Баянгол дүүргийн IV хороо, “Голден парк” хотхоны аврах гарцыг түгжиж, зориулалтын бусаар ашиглаж байсныг Нийслэлийн онцгой байдлын газраас чөлөөлж, хаалтуудыг нь авлаа.
“Голден парк” хотхон 16 давхар, нэг давхартаа 16 айлтай. Аврах гарц нь тагт хэлбэрээр баригдсан байна.
Сууц өмчлөгчдийн холбооноос аврах гарц руу хүмүүс гарч архи уух, хүүхдүүд тоглох эрсдлээс сэргийлэн вакум хаалганы наана торон хаалт хийж цоожилжээ.
Харин энэ нь Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан аврах гарц, аюулын шатыг байнга чөлөөтэй байлгах тухай заалтыг зөрчиж байгаа аж.
Мөн аврах гарц гадна нь талаасаа онгойхгүй байж болох ч дотор талаасаа хялбар онгойх түгжээтэй байж болно гэсэн хэдий ч үүнийг ч бас зөрчжээ.
Түүнээс гадна аврах гарцны хэсэгт айлууд угаалгын машин, ширээ сандал зэрэг зүйлсийг тавьж агуулах маягаар ашиглаж байсан. Зарим тохиолдолд аврах гарцанд вакум хаалт хийн хувийн эзэмшил болгосон зөрчил ч олон байв.
Тус байрны “Баянбулаг” СӨХ-ын дарга Б.Эрдэнэбат энэ талаар тайлбарлахдаа “Нэг давхарт байрлах 16 айлаас гэртээ байнга байдаг нэг айлд хариуцуулсан байдаг. Яаралтай үед тухайн айл энэ хаалгыг онгойлгох боломжтой. Түүнээс гадна жижүүрт нэг илүү түлхүүр бий. Үүнийг ч ашиглаж болно.
Аврах гарц дээр ганц нэг угаалгын машинаас эхлээд жижиг сажиг зүйл байна. Энэ бол тийм ч ноцтой асуудал биш шүү дээ. Өмнө нь 2012 онд аврах хаалт онгорхой байснаас хүүхэд унасан юм билээ. Түүнээс болоод өмнөх дарга нь энэ төмөр хаалтыг хийсэн. Би ажлаа аваад сар хүрэхгүй хугацаа болж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Харин онцгой байдал үүссэн тохиолдолд цахилгаан болон явган шатаар гарах нөхцөлгүй үед жижүүр дээд давхарт хүрч, гарцыг нээх боломж олдохгүй учраас үүнийг чөлөөлж, нээлттэй байлгах ёстой гэдгийг онцгойгийнхон хэлж байна.
Тус байр 16 давхар, харин галын машины шат 12 давхар буюу 35 метр сунадаг байна. Тиймээс тус хотхоны 16 давхарт хүрч ажиллахын тулд аюулгүйн гарцын стандартыг заавал сахих ёстой аж.
Тодруулбал, Гал түймрийн улсын ахлах байцаагч ахмад Б.Идэрмөнх “Аврах зам, гарц байнга чөлөөтэй байх ёстой гэж Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан байдаг. Норм, стандартыг мөрдүүлж ажиллах үүргийнхээ хүрээнд өнөөдөр эдгээр хаалтуудыг авч байна. Судалгааны дагуу өнөөдрийн байдлаар найман байранд аврах гарцыг чөлөөлөөд байна.
Гал гарсан үед аврах гарцыг тагласны улмаас яаралтай арга хэмжээ авч чадахгүй байх, шуурхай ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тохиолдлууд бий. Өнөөдрийн энэ тохиолдолд дотроос хүн гарах боломжгүй, гаднаас гал сөнөөгчид орох боломжгүй байдлыг үүсгэсэн байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн сунгасан хашаа, хайс, орон сууцны хорооллын дундах автозам болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, барилга байгууламжийг буулгах ажлын хүрээнд дээрх зөрчлийг илрүүлж, засч байгаа юм.