Хан-Уул дүүргийн 15-р хороонд шинээр байгуулагдсан бага сургууль, цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд орших "Рапид харш" хорооллын зүүн талд 120 хүүхдийн ортой 218 дугаар цэцэрлэг, 130 хүүхдийн суудал бүхий 130 дугаар бага сургууль үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Энэ жил гурван бага сургууль, таван цэцэрлэг ашиглалтад оржээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор 15 дугаар хорооны цэцэрлэгийн насны 1800 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд бага боловч дэмжлэг болно гэж тус дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээллээ.
Энэхүү Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барилгын “ШИЛДЭЭТ” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.
Тус сургууль бага ангийн таван бүлэгт 120 хүүхэд, цэцэрлэг таван бүлэгт 180 гаруй хүүхэдтэй сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлжээ.
Тус сургууль цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхлүүлэхэд салбарын яам, нийслэл дүүргийн засаг даргын тамгын газар болон тус цэцэрлэгийн эцэг эхчүүдийн харамгүй сайхан сэтгэл, хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт ихээхэн чухал байсныг тэмдэглэх хэрэгтэй гэж Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс хэлтсээс хэллээ.
Хан-Уул дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуульд 22300 хүүхэд, 88 цэцэрлэгт 10800 гаруй хүүхэд багачууд суралцаж байна.
Дүүргийн 50 жилийн ой тохиож буй энэ жил гурван бага сургууль, таван цэцэрлэг ашиглалтад оржээ.