Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх “Глобал Шейпэрс Улаанбаатар” нийгэмлэг “Монгол гэр” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
“Монгол гэр” төслийн хүрээнд нийт 60 гэрийг Техник технологийн дээд сургуулийн багш, оюутнуудаар хийлгэн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад өгч байгаа.
Монгол гэр барих хичээлийг иргэний боловсрол хичээлийн хөтөлбөрт нэмж оруулж өгсөн нь өнөөгийн хүүхэд залуус, сургуулийн сурагчдад монголчуудын уламжлалт ёс заншил, амьдрахуйн арга ухааныг хүргэх, өвлүүлэх чухал ач холбогдолтой.
Монгол гэр төслийн хүрээнд нийт зургаан дүүргийн 60 сургуульд есдүгээр сарын 11-нээс аравдугаар сарын 5-нд гэр гардуулахаар төлөвлөөд байна.
“Монгол гэр” төслийн хүрээнд Баянгол, Хан-Уул дүүргийн 16 сургуульд гэр бэлэглэжээ.
Арга хэмжээнд гэрээ гардан авах 16 сургуулийн 1000 гаруй багш сурагчид оролцлоо.
Нээлтэнд Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Эрдэнэчимэг, Глобал Шейпэрс Улаанбаатар” нийгэмлэгийн гишүүн Х.Батсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Цаашид олон улсын байгууллага болон хамтран ажиллах хүсэлтэй байгууллага хувь хүнтэй хамтран хандиваар Нийслэлийн бусад сургуулиудад “Монгол гэр” төслийг үргэлжлүүлэхээр зорин ажиллаж байна.
Монгол гэр барих, монгол гэртэй холбоотой өв уламжлалыг хүүхэд багачууд хадгалуулах, өвлүүлэх ажлаар сурагч хүүхдүүдийн дунд сургалт зохион байгуулах, монгол гэр хэрхэн барих танилцуулгийг видео хэлбэрээр хийхээр төлөвлөөд байна.