gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 19
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 9.11
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томиллоо

У.Бадамцэцэг
Улс төр
2015-12-17
0
Twitter logo
 
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцлөө.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулсан юм. Дээрх асуудлыг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүдээс санал гараагүй. Гишүүдийн олонх Элчин сайдыг томилох, эгүүлэн татахаар ирүүлсэн саналыг дэмжсэн гэлээ. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Батбаяр нар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэлийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж буй шалтгааныг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодруулсан юм.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д тавдугаар сард айлчлан Ялалтын баярт оролцох үеэрээ ОХУ-д сууж буй Элчин сайд Ш.Алтангэрэлтэй уулзахад нутаг буцья гэсэн саналаа хэлсэн юм билээ. Тиймээс Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Элчин сайдыг буцаан дуудахаар Засгийн газраас шийдвэрлэсэн гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, хоёр орны хилийн усны хэлэлцээр, тэр талаарх хоёр талын зөрүүтэй байр суурь, түүнээс гарах үр дагаврын талаар, хил дамнасан тусгай хамгаалалттай газрын талаар анхаарч ажиллаарай гэж нэр дэвшигчид захив.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Алтанбулаг боомтоор ОХУ руу хил нэвтэрч буй иргэд хонон өнжин дугаарлаж байгаа асуудлыг анхаарч ажиллахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, процедурын бус замаар Элчин сайдыг эгүүлэн татаж байна гэсэн асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Дэлгэрмааг томилох саналыг дэмжлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан