gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Богд хааны ордон музей дэх “Хаан туульсийн өргөө”-нд тууль хайлна

Б.Чимэг
Соёл урлаг
2016-01-22
0
Twitter logo

Богд хааны ордон музей дэх "Хаан туульсийн өргөө"-нд өвлийн адаг сард жил бүр тууль хайлдаг уламжлалтай. Энэ сарын 16-нд Хаан туульсийн өргөөнд “Довон хар бөх” хэмээх нэртэй тууль хайлсан бол маргааш “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туулийг хайлах гэж байна.

Тууль нь монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг, хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аварга том туурвил билээ. Нэг шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.

Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхаргыг хадгалдаг. Дотроо  үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаадаг онцгой төрөл юм.

Монгол тууль 2009 өвд хүн төрөлхтний яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад орсон юм байна.

Туулийн үүсэл

“Эрт урьд цагт
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг дов байхад” гэх мөртийг сонсоогүй Монгол хүн байхгүй бизээ. Эрт үеээс хадгалагдан ирсэн ардын аман зохиолын бүхий л төрөл зүйлийн цогцлол туульд шингэсэн байдаг байна.

Монгол улсад өдгөө ная гаруй туулийн 270-аад хувилбар хадгалагдан үлдсэн гэж эрдэмтэд тооцоолдог. Баатарлаг туульс нь хүй нэгдлийн үеийн эцгийн эрхт овог, гэр бүлийн үеэс өвөг дээдэстээ тайлга, тахилга үйлдэх, баатарлаг гавьяаг нь алдаршуулан мөнхжүүлэхээр магтан дуулдаг заг үйлийн хүрээнд нийллэг урлаг хэлбэртэй анх үүсжээ.

Төв Азийн улс түмний утга зохиолд туульс асар их үүрэг гүйцэтгэж ирсэн. Туулийг буриадад үлигэр, Өвөр Монголын хорчин, жаруудад мангасын үлгэр, Баргат аят үлгэр, Халимагт ут тууль, дуульбар гэх мэт олон янз нэрлэдэг. Иинхүү Монгол туулийн аман уламжлал XXI зуунд ч хадгалагдан уламжлагдаж ирлээ.

Баатарлаг туульд баатар эр, баатар эмэгтэйн ялгуусан гавъяа, намтар,гэрлэлт, хүлэг сайн морины хэтийдсэн хүч чадал зэргийг голлон магтан дуулдаг. Мөн өнчин ботго, ухаан дөнөн буга зэрэг эртний туулийн хэв шинжийг хадгалсан адгуусны тууль гэж бий. Ялагдашгүй баатаруудын дүрийг хэтрүүлэл, давуулал, зүйрлэл, чимэг үг зэрэг уран дүрслэлийн хэрэглүүрийг ашиглан гайхамшигтай дүрсэлсэн байдаг. Түүнчлэн домог зүйн сэтгэлгээ түлхүү байдаг ба домог болон туулийн эхлэлд өнгөрсөн цаг хугацааг дүрд сэтгэлгээ, уран дүрслэл, хэвшмэл үгээр уран дүрсэлдэг онцлогтой.

Хамгийн эртний хэв шинжээ хадгалсан туульд буриадын болон баруун Монголын баатарлаг тууль гэж үздэг. Оросийн нэрт эрдэмтэн Е.М.Мелетимский домог Мифийн цаг бол эхэн, анхан, түрүү цаг, язгуур цаг, цагийн өмнөх цагийг буюу урсгал түүхэн цагийг тоолж эхлэх хүртэлх цаг хэмээн тодорхойлжээ. Харин Монгол тууль энэхүү домгийн цаг илүүтэй тод хадгалагдан үлджээ.

Мөн буддын домог зүйн ойлголт дүрслэлээр

Диваажингийн түрүүнд
Дивангарын оронд
Очир дар ламыг цамба байхад
Олон муу шулмыг тамд байхад
Манай галвын эхэнд
Майдрага галбын сүүлд
Шажин сая дэлгэрч байхад
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг гүвээ байхад
Далай ламыг банди байхад гэсэн цаг хугацаан орон зайн ойлголт
Захын модыг зулзага байхад
Загал бугыг чинь янзага байхад гэсэн захын ганц мод гэсэн домог зүйн болон бөөгийн шашны ойлголт

Эрт урьд цагт
Энх мөнхийн үед зэрэг эрт урьд гэх зэрэг цаг хугацааг дүрсэлсэн байна.

Энэ мэтээр баатарлаг туулийн үүсэл гарал үечлэл тархац туулийн төв уран сайхан туурьвал зүй ойрд буриад халх өвөрлөгч туулийн бэлэгдэл гоо сайхан дүрмийн тогтолцоо сэдэв домог зүйн нөлөө зэрэг тууль судлалын олон зангилаа асуудал байдаг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан