарын тээврийн бодлого зохицуулалтаар зөв зохион байгуулах шаардлагатай болж байна.
Агаарын тээврийн салбарт өнөөдөр алдсан боломжоо эргүүлэн авна. Тэр орон зайг нөхнө гэдэг бараг боломжгүй зүйл байдаг. Үүнийг нэр алдраа дуурсгаж байсан хир нь өнөөдөр байхгүй болсон агаарын тээврийн компаниудын түүх гэрчилнэ. Өөрөөр хэлбэл агаарын тээврийн салбарт богино хугацааны тоглолтыг хийж болдоггүй. Хамгийн чухал нь тэр. Зарим хүмүүсийн хэлж ярьдаг шиг өнөөдөр нислэгийн үнийг бууруулахын тулд хийсэн үйлдэл нь маргааш Монголын агаарын тээврийн салбарт уршигтай байх магадлал туйлын өндөр. Монгол Улс маань агаарын замд стратегийн гэж хэлж болох байршилд байршдаг. Үүнийгээ давуу талаа болгож, тооцоо судалгаанд суурилсан зөв бодлого, зохицуулалтаар ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Харин энэ бүхэнд бэлтгэгдсэн боловсон хүчин хомсдолтой байна.
-Та сая томоохон авиа компаниуд манай зах зээлийг сонирхож буйг хэллээ. Харилцан ашигтай байхын тулд тэд биднээс юуг хүсэх вэ. Монголын агаарын тээврийг тэд зөвхөн стратегийн байршлын шалтгаанаар сонирхоно гэж үү?
-Бизнесийн боломж өндөр байгааг тэд харж чадах нь дамжиггүй. Монголын агаарын тээврийн орон зайг хамгаалж, хөгжүүлэхэд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа манай компаниуд их үүрэгтэй. Өөр хоорондоо өрсөлдөх бус хэрхэн олон улсын том зах зээлд гарах вэ гэдэгт анхаарч ажиллах нь чухал юм. Ингэхийн тулд ойлголцож, нэгдмэл байх шаардлага бий болж байна. Тиймээс маш богино хугацаанд чадавхжиж, хүчирхэгжиж өөрийн давуу талыг ашиглан хүчтэй тоглогч болох цаг шаардлага тулгарч байна. Энэ тал дээр хувийн компаниуд маань ч бас санаачлагатай ажиллаж байгаа нь сайшаалтай. Нэгэнт төрийн бодлогоор “МИАТ” ТӨХК-ийг “Үндэсний агаарын тээвэрлэгч” хэмээн хуульчлан статус олгосон тул Үндэсний агаарын тээвэрлэгч компанийн хэмжээнд өсгөж бойжуулах шаардлагатай.
-Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих ажил ямар шатанд явж байна?
-Чамгүй бэрх олон давааг туулж энэ төсөл бодит ажил хэрэг болох ойртож байна. Төслийн нэмэлт санхүүжилттэй асуудлыг Засгийн газар, УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж зохих шийдвэрийг гаргуулснаар гүйцэтгэгч компанитай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна. Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих барилгын ажил ирэх зургаадугаар сарын эхний хагаст багтаж эхэлнэ. Шинээр барих олон улсын нисэх буудлыг Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгон тус нисэх буудлын нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай Агаарын тээврийн бодлогод тусгуулж, энэ ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Энэ мэтчилэн бүх ажлын уялдаа холбоог жигд хангахаар салбарынхан дор бүрнээ хичээж байна.
-Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогыг УИХ баталсан. Иргэдэд хамгийн ойр бөгөөд сонирхолтой асуудал нь нислэгийн үнэ хямдрах эсэх асуудал. Энэ нь цаанаа Монгол Улс онгоцны түлшээ зөвхөн “Роснефть”-ээс дэлхийн зах зээл дээрх үнээс 60 гаруй хувиар илүү үнээр авдагтай холбоотой. “Роснефть”-ээс хараат бусаар амь бөхтэй орших гарц олдож байна уу?
-Үүнд нэг бус хэд хэдэн эх үүсвэрээс онгоцны агаарын түлшийг нийлүүлэх нь чухал. Энэ талаар төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогод тодорхой заасан. Одоогоор БНСУ, БНХАУ-тай энэ асуудлаар ярьж байгаа. Хамгийн хямд түлш нийлүүлэх орон бол яах аргагүй ОХУ.
Өнөөдөр тус улсын “Роснефть” гэдэг цорын ганц эх үүсвэрээс авч байгаа. Зардал, сумлах гэхчлэн бүх зардалтайгаа нийлээд 1650 орчим ам.доллар болчихоод байгаа. Түлшний үнийг 100, 200 ам.долларын хэмжээнд буулгах гэж хичээж байна. Энэ бол чамлахааргүй ахиц. Мөн өөрсдийн дотооддоо зохион байгуулж болох арга хэмжээнүүдийг авч зардлыг тодорхой хэмжээнд бууруулж чадлаа.
Дашрамд хэлэхэд гурван ч аж ахуйн нэгж нүүрсээс шингэн түлш гаргаж авах технологийг Германаас оруулж үйлдвэр барих тухай санамж бичгүүд хэд хоногийн өмнө үзэглэсэн. Манай улсад элбэг хүрэн нүүрснээс дээрх технологиор агаарын хөлгийн түлш гарган авах боломж нь нээлттэй гээд бодохоор бидний өмнө боломжууд бас нээлттэй байнаа.
-Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбарыг “гурав дахь хаалга” гэж үзэж байгаа. Таныг саяхан ХБНГУ-д ажиллах үеэр иргэд цахим хуудсаар мэдээлэл солилцохдоо “Франкфурт бол Берлинээс ашигтай чиглэл шүү” хэмээн саналаа хэлж байсан. Та энэ талаар хэр “олз омог”-той яваад ирэв?
-Германд ажлын айлчлал хийж Мюнхений болон Франкфуртын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзаж ажил хэргийн яриа өрнүүллээ. Хамгийн гол уулзалтуудаа Герман улсыг дэлхийд төлөөлдөг агаарын тээврийн нэр хүндтэй компани болох Lufthansa-ийнхантай хийсэн. Бидний хувьд агаарын тээврийн салбарт стратегийн түнш байж болохоор орнуудын нэг бол яах аргагүй Герман улс юм. Бид Улаанбаатар- Москва -Берлиний чиглэлд 2000 оноос нислэг үйлдсэн. Энэ чиглэл нь МИАТ-ын хувьд гол алдагдал хүлээдэг чиглэл. 2011 онд 125 нислэг үйлдэж 11.3, 2012 онд 128 нислэг үйлдэж 15.5 тэрбум төгрөгийн алдагдал тус тус хүлээсэн байдаг. Тэгэхээр энэ алдагдлыг бууруулах, цаашлаад ашигтай болгох ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
2012 оны дүн мэдээнээс үзэхэд Европоос 40 гаран мянган зорчигч Монголд ирсэний 12 мянга орчим нь л Берлинээр дайран нисэж ирсэн байна. Ингэхдээ жуулчид гэхээс илүү ажил хэрэгч хүмүүсийн урсгал мэдэгдэхүйц давамгайлж байна. Үүнээс улбаалаад бид Монголыг Берлинээр дамжуулж Германтай холбох уу, харин Франкфуртаар дамжуулан Европтой холбох уу гэдгийг эргэн харж, даруй судлан шийдэх ёстой юм. Энэ бүхэнд 25 бизнес суудалтай шинэ агаарын хөлөг маань том үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй.
-Ярилцсанд баярлалаа.
М.Цэцэг