1951 оны зургаадугаар сард арван уулчин авирах санаачилга гаргаснаар Монголын анхны уулчид төржээ. Түүнээс хойш нэгэн жарныг уулын спортынхон туулж байна. Монголын уулчдын үндэсний холбооныхон өнгөрсөн хугацаанд үр бүтээл ихтэй, арвин амжилттайгаар шинэ оныг угтаж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд уулын спортынхон “Алтан алх-2015"-ын эздээ тодрууллаа. Энэ удаа оны шилдэг авиралт, тамирчин, дасгалжуулагч, ивээн тэтгэгч, холбоо, клубыг мэргэжлийн өндөр төвшинд үнэн зөв, ил тод нээлттэй зарчмаар шалгаруулсан бөгөөд нэр дэвшүүлэгч холбоо, клубуудын санал дүгнэлтэд үндэслэн, шударга сонгон шалгаруулсан нь онцлог байв.
Энэ тухай Монголын уулчдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор А.Батсүх хэлэхдээ, “Монгол орны дөрвөн зүг, найман зовхист суугаа уулчид, тамирчдад Монголын уулчдын холбооны зүгээс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсч байна. 60 жилийн түүхтэй уулын спортынхны түүх арвин баялаг юм. Энэ жилийн хувьд уламжлал ёсоор мөсөн авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцсноос гадна хүүхдийн спортын наадмын төрөлд шинээр багтсан нь томоохон амжилт байлаа.
Өндөр уулын авиралт төдийгүй түүний үндсэн төрлүүдээр сонирхон хичээллэдэг тамирчдын тоо хөдөө орон нутагт нэмэгдэж байна. Энэ нөхцөлд Монголын уулчдын үндэсний холбооны зүгээс гадаад харилцаагаа цаг алдалгүй хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай. Учир нь, уул усаа хайрлан хамгаалах дэлхийн нийтийн жишиг эрсдлээс хамгаалах иж бүрэн систем, удирдлага зохион байгуулалтын шилдэг технологид суралцах, гадаад улсын тэмцээн уралдааны туршлага хуримтлуулах, сургалт, дасгалжуулалтын түвшин ахиулах дөт зам бол нээлттэй, идэвхтэй, эв нэгдэлтэй байх зарчмаар нэгэн жарны турш өөрсдийн хуримтлуулсан мэдлэг туршлагыг олон улсын түвшинд хослуулах явдал юм.
Мөн олон улсын уулын холбооны болон Азийн уулын холбооны ерөнхий ансамблейд амжилттай оролцоод ирсэн нь уулын спортынхны хувьд нэгэн том дэвшил байв. Үүнээс гадна Монголд олон улсын уулын холбооны дэд Ерөнхийлөгч айлчиллаа. Уулын спортын оны шилдэг авиралт шалгаруулах үйл ажиллагаа нь Монголын уулчдын үндэсний холбооноос эрхлэн зохион байгуулж томоохон арга хэмжээ юм.
Энэ оны шилдгээр шалгарсан тамирчин, дасгалжуулагч, уулчин, шилдэг авиралт, шилдэг ивээн тэтгэгчээр шалгарсан шилдгүүд бол өөрсдийн хийж бүтээсэн ажлын үр дүнг хүртэж яваа эрхмүүд юм гэдгийг онцлон хэлмээр байна” гэсэн юм.
Монголын уулын спортынхны хамгийн нэр хүндтэй шагналын эздийг танилцуулъя.
- Шилдэг дасгалжуулагчаар Монголын үндэсний спортын авиралтын холбооны дасгалжуулагч, спортын мастер Д.Батжаргал,
- Шилдэг ивээн тэтгэгчээр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан,
- Шилдэг холбоо, клубээр уулын спортын анхны мастеруудын нэг Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”,
- Шилдэг уулчнаар Уулын хөтөчдийн холбооны тамирчин Г.Жангар,
- Шилдэг эрэгтэй тамирчнаар Уулын хөтөчдийн холбооны тамирчин Л.Нямбаяр,
- Шилдэг эмэгтэй тамирчнаар Эрдэнэт уулын холбооны тамирчин Т.Сарангэрэл,
- Шилдэг авиралтын төрөлд Алтай Таван богд Шар хамар авиралтаар “Уулын хөтөчдийн холбоо” тус тус шалгарав.
Шилдгээр шалгарсан зарим тамирчдын сэтгэгдлийг сонслоо.
Шилдэг дасгалжуулагч Д.Батжаргал: Шилдэг дасгалжуулагчаар хоёр дахь удаагаа шалгарсандаа их баяртай байна. Манай тамирчид энэ жил хот улсын аваргын нийт тэмцээнд 26 алт, 8 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн байна. Миний авсан энэ шагнал бол манай багийн амжилтыг үнэлсэн явдал гэж би ойлгож байгаа. Мөн “ Сутайн бор” клуб шилдэг боллоо. Энэ клубт миний шавь нар олон байдаг учраас сэтгэл өндөр байна. Багш нь та нараараа ихэд бахархдаг шүү.
Шилдэг эрэгтэй тамирчин Л.Нямбаяр: Миний хөдөлмөрийг үнэлж шилдгээр шалгаруулсанд баяртай байгаа. Энэ жилийн хувьд улсын аваргаас гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан. Би өмнө нь гурван удаа шилдэг тамирчин болж байсан бол энэ бол миний дөрөв дэх шагнал боллоо. Ирэх онд Солонгос улсад дэлхийн цомын тэмцээн болох юм. Тиймээс энэ тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж эхлээд байна.
Шилдэг эмэгтэй тамирчин Т.Сарангэрэл: Энэ сайхан шагналын эзэн болно гэж бодоогүй байсан. Би анх 11 настай байхдаа хичээллэснээс хойш 18 жилийн хугацаа өнгөрчээ. Уулын спортдоо үнэнч үлдэж өдийг хүртэл хаяагүй хичээллэсэн маань энэ шагналын эзэн болголоо. Миний хичээл зүтгэлийг үнэлж зөв шалгуураар шүүсэн Эрдэнэт уулын холбоо болон шүүгчдийн бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийлж байна.