“Найман
шарга”-ынхан валютын ханшийг тэнгэрт хадаасан уу
Өнгөрсөн долоо хоногийн эдийн
засгийн салбарт хэд хэдэн үйл явдал болж өрнөсний нэг нь банкуудын “эцэг”
Монголбанк эзэнтэй болсон явдал. Энэ удаа тус банкны шинэ ерөнхийлөгчөөр
Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Л.Пүрэвдорж,
Монголбанкны ерөнхийлөгч асан Д.Моломжамц нарын нэрийг дэвшүүлж, Эдийн засгийн
байнгын хороонд танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн
юм.
Тухайн үед МАХН-ын бүлгийн хуралдаанд 36 гишүүн оролцсоноос 19 нь Л.Пүрэвдоржийг дэмжив. Ингэснээр Л.Пүрэвдорж Монгол Улсын мөнгөний бодлогыг тодорхойлогч айлын эзэн боллоо.
Монголбанк эзэнтэй болсон үйл явдалтай давхцаж валют арилжааны төвд хямрал нүүрлэсэн юм. Тодруулбал, төгрөгийн ам.доллар, юаньтай харьцах ханш навс унаж, иргэдийн худалдан авах чадвар муудав.
Цаг, минут бүрт ханш нь хэлбэлзэх ам.доллар, юанийн өсөлт, бууралт юу өгүүлж байгааг эдийн засагчид ченжүүдтэй холбон тайлбарласан ч Санхүүгийн зохицуулах хороо өөр байр суурьтай байсан юм. Учир нь тус хорооноос өнгөрсөн мягмар гаригт “Найман шарга” хэмээх давчуухан гудамжинд үйл ажиллагаа явуулдаг 25 валют арилжааны цэгт шалгалт оруулсан юм. Уг нь тус хорооноос валют арилжааны цэгийн үйл ажиллагаанд тав хоногийн хугацаанд шалгалт хийнэ гэж байсан. Гэвч нэг хоногийн дотор шалгалт оруулж ханшийн хэлбэлзэл юуны учир гарах болсон бэ гэх асуултын хариуг олсон юм.
Тус гудамжинд үйл ажиллагаа явуулдаг 25 цэгийн 11 нь зөвшөөрлийн бичиггүй байсан нь тогтоогдсон байна. Шалгалтын зорилго валютын ханш юуны учир хэлбэлзэлснийг тогтооход оршиж байсан гэж дээр өгүүлсэн. Ингэхэд банкууд ямар ч үндэслэлгүйгээр валют арилжааг зогсоож нийгэмд хомсдол үүсгэсэн гэсэн хариуг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан юм.
Долоо хоногийн эхэнд 1360 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар дунд үед 1500 төгрөгтэй тэнцэж иргэдийг багагүй сандаргав. Харин энэ үед Монголбанкнаас зарласан үнэ 1300 төгрөгт багтаж байсан юм.
Ам.доллартай зуузай холбон “жороолж” байсан юанийн ханш ч өсч, буурч байлаа. Буурах үзэгдэл нь 1-2 төгрөгөөр хэмжигдэж байсан ч өсөх нь 3-5 төгрөгийн хооронд байлаа.
Иргэд төгрөгийн ханш унаж байгаа сиймхийг ашиглаж ам.доллар, юань худалдаж авах сонирхолтой байсан юм. Үүнээс болж ченжүүд нийгэмд хий үнийн хөөрөгдөл үүсгэж, амандаа орсон дурын тоог хэлж байлаа.
Автомашины худалдаа буурав
Монгол Улсын
нутаг дэвсгэр дэх бүх гүйлгээ, тооцоо төгрөгөөр хийгдэх ёстой гэсэн хуулийн
заалт байдаг. Гэтэл энэ хуулийн заалт хэрэгжихгүй байгаагийн нотолгоо
өнгөрсөн долоо хоногт болсон юм. Тодруулбал, валютын ханшийн хэлбэлзэл
томоохон захын хаалгыг тогшив. Үүнээс болж “Нарантуул”, “Бөмбөгөр” зэрэг зах эл
хуль болж, худалдан авагч эрс цөөрсөн байлаа. Мөн томоохон автомашины худалдааны
төв ч валютын ханшийн хэлбэлзэлийг намжмал байдалд орохыг хүлээж, хаалгандаа
“дөнгө” зүүсэн байв. Автомашины худалдаа буурч, ченжүүд талбайн түрээсээ төлж
чадахгүй болсон тухай “Да хүрээ” захынхан биднээр дамжуулж уламжилж байсан юм.
Мөн хилийн чанадаас тээвэрлэсэн автомашинаа авч чадалгүй гаалийн баталгаат
агуулахад бөөгнөрөл үүсч байгаа тухай яриа ч чих дэлсэх болов.
Түүхий эдийн ханш навс унажээ
Малын гаралтай
түүхий эд өнгөрсөн оны хавраас эхлэн унасаар өнөөдөр бүр шалдаа буув.
Малчдын мөнгөний эх үүсвэр болсон малын гаралтай түүхий эдийн үнэ ямар учраас унаж байгаа нь нөгөө л валютын ханшийн хэлбэлзэлтэй холбоотой гэх.
“Эмээлт” түүхий эдийн захад өнгөрсөн долоо хоногт хонины нэхий 1000 төгрөгөөр үнэлж авч байлаа. Харин ямааны арьс 1500, үхэр, адууны шир хэмжээнээс хамаарч 10-15 мянган төгрөгийн үнэтэй байв.
Зэсийн үнэ 12 хувиар өсчээ
Манай улс
төсвийнхөө ихэнх хувийг зэсээс орох орлогоор бүрдүүлдэг. Гэтэл өнгөрсөн оны
сүүлээр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж, биднийг багагүй сандаргасан.
Харин өнгөрсөн долоо хоногт Ойрхи Дорнодын хямралаас болж зэсийн үнэ 12 хувиар
өссөн таатай мэдээтэй үдлээ.
Лондонгийн бирж дээр нэг тонн зэсийн үнэ 121 ам.доллар буюу 3.8 хувиар өсчээ. Дашрамд дурьдахад, хэдхэн сарын өмнө дэлхийн зах зээл дээр 8940 ам.долларт хүрч байсан зэсийн үнэ өнөөдрийн байдлаар 3316 ам.доллараар зарагдаж байна.
Нийтийн тээвэр, такси үйлчилгээний үнэ 300-400 төгрөг болов
Өнгөрсөн оны
сүүлээр шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн нийтийн тээвэр, такси үйлчилгээний
үнэ өссөн. Тухайлбал, такси нэг километрт 500, нийтийн тээвэр 400-600 төгрөгөөр
үйлчилгээ үзүүлж байсан. Оны өмнө шатахууны үнэ тус бүрт 280-495 төгрөгөөр
буурах үед такси болон нийтийн тээврийн үйлчилгээний үнэ буураагүй.
Энэ байдалд иргэд ундуйцаж холбогдох газарт нь “алтан хошуу” хүргэснээр өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн такси нэг километрт 400, нийтийн тээврийнхэн хувь, хувьсгалынх адилхан 300, микроавтобус 400 төгрөгөөр үйлчлэх болов.
М.Ариунтуул