Хорин нэгэн аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдах ажилтны зөвлөгөөнийг БХБЯ, Газрын харилцаа, геодози, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв хамтран өнөөдрөөс зохион байгуулж байна.
Монгол улс 2.7 сая хүн амтай, 156 сая га газар нутагтай, өөрөөр хэлбэл том газар нутаг, хүн ам багатай орны тоонд багтдаг. Иймдээ ч энэхүү онцлогийг харгалзан үзэж газрыг бодитоор төлөвлөх шаардлага байгааг үдээс хойших зөвлөгөөнийг удирдан явуулсан Газрын харилцаа, геодози, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай онцоллоо.
Газрын харилцаа, геодози, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай тус газар 2013 оныг Газрын тухай мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох хүрээнд “Иргэдэд нээлттэй газрын харилцаа” уриатай ажиллаж байгааг дуулгалаа.
Мөн газар нутгаа судалж ард иргэд, төрийг мэдээлэлтэй болгох, мэдлэгтэйгээр газар ашигладаг болгох, хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн бүлэглэх хэрэгтэйг тэрбээр онцоллоо.
Ингэснээр олон давуу тал гарч ирэх аж. Тухайлбал, энэхүү ажлыг хийснээр замбараагүй олгогдсон уул уурхайн ашиглалтын лиценз зэрэгт шаардлага тавих, дэмжих, хориглох, гэрээг цуцлах үндэслэл болох ач холбогдолтой болох юм байна.
Иймд 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт бүх төрлийн төлөвлөлтөө нэгтгэж баталгаажуулах, зөрчсөн газар олголтуудыг хүчингүй болгох, арга хэмжээ авч хариуцлага тооцох зэрэг ажлуудыг гуравдугаар сарын 31-ний дотор төлөвлөж, тайлангаа ирүүлэхийг даалгалаа.
Б.Номин