gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өөх тос хүний биед хэрэгтэй юу?

Эрүүл мэнд
2008-12-05
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-12-05
Өөх тос хүний биед хэрэгтэй юу?

Өөх тос нь бие махбодийн зарцуулах илчлэгийн хэрэгцээг хангах үүрэгтэй үндсэн шимт бодис
юм.

Өөх тос нь хүний биеийн эсийн бүрхүүлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог.

Ялангуяа хүүхдийн тархи, мэдрэлийн эсийн өсөлт хөгжилтөнд шийдвэрлэх үүрэгтэй.

Өөх тосны бүтэц

Өөх тос нь тосны хүчил ба глицеринээс тогтоно. Өөх тосны шинж чанар нь түүнд агуулагдах тосны хүчлээс шууд хамаарч байдаг. Тосны хүчлийн бие махбодод үзүүлэх нөлөөгөөр нь орлогдох ба үл орлогдох тосны хүчлүүд гэж ангилдаг. Өөх тосны найрлага дахь тосны хүчлийг химийн шинж чанараар нь ханасан, нэг ханаагүй ба олон ханаагүй тосны хүчил гэж хуваана. Тэдгээрээс шалтгаалан өөх тосыг ханасан, нэг ханаагүй ба олон ханаагүй өөх тос гэж үндсэн 3 бүлэгт хуваана. Мал, амьтны гаралтай өөх  тосны найрлагад ханасан тосны хүчил, ургамалын гаралтай тосны найрлагад ханаагүй тосны хүчлийн агууламж давамгайлж байдаг.

Эрүүл мэндийн нөлөө
Хоол хүнсэн дэх өөх тос ходоод гэдэсний замд боловсорч шимэгдээд уурагтай нэгдэн цусанд ордог. Цусан дахь өөх тосыг холестерин, триглицерид ба липопротейн буюу уурагтай нэгдсэн өөх тос буюу липопротейн (Lipos - өөх тос, Protein - уураг) гэж нэрлэдэг.
Липопротейныг эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөр нь "Сайн холестерин" буюу их нягтшилтай липопротейн (ИНЛ) ба "Муу холестерин" буюу бага нягтшилтай липопротейн (БНЛ) гэж ангилдаг.

-"Сайн холестерин" буюу их нягтшилтай липопротейн - цусны судаснаас өөх тосыг эд эс рүү зөөж, судас хатуурахаас хамгаална.

-"Муу холестерин" буюу бага нягтшилтай липопротейн - цусан дахь нийт холестерины хэмжээг нэмэгдүүлэн судасны хатуурал үүсгэдэг. Цусны биохимийн шинжилгээгээр нийт солестерин, триглицерид, бага нягтшилтай липопротейн, их нягтшилтай типопротейны түвшинг хялбархан тодорхойлох боломжтой. Хэрэв таны цусанд нийт холестерин, триглицеридын хэмжээ бага, "сайн холестерин" буюу БНЛ их байвал та өөрийгөө судасны хатуурал, зүрх судасны өвчинд өртөх магадлал багатай гэж үнэлж болно. Харин таны цусанд нийт холестерин, “муу холестерин” буюу БНЛ-ийн түвшин ихэссэн байвал зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, зүрхний цус хомсдох өвчин, тархины судасны хатуурал, цус харвалтад өртөх эрсдэлтэй байгааг илтгэнэ.

Ямар өөх, тосыг сонгон хэрэглэх вэ?
Өөх, тосонд агуулагдах ханаагүй тосны хүчил, ялангуяа нэг ханаагүй тосны хүчлийн агууламжаар түүний эрүүл мэндийн ач холбогдол тодорхойлогддог. Нэг ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй өөх тос нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй.

Ургамлын тос нь мал, амьтны гаралтай тостой харьцуулахад ханаагүй тосны хүчлээр илүү баялаг боловч эрүүл мэндэд тустай нэг ханаагүй тосны хүчлийн агууламжаараа харилцан адилгүй байдгийг хүснэгтээс харж болно.
Та ханаагүй тосны хүчлээр баялаг, ялангуяа нэг ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй чидун жимс, эрдэнэшиш, шар буурцаг, наранцэцэг зэрэг ургамлын тосыг сонгон хэрэглээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан