"Биеийн тамир, спортын тухай хууль"-ийн 16.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 197 дугаар тогтоолын дагуу Монголын оюутны спортын II их наадам 2008-2009 оны хичээлийн жилд орон даяар зохион байгуулагдаж байгаа билээ. Наадмын Зохион байгуулах хорооны II хурал энэ сарын 13-ны өдөр хуралдан хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр болох гэж байгаатай холбогдуулан Монголын оюутны спортын II их наадмын шигшээ тэмцээнүүд доорхи хувиарийн дагуу зохион байгуулагдахаар өөрчлөгдлөө.
Түүнчлэн
их наадамд оролцогчдын тоог нэмэгдүүлэх,
олон оюутан хамруулах, шигшээ тэмцээний
спортын төрлүүдийн дүн, байгууллагуудын
нэгдсэн дүнг шударга, ил тод, маргаангүй
гаргах зорилгоор тэмцээний нэгдсэн
зааврын 10 дахь зүйлд заагдсан "Наадмын
дүгнэх журам"-д нэмэлт өөрчлөлт
оруулах асуудлыг хэлэлцэн баталлаа.
Тус наадмын шигшээ тэмцээн цана, тэшүүрийн спортын төрлөөр 2009 оны нэгдүгээр сарын 29-31-ний өдрүүдэд Хандгайтын цанын бааз, төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдов, Тэшүүрийн төрөлд МУБИС, ҮБТДС, Монгол-Солонгосын техникийн коллеж эхний гурван байрт шалгарчээ. Цанын төрөлд МУБИС, БХИС, "Мон-Алтиус" БТДС эхний гурван байрыг эзлээд байна.
Их наадам нь волейбол, сагсан бөмбөг, гандбол, ширээний теннис, модон бөмбөг, спортын бүжиг, аэробэк, аялал /спортын/, хөнгөн атлетик, жудо, чөлөөт бөх, шатар, бокс, заалны хөлбөмбөг, буудлага, байт харваа гэсэн спортын 16 төрлөөр шигшээ тэмцээнүүд явагдан дүнгээ гаргана.
Тус наадмын гадаадад суралцагч оюутнуудын тэмцээний Европын бүсийн спортын наадмыг ОХУ-ын нийслэл Москва хотод, Азийн бүсийн наадмыг БНХАУ-ын Бээжин хотноо 2009 оны дөрөвдүгээр сарын 16-19-ны өдрүүдэд сагсан бөмбөг, шатар, ширээний теннисний төрлөөр зохион явуулах юм.