Монгол ёс заншлаа дөрвөн нүдэт комик болгон зураад Япон улсаар үнэгүй аялах боломжийг та битгий алдаарай. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авна уу.
1. Комикс гэж яг юу вэ?
Комикс нь дүрс, текстийг ашиглан санаа болон агуулгыг хүнд дамжуулдаг хэрэгсэл юм. Хуудас болгон дээр дүрслэгдэж байгаа зураг зохиомж агуулдаг, дэс дарааллын дагуу уялдаа холбоотой өөр хоорондоо цаг хугацаагаар холбогдож текстийн тусламжтайгаар зохиолыг өгүүлэх урлагийн хэлбэр юм.
Үг болон зураг, дүрслэл нь тусдаа бие даасан харилцааны хэлийг өөр хооронд нь хөрвүүлж чаддагаараа гол онцлог нь оршино. Товчоор хэлбэл комикс бол “цаасан дээрх кино” юм. Комикс нь санаа мессеж, зохиол, агуулга, үйл явдал, дараалал, текст, дуу чимээ гэх мэт киноны бүхий л элементийг агуулдаг, цаасан дээрх хамгийн нийлмэл урлаг.
Тийм ч учраас комикс нь өдийг хүртэл дэлхийд хэдэн сая хүнийг байлдан дагуулсан асар хүртээмжтэй урлаг болон хөгжжээ. Монголчууд бидэнд төдийлөн танил бус комикс, манганы ертөнцөөр хамтдаа товчхон аялцгаая.

2. Комикс, Манга ялгаа юу вэ? Үндэс суурь, үүсэл хөгжил нь юу вэ?
Ерөнхийдөө нэг зүйл. Ялгаагүй бүгд шог зургаас үүдэлтэй. Анх Европт шог зураг дэлгэрч, 19-р зууны эцсээр Америк болон бусад улсад дэлгэрснээр улс бүр өөрийн онцлогийг харуулсан комикс дэлгэрч эхэлсэн. 19-р зууны эцсээр Америкт нэвтэрч сонингийн нүүрэнд тогтмолоор энгийн 4-н хүснэгтэд багтах “комик стрип” тавигдаж эхэлсэн нь одоогийн комиксийн үүсэл гэж үздэг. Энэ хэлбэр нь зохиолд дурдагдах агуулга болон текстийг илэрхийлэх хамгийн түгээмэл мөн хялбар хэлбэр болно.
Цаг хугацааны явцад сайжирсаар тухайн зохиолд агуулагдах контент гүн гүнзгий, утга төгс болох тусам зурагдах дүрслэмж сайжирч, комплекс болдог. Илүү комплекс агуулгыг харуулах, тайлбарлах нь дүр шаардсаар комик стрипт дүрүүд бий болж эхэлсэн ба энэ нь комик ном, түүн дэх дүрүүд шаардаж эхэлсэн.
АНУ-д комикс стрип байдлаар өдөр тутмын сонингийн ард 3,4 нүдтэйгээр гарч ирсэн. Удалгүй комик стрипдээ дүр бий болгосон юм.
Комик стрипийн анхны “Шар хүүхэд” гэх дүр амжилттай олонд танигдсаны дараагаар “Залуу Бровн” гэсэн дүр 1902 онд гарч ирснээр мөн л тухайн үед од болж чадсан ба үүнээс гадна комик стрипийн зах зээл бий болжээ.
Энэ нь өөрийн хэрэглэгчтэй зах зээл болж хөгжихөөс гадна мөн бусад бүтээгдэхүүн, хувь хүний сурталчилгаа, маркетингийн хэлбэрийн нэг болж хөгжсөн юм. Энэхүү комик стрипийн хэрэглээ, борлуулалт нэмэгдсээр 1930 оноос комик ном болон хөгжсөн.
Энэ нь хөгжлийн явцад америкийн цуврал сэтгүүлүүд болж, том роман туужуудыг график новел хийж эхлэсэн. Үндсэндээ комикс, комикс стрип нь кино, комикс ном болж нийгэмд том нөлөө үзүүлж эхэлсэн.
Хөгжиж эхэлсээр комик дунд жанр бий болсон ба энэ нь одоогийн сүпер баатруудын үүсэл болох эхлэл тавигдсан. Супермэн, Бэтмэн зэргийг мэдэхгүй хүн энэ дэлхийд байхгүй болсон. Эдгээр комикс зохиолууд 77 жил тасралтгүй хөгжиж байна.
Азид Япончууд комиксийг өөрсдийн хэв шинж, онцлогийг харуулан “Манга” гэж нэрлэн дэлгэрүүлсэн. Дэлхийн 2-р дайнаас хойш зураачид, зохиолчид маш идэвхтэй хийж эхэлсэн. Гол хөгжих шалтгаан нь Японы манга хямд өртөгтэй хийгдэж, хэвлэл нь хар цагаан байсан нь хямд бас хурдан хийгдэх шалтгаан болсон. Хэдий хар цагаан, хямд өртөгтэй, хурдан хийгдэж байсан боловч агуулгын хувьд маш баялаг байсан нь хөгжих гол шалтгаан болсон. Мөн агуулгын хувьд адал явдалт, нийгэм, улс төрийн, боловсролын, ёс суртахуун хүмүүжлийн, спортын, урлагийн, хоолны зэрэг нийгмийн бүхий л сэдвүүдийг, бүх нийгмийн давхаргын хэрэгцээг хангахуйц байдлаар хөгжүүлсэн юм.
Улмаар 2000 он болоход Манга, анимэйшн салбар орчин үеийн Япон улсыг төлөөлөх нүүр царай болж дэлхий дахинд тархсан байв. Иймээс Япон улс энэ салбарт анхаарлаа хандуулан, төрийн бодлогын түвшинд чухалчлан авч үзэн салбар, яам, хэлтэсийг бий болгосон байдаг.
Японы номны зах зээлийн ⅓-г манга эзэлдэг ба манганы зах зээл өнгөрсөн 2014 онд дангаараа 281.15 тэрбум иений орлоготой ажилласан байна. АНУ, Япон бол комикс, манга салбарын тэргүүлэгч улсууд бөгөөд хөгжлийг тодорхойлогч төдийгүй энэ хоёр улсын нөлөөнд дэлхий багтдаг гэдэгтэй хэн ч маргахгүй юм.
Онцлох улс: Солонгос улс. Солонгос улс өөрсдийн соёл, эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх, соёлын экспорт хийх зорилгоор 20-р зууны төгсгөлөөр Солонгосын давлагаа буюу Korean wave гэдэг цогц бодлогоор хэрэгжүүлсэн. Үүний дотор хөгжим, уран сайхны болоод олон ангит кино, хүүхэлдэй кино, тоглоом зэрэг залуус руу чиглэсэн энтертайнмент салбарууд багтаж байгаа юм. Энэ улсын гол онцлог шууд төрийн бодлогоор соёлын энэ хэлбэрийг дэлхийд гаргаж болдгийг харуулсан.
Солонгосын контентын агентлаг, 2012 он.
Гэх мэтчилэн дэлхийн олон хөгжилтэй болон хөгжиж буй улс үүнд анхаарлаа хандуулж соёлын салшгүй нэг хэсэг болжээ.
Үргэлжлэл бий...