gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.03
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.03
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.03
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэр бүлийн үнэт зүйлийг тодорхойлно

Нийгэм
2013-05-08
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-05-08
Гэр бүлийн үнэт зүйлийг тодорхойлно

Гэр бүлийн хөгжлийн үндэсний хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Энэ талаар Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн Д.Цэвээнээс тодруулсан юм.
-Гэр бүлийн үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон гол зорилго нь юу байв?
-Хүн амын хөгжлийн талаар баримтлах төрийн бодлого бий болгох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /өчигдөр/ гэр бүлийн үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хүн амын хөгжлийн талаархи асуудлаар мөн өмнө нь эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн асуудлаар гэх зэрэг олон сэдвээр өнгөрсөн намраас хойш зохион байгуулж байгаа.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон шалтгаан нь хүн амын хөгжил ерөөс гэр бүлээс эхтэй юм байна. Тиймээс гэр бүлийн үнэт зүйлийг бий болгохгүйгээр хүний хөгжлийг ярих үндэсгүй юм байна гэдэг үүднээс гэр энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэр бүл гэдэгт ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүгд хамаарагддаг. Тиймээс л гэр бүлийн үнэ цэнэ гэдэг зүйлийг төрийн бодлогод хэрхэн тусгах талаар ярилцаж байна.

-Үндэсний хэлэлцүүлэг гэсэн. Тиймээс бүх аймгийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож байгаа юу?
-Говь, хангай, төвийн бүс буюу Дорноговь, Төв, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төлөөлөгчид оролцож байна. Дөрвөн аймгийн төлөөлөгчид өөрийн орон нутагт энэ чиглэлээр ямар ажлууд өрнүүлэх талаар мөн ямар саад бэрхшээл алхам тутамд нь тулгарч байгаа.

Түүнчлэн аймаг орон нутагт нь давуу тал байгаа, энэ үйл ажиллагаа явагдахад байгууллага, хувь хүний оролцоо ямар байгаа зэрэг олон асуудлаар хэлэлцээд, цаашдаа бид юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгийг ярилцаж байна. Дашрамд дуулгахад, өнөөдөр /өчигдөр/ 15.00 цагт Төрийн ордонд теле мост нэвтрүүлэг хийнэ. Өөрөөр хэлбэл, дээрхи аймгуудтайгаа шууд холбогдож гэр бүлийн хөгжлийн талаар ярилцана.

-Хэлэлцүүлгийн хүрээнд яригдаж байгаа хамгийн гол асуудлууд юу байна вэ?
-Хэлэлцүүлэг орон нутгийн хэмжээнд ямар төвшинд явж байгаа, өрх гэр өөрөө энэ асуудлыг яаж үзсэн байгууллага, шийдвэр гаргах төвшингийн хүмүүс хэрхэн харж байгааг ярилцаж байна. Мөн аймаг бүрт ямар асуудал байгааг сонслоо. Хэлэлцүүлгийн үр дүнд гэр бүлийн асуудлыг өрхдөө шийдвэрлэдэг байх, гэр бүлийн үнэт зүйлийг бий болгох гэсэн үндсэн зорилт тавьж байгаа. Яг одоо бол гэр бүлийн хөгжлийн гэр бүлээс хэрхэн харах, өрх гэрийн үнэт зүйлийг яаж бий болгох зэрэг асуудлыг ярилцаж байна.

-Гэр бүлийн үнэт зүйлийг бий болгох нь хүн амын хөгжлийн асуудалд ямар хамаатай юм бэ?
-Хэрэв гэр бүлийн үнэт зүйлийг бий болгочихвол гэр бүлд дотор төвшин, амгалан сайхан орчин бүрдэж, хүн амын хөгжлийн асуудал аяндаа шийдэгдэх болно. Тиймээс ч гэр бүлийн үнэт зүйл нь хүн амын хөгжлийн нэгэн том гарц болж чадна гэж бид үзэж байгаа.

Тухайлбал, надад ямар нэгэн асуудал байлаа гэхэд хэн нэгэнд хандахаасаа илүү гэр бүлдээ асуудлаа шийддэг байх хэрэгтэй гэсэн үг. Үүнийг гэр бүлийн хурал эсвэл гэр бүлийн зөвлөгөөн ч гэж нэрлэж болно. Хэрэв тухайн асуудлыг үнэхээр шийдвэрлэж чадахгүй байгаа бол өөрийн баг, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан зэрэг мэргэжлийн хүнд ханддаг байх хэрэгтэй. Тиймээс орон нутгийн хэмжээнд Засаг дарга нь залуу болон ахмад гэр бүлийнхээ асуудлаар ямар бодлого баримтлах ёстойг, хүн амыг хөгжлийн төрийн бодлогод юуг анхаарах ёстойг бид хэлэлцүүлгээрээ тогтоох болно.

Ж.Отгон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан