gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Нарантунгалаг: Би ээждээ эргэж төрөх тэмдэг тавьсан

Соёл урлаг
2009-05-19
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-05-19
Энэ булангийн анхны зочноор "Чамдаа би хайртай шүү", "Чамгүйгээр амьдрахгүй", "Сартай үдшийн болзоо", "Харц харцандаа", "Ээжийн минь хайр", "Дурсана" гэж мэт олон сайхан дуугаар Монголынхоо ард   түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин С.Нарантунгалагийг урилаа. Жижигхэн биедээ ахадсан их ухаан тээж яваа дуучин бүсгүйн чин сэтгэлийн яриаг уншигч танаа толилуулъя.

-Дуучин бүсгүйг хүн болгосон ачит ижийн тань талаар яриагаа эхэлье?

-Эх хүн бурханаас бидэнд илгээсэн элч, хамгийн том бэлэг. Ижийтэй зүйрлэх эрдэнэ энэ хорвоод үгүй. Миний ээжийг С.Жавзандулам гэдэг.

Миний ээж маш сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, хүний дээд, ёстой л бурхан шиг хүн байсан даа. Хэрэв таньдаг хүмүүс нь энэ ярилцлагыг минь уншиж байгаа бол бүгд мэднэ. Би ээжийнхээ зургаан хүүхдийн хамгийн бага нь.

Ээж маань намайг урлаг хэмээх их айлд хөтөлж оруулсан. Анхны маань багш юм. Ээж минь хэдийгээр миний дэргэд одоо байхгүй ч үргэлж бүх зүйлд далдаас тусалж дэмжиж, гэрэлтүүлж явдаг амьд бурхан минь гэж бодож сүслэн залбирдаг. Миний өдий зэрэгтэй хүмүүжил, боловсролтой хүний дайтай яваа нь ижий минь л ач шүү дээ.

-Урлаг хэмээх их айлд хөтлөн оруулсан тэр торгон мөчийг эргэн нэг дурсаач?
-Миний ээж их сайхан дуулдаг байсан. Багаасаа ээжийнхээ уянгалаг сайхан дуу хоолойг биширч өссөн. Би гурван настайгаасаа л дуулдаг байсан. Зургаан настайдаа офицеруудын ордонд эх үрсийн баяраар "Торойсоор үлддэг миний ижий" дууг дуулж, анх удаа тайзан дээр гарч байлаа. Тэр цагаас эхлээд л олон тоглолтод орж, "Улаан бүч" хүүхдийн найрал дууны чуулгад гоцлол дуучин болж, Хүүхдийн ордны драмын дугуйланд сурч, "Цоглог" студийг байгуулж байсан анхны 20 хүүхдийн нэг нь. Хүүхдийн урлан бүтээх төвийн уран зургийн дугуйланд ч ээж минь намайг явуулдаг байсан юм. Ээж минь урлаг хэмээх энэ их айлд хөтөлж оруулсан үе нь өчигдөр юм шиг тодхон  санагдаж байна.

-Ижийнхээ хөтөлж оруулсан их гэгээн өргөөнөөс авсан анхны шагналын тухай яриач. Ижий тань их л баярласан байх даа?
-Гуравдугаар ангид байхдаа "Ирээдүйн одод" тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэн. Тэр үед миний ээж маш их баярлаж, баярын нулимс унагаж байсан. Энэ нь нэг талаар миний ижийн үрээ гэсэн сүүн цагаан хүслийнх нь эхлэл байсан байх даа гэж боддог. Түүнээс хойш маш олон уралдаан тэмцээнээс чамлахааргүй амжилтыг үзүүлж олонтаа баярлуулсан.

-Таныг дуулахаас гадна сурлага сайтай хүүхэд байсан гэж сонссон юм байна?
-Тийм ээ. Би 1993-2003 онд "Шавь" цогцолбор сургууль /хуучнаар 30-ба 69-р сургууль/-д сурч байсан. Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа болон дүүргийнхээ шилдэг сурагч болж, хүндэт самбарт байнга гардаг байлаа. Миний ээж намайг урлагаас гадна хичээлдээ шамдахыг үргэлж захиж, давтуулдаг байсан. Тийм ч учраас би ээжийн итгэлийг алдахгүйн тулд маш их хичээж, 2000 оны нийслэлийн шилдэг сурагч болж ижийгээ баярлуулсан.

-Таны ээж ямар ажил эрхэлдэг байсан бэ?
-Хүнсний компаниудад ажилладаг байсан. "Талх чихэр" ХХК-д технологич хийдэг байсан. Ээж маань ажлаа тараад ирэхдээ тэр үеийн үйлдвэрээс гарсан хамгийн гоё амттанг бидэнд авчирч өгдөг байлаа. Ээжийнхээ өгсөн амттанг идэж байхдаа хамгийн сайхан хайр халамжийг мэдэрдэг байсан.

-Ээж, охин хоёрын санаанаас гардаггүй олон сайхан дурсамж бий байх. Тэр сайхан дурсамжаасаа дэлгэвэл?
-Дурсамж гэвэл зөндөө л дөө. Ижийтэйгээ өнгөрөөсөн мөч бүхэн минь миний хувьд юугаар ч үнэлэшгүй, ахиад хэзээ ч давтагдашгүй он жилүүд. Би нэгдүгээр ангид байхаасаа эхлээд жил бүрийн "Эх үрсийн баяр", "Мартын 8", төрсөн өдрөөр нь ээждээ зориулж шүлэг зохиож, радиогоор дуу захиалж аль болохоор гэнэтийн бэлэг барьж, баярлуулахыг хичээдэг байсан.

Одоо ч ээждээ зориулж бичсэн шүлэг болон радиогоор явуулсан дууны бичлэгээ нандигнан хадгалдаг.

Ээжийгээ эдгэхгүй хүнд өвчтэй болсныг сонсоход хамгийн аймшигтай үе байв. Би шидтэн биш болохоор аварч чадахгүй гэдгээ мэдрээд дуу зохиолгож, клипэнд тоглуулж ижийгээ дуунд мөнхөлж үлдээе гэж шийдсэн юм. Тэгээд Б.Баасанхүүгийн үг, ая "Ээжийн минь хайр" дуу бүтсэн дээ. Одоо ч гэсэн энэ дуу радио, телевизээр олонтаа эгшиглэж хүмүүсийн сонсох дуртай дууны нэг болжээ. Ээжийнхээ бие нь муу байхад би асарч, сувилж, хүнд үеийг нь хамт өнгөрөөсөн дөө. Тэр үед надад маш олон тоглолтын санал, ажил гарсан ч гэлээ бүгдийг хойш тавиад ээжтэйгээ л хамт байхыг хичээсэн. Миний ээж надад юугаар ч үнэлж баршгүй, зүйрлэшгүй амин эрдэнэ минь. Одоо ч сэтгэл зүрхэнд минь сэрүүн тунгалагаараа оршсоор байгаа. Би ээжийгээ өдөр болгон боддог бас зүүдэлдэг.

-Ээж тань "Ээжийн минь хайр" дууг сонсоод их л баярласан байх даа?
-Тийм ээ. Энэ дууг дөнгөж бичүүлээд хэвтэрт байхад сонс-гоход, миний ээж маш их баярлаж, уйлж байсан. Миний ч сэтгэл хөдлөөд ижийгээ дагаад мэлмэрүүлээд л. Эх, үрийн баярын нулимсаар өлгийдөж авсан энэ дуундаа би хамгийн их хайртай. Клипэнд тоглох үед ээжийн минь бие нь муу байсан болохоор бид хол явж чадаагүй ээ. Гэрийнхээ ойролцоо, Жуковийн музейн хажууд зургийг нь авсан. Клипэн дээр би ээжтэйгээ хамдаа алхаж, эрхэлж байгаа торгон агшнаа мөнхөлж чадсанаараа ижийдээ бага ч гэсэн сэтгэлийн бэлэг барьсан болов уу гэж боддог.

-Та ээжийнхээ ачийг хариулж чадсан гэж боддог уу?
-Үгүй дээ. Энэ хорвоо дээр ээжийнхээ ачийг бүгдийг нь хариулдаг хүн гэж байхгүй байх гэж боддог. Харин сэтгэлийг нь зовоохгүй, сайхан амьдарч, явбал ачийг нь бага ч атугай хариулж байгаа нь тэр юм болов уу. Миний ээж дуучин болох хүсэлтэй байсан ч амьдралын шаардлагаар болж чадаагүй. Тиймээс би ээжийнхээ нэг ч болтугай хүсэл мөрөөдлийг нь биелүүлж, үргэлжлэл нь болон дуучин болж чадсандаа сэтгэл өег явдаг юм.

-Цагаан сүүг нь шимэн өссөн ээжээсээ хагацана гэдэг хүнд даваа. Ээжээс хойш таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Ээжийнхээ нэрийг сайн сайхан зүйлд дуурсгаж явахыг хичээж амьдрах болсон. Ижийгээ байхад эрхэлж туниад зарим нэг зүйлийг дутуу хийдэг байсан байж магадгүй. Хамгийн хайртай эрхэм хүнээ алдсанаас хойш ихийг ухаарч, намайг илүү хурцлах болсон байх. Энэ хүнд үеийг давж гарсан юм чинь бусад зовлон надад юу ч биш санагдах болсон. Тиймээс ижийнхээ захиасаар хүний зэрэгтэй явж, зорьсон зүйлийнхээ оргилд гарахын тулд юунаас ч айх шантрахааргүй хатуужсан даа. Би ганцаардсан болон сэтгэл тавгүй үедээ ижий дээрээ байнга очиж, ярилцдаг. Байнга араас нь буян хийхийг хичээдэг. Би бараг 20 нас хүртлээ ижийнхээ мөөмийг хөхсөн айлын эрх маамаа байлаа/ инээв/. Хааяа ажил төрөл бүтэхгүй, сэтгэл санаа тавгүйтэх үедээ ээжийнхээ мөөмийг үмхэж домнодог байв. Тэр үед санаа дагаад ч тэр үү ажил төрөл их сайхан бүтдэг байж.

Ижийгээ нас барсан өглөө цагаан сүү ивлэсэн мөөмнөөсөө хагацна гэхээр сэтгэл эмтэрээд байсан. Тэгээд л нас барсан ээжийнхээ мөөмийг хөхөөд уйлаад суусан гэсэн. Зарим хүмүүс намайг галзуурчих вий дээ гэж бодсон хэмээн хожим нь ярьж байсан. Би тухайн үед яагаад тэгснээ санадаггүй юм. Нэг л мэдэхэд хөхчихсөн сууж байсан/ Хоолой нь зангирав/. Уг нь нас барсан эцэг, эхийнхээ газар дээр гурван жил очиж болдоггүй гэдэг юм билээ. Би тэсэлгүй жил ч болоогүй байхад ижийтэйгээ уулзахаар очсон.

-СГЗ Ш.Гүрбазар "Хүний амьдралын хамгийн хүнд үе эцэг, эхийгээ алдсан тэр жилийн цагаан сарын шинийн нэгний өглөө байдаг" гэж хэлж байсан. Таны хувьд?
-Би ижийгээ алдаад гурван жил болж байна. Ижийгээ алдсан жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр надад юу юунаас илүү хамгийн хэцүү байдаг. Энэ баярыг тухайн үед тэмдэглээгүй. Гэвч шинийн нэгний өглөө ижий минь цайныхаа дээжийг өргөчихөөд, гоёлоо өмсөөд үр хүүхдүүдтэйгээ золгож байгаа нь нүдэнд харагдаж, гэр эзгүйрч байсан. Яг тэр жилийн шинийн нэгний өглөө "Гоёлоо өмссөн ижий" дууг сонсоод өдөржин уйлж байсан юм.

-Таны яриаг сонсоод яагаад ч юм ижий тань танд эргээд төрөх юм шиг санагдлаа. Яагаад гэвэл хамгийн их буян хийсэн хайртай хүндээ эргээд төрдөг гэдэг?
-Маш сайхан асуулт байна. Танд баярлалаа. Би ээждээ эргэж төрөх тэмдгийг нь хайртай мөөмөн дээрээ тавьсан. Яагаад ч юм бэ миний ээж эргээд охиндоо төрөх юм шиг совин татдаг. Хэрэв миний ээж надад эргээд ирвэл би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болж хувирах болно. Мөн хэзээ нэгэн цагт би хүний хань болж, дахин ээжээ гэж дуудах ачтантай болно гэхээр надад их сайхан санагддаг. Ирээдүйд би ч гэсэн эх хүн болно. Энэ' хамгийн сайхан зүйл биш гэж үү. Энэ ташрамд үеийн залуус болон дүү нартаа хандаж хэлэхэд, ижий хэмээх ачтанг өнгөрсөн хойно нь бус амьдад нь өөрийнхөө зүгээс хийж болох бүхий л зүйлийг цаг алдалгүй хүргэж, ачийг нь бага ч атугай хариулж яваасай гэж хүсч байна. Ийм сайхан сэдвээр ярилцах гэж зочноор урьсан та бүхэндээ маш их баярлалаа.

Б.Анхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан