gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байгалийн Антибиотикууд

Эрүүл мэнд
2015-09-24
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2015-09-24
Байгалийн Антибиотикууд

Моддын навчис унаж, шарлаад гадаа намрын улирал ноёрхож байна. Ирэх өвлийг урин дуудсан сэхүүн салхи үлээж, бороо уйлагнасан эдгээр өдрүүдэд та биеийн дархлаа сайжруулах, амин дэмтэй хүнсний бүтээгдэхүүн хайж байна уу. Тэгвэл бидний өдөр тутам хэрэглэдэг, баялаг жимснүүдийн ид шид болон үнэ, ханшийн талаар хүргэе.

АМТЛАГ АЛИМ

Бид алимыг өдөр тутамдаа хэрэглэдэг. Гэвч ямар витамин агуулдгийг нь төдийлөн мэддэггүй. Орой унтахаасаа өмнө нэг ширхэг алим идэх нь тайван нойрсоход тустай аж. Алиманд агуулагддаг бодисууд нь унтаж байхад биен дэх чихрийн хэмжээг ижил хэмжээтэй тарааж өгдөг. Алиманд агуулагддаг пектинийн үндсэн үүрэг нь холестрин багасгадаг ба судас хатуурах, зүрхний элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг аж. Үүнээс гадна бүдүүн гэдэсний хавдраас ч хамгаалах увдистай. Мөн өтгөн хатсан буюу түгжрэлийн үед алим идэх тустай гэнэ. Алим нь бие доторх илүүдэл давс, усыг шахаж гаргадаг учир даралтыг бууруулдаг юм байна. Меркури худалдааны төвд орос алим 9000 төгрөг, давжаа алим 5000 төгрөгийн үнэтэй байна. Харин “Барс” захаас 4500-7500 төгрөгөөр худалдаж авах боломж байна.

ГАДИЛ ЖИМСНИЙ ГАЙХАМШИГ

Гадил жимс хүүхдийн оюун ухаанд ихээхэн нөлөөлдөг ажээ. Хүүхдийнхээ өдөр тутмын хүнсэнд банана хэрэглэж заншвал таны хүүхэд ухаан сэргэг, ой тогтоолт сайтай торнино. Гадилд кали хэмээх амин дэм агуулагддаг бөгөөд энэ нь цусны даралт бууруулах шидтэй юм. Мөн тус жимсэнд бүх төрлийн хавдраас урьдчилан сэргийлж, эсэргүүцэх байгалийн бодисууд агуулагдаж байгааг Токиогийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Меркури худалдааны төвд орос гадил 8000 төгрөг байгаа бол “Барс” зах болон жижиглэнгийн худалдааны төвөөс та 3000-6000 төгрөгийн сонголттойгоор авч болох нь.

ЧИХРИЙН ШИЖИНГ ДАРАНГУЙЛАХ МАНДАРИН

Мандарин нь цитрусын төрлийн жимс бөгөөд хүний дархлалын системийг дэмжих, бие организм дахь бодисын солилцоог дэмжихэд таатай нөлөө үзүүлдэг аж. Мөн чихрийн шижингийн үед мандарины хальсийг буцалгаж, хандлаад уухад цусан дахь сахарын хэмжээг буурдаг. Бэлдмэлийг бэлдэхийн тулд хальсыг усанд чанаад, тунгааж шүүлгүйгээр хөргөж, хөргөгчинд хадгалаад эмийн журмаар хэрэглэнэ. Энэ жимс 10000 төгрөгийн үнэтэй байна.

АРЬС ЧАНГАРУУЛДАГ ТАРВАС

Тарвасны 92 хувийг ус эзэлдэг учир биеийг шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарна. Мөн халуурах, хөлөрч ундаасах, шээс багасах, шээсний өнгө өөрчлөгдөхөд хэрэглэвэл тохиромжтой. Тарвас нь бүсгүйчүүдийн хамгийн үнэнч найз бөгөөд арьс цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг нь сэргээх, сэвх толбыг арилгах зэрэгт маск тавьж ашиглаж болох аж. Үүний тулд хуурай болон хэвийн арьсанд нэг цайны халбага тарвасны шүүс, хоёр цайны халбага тарвасны үрийг нунтаглан хийгээд өндөгний шартай хутгах хэрэгтэй. Бэлдмэлээ 15 минут нүүрэндээ түрхээд бүлээн усаар угааж арилгана. Орос тарвас Меркури худалдааны төвд нэг кг нь 3000 төгрөг байна. Харин Ховд, Сэлэнгийн тарвас 2000-2500 төгрөг аж.

МӨНХИЙН ЗАЛУУ ХАРАГДУУЛАХ ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Гүзээлзгэнэ жимс залуу насыг мөнх хадгалдаг ажээ. Түүнд агуулагдсан витаминууд нь хөгширөлтөөс урьдчилан сэргийлэх, хөгшрөлтийг удаашруулах шидтэй аж. Мөн кали, магни гэсэн бодис ихээр агуулагддаг тул ясны сийрэгжилтээс хамгаална. Тус жимс Монголд төдийлөн ургадаггүй бөгөөд зөвхөн тусгай нөхцөлд, хүлэмжид тарьсан гүзээлзгэнийг зах, дэлгүүрүүдээр худалдаалж байна. Үнийн хувьд 300 гр-ийн савлагаатай нь 18000 төгрөг аж.

БАЙГАЛИЙН ЭМИЙН САН КИВИ

Киви жимсийг амин дэмийн цуглуулга, байгалийн эмийн сан гэж нэрлэдэг. Учир нь түүнд бүх төрлийн хавдрыг дарангуйлах увидас бий. Мөн нэг ширхэг кивинд хүний нэг өдрийн хэрэгцээг хангах С витамин агуулагддаг юм байна. Энэ жимс нь жирэмсэн эхийн урагт гайхалтай нөлөөлдөг ба бие давхар үедээ хэрэглэж заншвал төрөхийн үед даралт ихсэх, бие сульдах зэрэг хүндрэл гардаггүй аж. Энэ жимс Меркури худалдааны төвд 7000 төгрөг бол бусад зах, дэлгүүрт 5000-6000 төгрөгөөр худалдаалагдаж байв.

Ч.Гантулга

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан