gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хунт нуур"-ын ид шид

Соёл урлаг
2008-10-14
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2008-10-14
"Хунт нуур"-ын ид шид

ДБЭТ улирлын нээл­тийн тоглолтоо Ж.Бизегийн "Кар­мен" дуурь болон П.И.Чай­ковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгээр эхлэх гэж буй билээ. Бид өмнө нь "Кармен" дуу­рийн талаарх мэдээллийг уншигч­дадаа хүргэсэн бол энэ удаа "Хунт нуур" бүжгэн жүжгийн тухай товчхон хүр­гэе. Дэл­хийн хөгжмийн урла­гийн хой­морт залардаг Оро­сын сон­годог зохиолч Пётр Ильич Чайковскийг мэдэхгүй монгол хүн ховор байх.

Мон­голчууд бид түүний суут бү­тээлүүдтэй 1963 оноос эхлэн илүү гүнзгий танилцах болсон билээ. 1963 онд ДБЭТ-д түү­ний "Римини Франческа" ба­лет нь анх тавигдсан юм. Тэр цагаас хойш 1971 онд "Хунт нуур", 1983 онд "Шел­кунчик", "1990 онд "Нойрсож буй гүнж" бүжгэн жүжгүүдийг нь тус театр үзэгч олны хүртээл болгосон юм. Мон­голд анх тавигдсанаасаа хойш гучин долоо дахь жил­тэйгээ золгож буй энэ ба­летын гол дүрүүдэд манай театрын нүүр царай болсон олон олон бүжигчид тоглосон.

Гэвч үе үеийн олон бү­жигчин энэ жүжигт тоглосон гэхээс илүүтэй "Хунт нуур" бол Монголын театрт шилдэг бүжигчдийг төрүүлж өгсөн жүжиг гэвэл шударга үнэнд нийцэх юм. Тэр дундаас үнэхээр онцгой нь төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай балетын бү­жигчин Ю.Оюун. Сод авьяас, төгс ур чадвар нь Ю.Оюун гуайг сонгодог урлагийн ер­төнцөд нэгэн зууныг эзэлсэн их бүжигчин болгосон хэдий ч монголчууд түүнийг "Хунт нуур"-ын цагаан хунд бү­жиглэснээр нь зүрх сэтгэлдээ үүрд авч үлдсэн гэж болно.

Тэрбээр өөрийн ур чад­вар, төгс эмэгтэй хүний дүр, балетад өгсөн зүрх сэтгэл энэ бүгдийгээ цагаан хун-Одет­таг тайзнаа амилуулахад зо­риулсан байдаг. Тиймээс дэлхийн театруудын чансааг тодорхойлдог энэ сонгодог бүтээлийг Ю.Оюун гуай мон­голчуудынхаа оюун, сэтгэлд тодхон бичиж үлдээсэн хүн юм.

"Хунт нуур"-ын хамгийн гол бахархал бол бүх дэлхийн театруудад сонгодог балетын үлгэр жишээ болон тогтсон явдал. Энэ үүднээсээ өнөө хэр балетын бүжигчдийн хувьд нэр төрийн баталгаа нь болсоор байна. Өөрөөр хэл­бэл, цагаан хун буюу Одеттад бүжиглээгүй бол сайн ба­летчин гэж үзэхэд хангалтгүй ийм цензур аль ч улсын театрт бий. 1971 онд анх тавигдсанаас нь хойш ДБЭТ-ын гоцлол бүжигчид олонхи нь "Хунт нуур"-т бүжиглэсэн бол гавьяат жүжигчин цолыг мөн л энэ жүжигт хэрхэн бүжиг­лэснээр нь үнэлэн олгодог уламжлалтай гэж болно. Энэ бүжгийн жүжгийг анх төрийн шагналт Б.Жамьяндагва тайз­наа тавьсан. Бас ийм нэгэн барим тавим яриа хажуугаар нь яригддаг.

П.И.Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийг анх Монголын театрын тайзнаа тавихаар орос мэргэжилтэн иржээ. Тэр мэргэжилтэнд "Хунт нуур"-ын амин сүнс болсон цагаан хунгийн дүрийг бүтээж чадах бүжигчин "хэ­рэг­тэй" болж. Хэн нэгэн аятай­­хан бүжиглэчихээр ду­рын нэгнийг сонгох нь дэндүү бүдүүлэг хэрэг болох нь мэдээж л дээ. Тэрбээр театрт Ю.Оюуныг хараад анхны хар­цаар л олзолсон байдаг. Орос мэргэжилтэн түүнийг хараад шууд "Миний цагаан хун энэ байна. Олчихлоо" гэж дуу алдсан гэдэг. Энэ яриа өнөөг хүртэл ам дамжин яригддаг юм. Нэн түрүүнд Ю.Оюуны ер бусын уран гар түүний анхаарлыг онц ихээр татсан гэдэг. "Хунт нуур" балет ингэж Монголд анх тавигдаж, Оюун хэмээх агуу бүжигчин өөрийн бүтээсэн "Одетта"-гийнхаа дүрээр үзэгч олны сэтгэлд домгийн баатар мэт мөнхрөн үлдсэн түүхтэй.

Пётр Ильич Чайковский энэ бүжгэн жүжгээ 1875-1876 онд бичсэн. Үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний домгоос сэдэвлэн бичсэн ийм жүжиг юм. Дэл­хийд анх 1877 оны хоёрдугаар сард бүжиг дэглээч Юлий Райзингер гэж герман хүний найруулгаар, "Хунгийн нуур" нэртэйгээр Москвагийн Их театрт тавигдсан байдаг. Харамсалтай нь эхний жил­дээ олигтой амжилтад хү­рээ­гүй гэдэг. Удирдаач нар болон бүжигчид, мөн үзэгчид ч уг ба­летыг хөгжмийн хувьд ихээ­хэн ярвигтай хүнд, бү­жиглэхэд ч хэцүү байна гэж үзэцгээсэн тухай судлаачид тэмдэглэсэн байх юм. Харин Чайковскийг нас барсны да­раа бүжгэн жүжгийг нь1895 оны нэгдүгээр сард Санкт- Петербург дэх Маринскийн театрт шинээр найруулан тавьсан байдаг. Чайковскийн эх бүтээлийг Петербургийн "Балет империал театр"-ын ерөнхий найруулагч, хөгж­мийн зохиолч Рикардо Дриго, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нар бүжиг дэглэлт болон хөгжмийн аль аль талаас нь засварлан шинээр найруулан тавьсан нь дэлхийн театруудын тайзыг байлдан дагуулсан байна.

Чайковскийн Одетта бол эмгэнэлтэй боловч төгс тө­гөлдөр хайр дурлалын бэл­гэдэл юм. Суут зохиолчийн уран бүтээлээрээ бий бол­госон хайр дурлал, шударга ёсны бэлгэдэл, төгс төгөлдөр эмэгтэйн дүр ийнхүү Oдет­тагаар эхлээд цаашид Жу­льетта, Ундина, Катарина, Франческа, Татьяна гэхчилэн үргэлжилсэн байдаг. Эдгээ­рээс Монголын үзэгчид "Ев­гений Онегин" дуурийн Та­тьянаг нь сайн мэдэх билээ. Харин "Римини Франческа" балетыг жараад онд тайзнаа тавьснаас нь хойш төдийлөн дахин тоглоогүй тул өнөөгийн үзэгчид сайн мэддэггүй.

Дэл­хийн үзэгчид, хөгжим суд­лаачдын шагшин буй "Хунт нуур" юугаараа агуу вэ? Гэ­нэн боловч байж болох энэ асуултад цөөн үгээр ха­риу­лахыг оролдоцгооё.

П.И.Чайковскийн бүтээ­сэн үзэсгэлэнт бүсгүйчүү­дийн дүр бүгдээрээ хүн тө­рөлхтний оюун санааны ер­төнц дэх гоо сайхны хамгийн эвдэгдэшгүй төрх гэдэг. Тэг­вэл Хунт нуур"-ын ханхүү Зигфридийг Оросын балетад орж ирсэн эрчүүдийн цоо шинэ дүр гэж судлаачид үз­дэг. "Хунт нуур" бол XIX зууны романтик балетын бүхий л баялаг үнэ цэнийг бүрэн цогцлоосон бөгөөд XX зууны театрын хөгжлийг тодорхойлж буй жүжиг юм. Алдарт бүжиг дэглээчид болох Пе­типа, Ива­нов нар "Хунт нуур"-ыг шинээр найруулан өөрч­лөх­дөө Одеттагийн бүжигт тех­никийн олон шинэ шийд­лүү­дийг оруулж өгсөн нь үе үеийн бүжигчин охидын зүрх сэт­гэлийг соронздон татах бол­сон байна.

Түүнчлэн жүж­гийн хөгж­мийн хамгийн гэгээн тунгалаг, аз жаргалтай, хөхиүн хөг­жилтэй хэсэг болох дөр­вөн хунгийн бүжиг үзэгчдийн сэт­гэлд тодоос тод үлддэг. Энэ дөрвөн хунгийн бүжиг бяцхан охидын хувьд бүжиг­чин болох мөрөөдлийнх нь жигүүр болж байдаг гэлтэй. Жаахан охиноо театрт дагуулаад нэг очоо­рой. Тэр дөрвөн хун хэрхэн аз жаргалтайгаар бүжихийг хараад ямар ч охин хүсэл мөрөөдлөө тэдэнтэй заавал холбодог юм шүү. Энэ бол Чайковскийн балетын бас нэгэн ид шид билээ.

Н.Пагма

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан