Code 4 Green UВ төслийн хүрээнд Дэлхийн банкнаас Мэдээллийн технологийн үндэсний паркт хоёр ширхэг Ultimaker 3D принтер хүлээлгэн өглөө. Технологийн чиглэлээр сурдаг, ажилладаг, юм бүтээх хүсэлтэй бүх л залууст энэхүү төхөөрөмжүүдийг ашиглах, нээлттэй лабораторид ажиллах боломж бий.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд хүчээ авсан технологийн том дэвшил болох 3D принтерийн тусламжтай хэрэглэгч зөвхөн компьютерын дэлгэц дотор байсан загвараа биет байдлаар хэвлэж болдог.
Дэлхийн банкнаас хүлээлгэн өгсөн хоёр принтерийн хувьд энэ төрлийн зах зээл дээр тун амжилттай яваа бүтээгдэхүүнүүдийн нэг. Нэг тус бүр нь 2500 орчим ам. долларын үнэтэй энэ хэвлэгч CNET-ээс 6,5 гэсэн үнэлгээ авчээ.
Хэвлэх явц чимээ багатай, Mac OS, Linux, Windows бүх үйлдлийн системийг дэмжин ажиллах программтай, 23х22,5х20,5 гэсэн хэмжээтэй хэвлэх чадалтай зэрэг нь маш том давуу тал юм.
30мм-300мм секунд хүртэл хурдаар хэвлэх чадалтай. Гэхдээ МТҮП-т зөвхөн гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжөөс гадна Raspberry Pi ашиглах танхим, хоёр Инкубатор зэргийг байгуулжээ. Бүх хүнд нээлттэй учраас та ч гэсэн хүссэн үедээ очоод, гурван хэмжээст хэвлэх төхөөрөмж ашиглаж, Raspberry Pi дээр программ зохиож болох юм.
Нээлттэй лаборатори Даваа гаригаас Баасан гариг хүртэл өглөө 09:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд Бямба, Ням гаригуудад амрах юм байна.