gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Вьетнам засварын газруудад дэг хэрэгтэй байна

Нийгэм
2013-05-28
0
Twitter logo

Огиудас хүрмээр Вьетнам засварын газар

Даварсан вьетнамчуудад даруулга хэрэгтэй болоод удаж байна.

Сүүлийн жилүүдэд вьетнам засварын газруудыг тойрсон хэл ам тасрахаа болилоо. Ер нь эдгээр газруудад архидан согтуурах үйлдэл тасрахгүйн зэрэгцээ биеэ үнэлэгчдийн оромж болсон гэхэд нэг их дэгстүүлсэн болохгүй. Захын вьетнам засварын газар ороход л хүн байх аргагүй орчин угтана. Бүх л вьетнам засварын газрын нэг буланд нь овоолсон архины шил, аалзны тор, бөөн хог байдаг. Үнэр танар, ажлын орчин гээд арай л дэндүү.

Үйлчилгээний газар ийм байхад хариуцлага тооцон, засч залруулах байгууллагууд юу хийж байна. Дээрээс нь улсад татвар төлдөггүй, ажилчид нь Монголд хууль бусаар амьдарч байгаа гээд зөрчил олон бий.

Өнөөдөр манайд монгол засварын газар олноороо бий болж байна. Гэтэл юуны учир улсын хуулийг уландаа гишгэж, бохир заваан үйлдэл хийж байгаа гадны цагаачдыг орогнуулаад байгаа нь сонин юм. Монгол ажилчидтай, монгол засварын газар өнөөдөр олон байна. Харин манай иргэд гадаад гэхээр л илүү гэсэн ухамсраар хэлсэн үнээр нь засвараа хийлгэнэ. Тэгэхдээ засвар хийж байгаа бараа материалыг нь асуудаг хүн ховор л байх, Нэгэн эх сурвалжаас энэ талаар лавлахад “Вьетнамчууд гадаадаас материал оруулж ирнэ гэж юу байхав дээ, будаг замаск гээд бүгдийг нь эндээс авдаг” гэсэн юм.

Тэгсэн атлаа үнийн зөрүү дэндүү их. Тэгээд болоогүй бүгд сүлжээний байгууллага аятай яг ижилхэн үнэ хэлнэ гээч. Ямарваа нэгэн газар үйлчилгээндээ чанарын баталгаа гаргах нь зүйн хэрэг. Угаасаа ч эх орондоо хийх ажилгүй иргэд хүний нутагт сайн ажиллаж байж л амьдарна. Гэтэл манайхан хэлсэн үнийг нь төлөөд давраачихсан бололтой.

Магнай даргын журмыг үл тоосон бололтой

Улаанбаатар хотод 80 гаруй вьетнам засварын газар бий. Нэг ёсондоо бол 80 гаруй чихгүй толгойнуудын үүр байна гэсэн үг.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн талөө газраас өнгөрсөн оны сүүлээр вьетнам засварын газруудыг тогтсон тарифтай болгоно, үнийн тарифыг нүдэнд ил байлгах тухай журам гаргасан. Гэтэл энэ журам хэрэгжиж байгаа байдал огт алга. Үнийн тариф ханандаа өлгөх нь битгий хэл тогтсон үнэ ч байхгүй байна. Манай улсад ажиллаж амьдарч байгаа учраас хууль, журмыг дагах л үүрэгтэй.

Манайхан ч дотоодын хэдэн байгууллагууддаа л дарамт шахалт үзүүлэхдээ сайн юм даа. Уг нь энэ журмыг гаргаад нэлээд хугацаа өнгөрч байгаа. Гэтэл өнөөдөр вьетнам засварын газрууд “Тохиролцоно. Тогтсон үнэ байхгүй” гээд байж байдаг. Улсын дүрэм, журмыг үл тоож байгаа этгээдүүдэд хариуцлага тооцоод эхэлбэл яах бол. Иргэдээс гомдол ирэхийг хүлээхийн оронд 80 засварыг газраас хэдхэнийг нь хаахад л хууль ёстой хууль болох байхдаа О.Магнай дарга аа.

Монгол охидыг эхнэрээ болгочихоод нялх үрсийнх нь биеийг үнэлүүлж байна

Бохир заваанаас гадна олон зөрчил энэ газруудад бий. Хэдхэн жилийн өмнө л вьетнам засварын ажилчид нийлж монгол залууг хэвтэрт ортол нь зодсон тухай шуугиж байсан. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн нэгдүгээр сард автомашины хулгайн хэрэгт холбогдож байсан түүх бий. Монголд автомашин засварын ажил эрхэлдэг вьетнамчуудын ихэнх нь монгол эхнэртэй гэнэ. Тэгсэн атлаа охидуудыг садар самуунд уруу татаж, ажлын байраа биеэ үнэлэгчдийн оромж болгож байна. Үүгээр ч зогсохгүй хар тамхины дамлагчид энд байдаг аж. Энэ тухай нэгэн гэрч ярьсан тухай цацагдаж л байсан. Гэвч энэ асуудлыг холбогдох албаныхан хэрхэн яаж шийдсэн нь тодорхойгүй л байна. Харин вьетнамчууд хэдхэн хоногийн өмнө бага насны охиныг хуурч арван мянган төгрөгөөр биеийг нь үнэлүүлж байсан нь нотлогдсон. Сайн дураараа хялбар аргаар мөнгө олох гэсэн эмэгтэйчүүд өөрсдийн дураар биеэ үнэлдэг бол монгол залуусын тусламжтайгаар тэд насанд хүрээгүй охидыг ашигладаг байсан гэнэ.

Уг хэргийн хэрэгтнүүд нь Сүхбаатар дүүргийн IX хороонд байрлах “Каоланглам кан”, Чингэлтэй дүүргийн IX хороонд орших “ШХН” гэх компанийн вьетнам ажилтнууд аж. Одоогоор хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа гэнэ. Охидыг элдвийн башир арга хэрэглэн авчраад бэлгийн дур хүслээ гүйцэлдүүлсний эцэст арван мянган төгрөг өгөөд “Хэнд ч битгий хэлээрэй” гээд явуулдаг байж. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ хаана, юу хийж явааг мэддэггүйгээс ийм асуудал үүсээд байгаа юм.

Вьетнам засвар, нэг жилийн баталгаа гэнэ уу

Өнгөрсөн жил иргэдээс вьеатнам авто засварын газрын талаархи санал гомдол иргэдээс их ирсэн гэнэ. Тодруулбал, вьетнамчуудын ашиглаж байгаа будаг, лак нь Хятадын муухай үнэртэй, ямар ч чанарын шаардлага хангахгүй будаг, замаск хэрэглэдэг байна. Улмаар чанаргүй материалаар хийсэн засвар юун нэг жил болох нь битий хэл хэдхэн сарын дараа хууларч унасан тохиолдол ч гарсан байх юм.

Асуудлын мөрөөр тодруулахаар “Дөлгөөн нуур” зочид буудлын ард байрлах Вьетнам засварын газарт очлоо. Ажилчид нь монголоор сайн ярих юм. Засварын материалаа хаанаас авчирдаг болон бусад зүйлсийн талаар тодруулахад “Манайх өөрсдөө оруулж ирдэг. Баталгаатай” гэж байна.

Харин холбогдох байгууллагуудаар стандартын дүн шинжилгээ хийлгэсэн эсэхийг лавлахад “Үгүй. Өөрсдөө л оруулаад ирдэг шүү дээ” гэж байсан юм. Тэгэхлээр Монгол Улсын хилээр оруулж ирж байгаа бараагаа шалгуулдаггүй гэсэн үг үү, эсвэл худлаа хэлж байна уу гэдэг хачирхалтай. Мөн вьетнамчууд Монгол Улсад ямар ч татвар төлдөггүй гэнэ. Үүгээр ч зогсохгүй өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар татвар төлөхгүй байгаа вьетнамчуудад Мэргэжлийн хяналтын газраас арга хэмжээ авахгүй байгаа нь тэдний цаана цагдаагийн хурандаа нар холбоотой байдагтай холбоотой гэлээ. Ямартай ч татвар ч төлдөггүй веатнамчуудыг хөөж гаргавал Монголд цөөнгүй хэдэн ажлын байр нэмэгдэх нь лавтай.

Мэргэжлийн хяналтынхан шаардлага тавьсан ч байдал ийм байна

Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн онд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Авто засварын газрын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон хөдөлмөрлөх орчны аюултай хүчин зүйлийг судлан тогтоох, тоног төхөөрөмж багаж хэрэгслийн ашиглалтын байдал, ажилтнуудын нийгмийн хамгааллын байдалд хяналт шалгалт хийсэн билээ.

Шалгалтын явцад Вьетнам авто засварын газруудад мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байна гэсэн нэрийдлээр монгол ажилчдыг авч ажилуулдаггүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад ажиллавал зохих монгол, гадаад ажилчдын харьцаа алдагдсан, “Т” ангиллын буюу хөрөнгө оруулагчийн визээр орж ирсэн вьетнам иргэд хөдөлмөр эрхэлж байгаа нь “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай” хууль, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулиудын хэрэгжилт хангалтгүй байна гэж дүгнэжээ.

Мөн гадаад иргэдийг ажиллуулах зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага хяналт тавьж ажилладаггүй, түүнчлэн хөрөнгө оруулагч нэрээр ажилтан оруулж ирж байгаа нь ажлын байрны төлбөр төлөхөөс зайлсхийх нэг шалтгаан болж байна гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн ажлын байрны орчинг сайжруулах талаар заавар, даалгавар өгсөн. Гэтэл уг засварын газрууд дүлий царайлан өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй л байна.

Энд ажиллаж байгаа иргэд ямар хүмүүс вэ?

“Шалгалт хийвэл энд ажиллаж байгаа иргэдийн ихэнх нь визний хугацаа дууссан байгаа” гэж холбогдох албаны эх сурвалж хэлсэн юм. Тухайлбал мөн л өнгөрсөн жил байр түрээслэн амьдарч байсан вьетнам иргэд түрээсэлсэн байраа аймшгийн оромж болгосон байна хэмээн байрны эзэн нь гомдоллож байсан. Тэрээр “Анх түрээслэхдээ гадаад иргэн болохоор гайгүй байх гэж бодсон. Энэ хүмүүсийг оруулахдаа би бүрэн засвар хийсэн байсан” гэсэн.

Монголчууд гадаад гэхээр л гутлынх нь улыг долоочих шахдаг нь эндээс харагдаж байгаа юм. Түүнчлэн энэ явдлаас болоод тэнд амьдарч байсан гурван вьетнам иргэнийг шалгахад визнийх нь хугацаа дуусчихсан байсныг мэдэгдсэн билээ. Энэ бол наад захын л жишээ. Тэгэхлээр эдгээр иргэд улсын хуулийг уландаа гишгэгчид юм. Тиймээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж чадахгүй бол нутаг руу нь буцаах хэрэгтэй биш үү.

Харин ийм хүмүүсийг ямар шалтгаанаар улсдаа орогнуулаад байгаа нь сонирхол татна. Олны дунд татвараас зугтаж гадаад иргэнийг авчран ажиллуулдаг монгол хүмүүс бий гэсэн яриа ч байдаг юм билээ.

Г.Баярцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан