gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ажлын байраар хангана, харин ажил хайгч нь хаачив?

Нийгэм
2012-10-18
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-10-18
Олон улсын ядууралтай тэмцэх өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулж Засгийн газраас иргэдээ орлоготой, ажилтай болгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнээ зарлан, Хөдөлмөрийн яамны “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохиосон юм.

150 Мянган байнгын ажлын байр бий болгоно гэв

Манай Улсын хэмжээнд 130 мянга орчим иргэн ажилгүйчүүдийн эгнээг бүрдүүлж байна. Гэтэл өдрийн 30-40 мянган төгрөгийн цалинтай ажиллах барилгын ажилтан олдохгүй байгааг Нийслэлийн Хөдөлмөрийн биржийнхэн хэллээ. Бүр 2500 орчим ажлын байр эзнээ хүлээсээр байгаа гэнэ. Харин ажил хайгчид ирдэггүй аж.

Тэд мэдээлэл байхгүйгээс үү, эсвэл ажил хийх сонирхолгүй байна уу. Ямартаа ч “Хөдөлмөрийн яам” гэх шинэхэн яам байгуулагдаж, Засгийн газартай хамтран томоохон үйл ажиллагаа зохиосон нь “Ажилтай, орлоготой Монгол хүн” нээлттэй өдөрлөг байлаа. Энэ жилээс эхлэн зохиож байгаа тус үндэсний хөтөлбөр хоёр үе шаттайгаар хэрэгжих аж.

Өдөрлөгөөр яамныхан үйл ажиллагаагаа танилцуулж, цааш дын зорилго, зорилтуудаас дурдав. Мөн Хөдөлмөрийн төв бирж, жижиг дунд үйлдвэрийнхэн, мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүд хүрэлцэн иржээ.

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган байнгын ажлын байр бий болгохоор төлөвлөснийг Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг онцоллоо.

Иргэдийн цалин хөлс, амжиргааны төвшинг хангаж байх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх нь төрийн үүрэг. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэд дотоодын ажилчдаас давуу эрхтэй, цалин хангамж хэд дахин илүү байдгийг иргэд шүүмжилдэг. Үүнд гадаадын иргэдэд тавигдах мэргэжлийн шалгуур, бодлогыг өндөржүүлж, гадаадад ажиллаж байгаа монгол иргэдийн хөдөлмөрийн харилцааны тэгш нөхцлийг бүрдүүлэхэд шинэчлэлийн Засгийн газраас анхаарах болсноо төлөөлөгчид хэлэв.

Өдөрлөгт уригдсан НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч энэхүү арга хэжмээг сайшаан, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ядуурал 10 хувиар буурсныг онцлов. Гэвч нь энэ нь ядууралтай бүрэн тэмцчихлээ гэсэн үг биш аж. Ажилгүйчүүдийн дийлэнх нь идэр залуучууд болсон, орлогын тэгш бус байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.

“Ажилдаа сэтгэлээсээ хандах залуус цөөн байна”

Хөдөлмөрийн яамны харьяа 10 гаруй агентлаг, газрынхан үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилахаар төв талбайд иржээ. Тэдний дундаас “Хөдөлмөрийн төв бирж”- ийнхэн хамгийн эрэлттэй нь байлаа.

Иргэд тус биржийн үүдэнд олноор цугларч, ажлын байрны анкет бөглөж, мэдээлэл авч байв. Тэнд сонирхсон ажлын байрны талаар мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, газар дээрээ ажлаа сонгох нь нэгэн ч байв. Тэд улсын хэмжээнд идэвхтэй зарлагдаж байгаа 12 мянган ажлын байрыг иргэдэд санал болгож байв. Иргэд төв биржид биеэр очиж бүртгүүлэхээс гадна, онлайнаар бүртгүүлж болох аж. Одоогоор 36 мянган ажил хайгч онлайнаар бүртгүүлжээ.

Мөн аймаг, дүүргүүдэд хөдөлмөрийн биржийн салбар ажиллаж байгаа тул сонирхсон ажил мэргэжлээрээ тухайн байгаа газартаа бүртгүүлэх боломжтой аж. Энэ удаагийн өдөрлөг Хөдөлмөрийн төв биржийнхий үйл ажиллагаанд дөхөц болсныг мэргэжилтнүүд нь ярьж байна. Учир нь өдөр тутмын ажил нь энэ өдрөөр идэвхжиж, иргэд хандах нь ч их байв. Харин тэдний олонхи нь хөгшид, буурлууд байх аж. Тэд манаач, харуул зэргээр сураглан, ажлын байр горилох аж. Гэтэл ажил эрэх залуус цөөн байх юм.

Ажил горилогчдын талаар Хөдөлмөрийн төв биржийн ахлах мэргэжилтэн Л.Дулмаагаас тодруулахад “Ажил эрж буй иргэдийг ажиглахад залуус залхуу байна. Тэдэнд чин сэтгэлээсээ ажиллая гэсэн хүсэл бага байна. Хүсэл, сонирхол байхад ажил олгогчид туршлага, мэргэжил харгалздаггүй. Тийм болохоор хүүхдийг багаас нь ажил хөдөлмөрт хандах хандлагыг өөрчлөх, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй байна” гэв.

Ийнхүү Засгийн газраас иргэдээ ажил хөдөлмөр, орлоготой болох бүх бололцоог ханган, ажиллаж эхэллээ. Харин ажиллах, ажилласан бол сэтгэл гаргах хүмүүс хэр олон байгаа бол. Цалин бага, нэр төргүй ажил гэх залуус хотын гудамжаар холхилддогийг хэн хүнгүй мэднэ. Тэднийг хэрхэн идэвхжүүлэхэд төр дахин нэг гарцыг эрэх болох нь.

Б.Энхзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан