gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Анхны гавьяат оёдолчин

Нийгэм
2015-07-24
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2015-07-24

Соёлын гавьяат зүтгэлтэн цолтой анхны оёдолчин

Торго барина гэдэг буянтай үйл бөгөөд бурхны хишиг гэж Д.Лхагва гуай үздэг. “Өндөр их” хэмээн түүний тодотгох энэ хувийг дааж явах нь авьяас хийгээд ажилч, махруу чанарын мэдэх хэрэг гэнэ. Д.Лхагва гуайг “Төрийн оёдолчин” гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. ҮАДБЧ-д харьяалалтай түүнийг 2012 онд соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан нь оёдолчид дундаас хамгийн анхны тохиолдол юм. Үүнээс гадна үе, үеийн Төрийн тэргүүнүүд, дуучид, жүжигчид түүний урласан дээлээр гоёдог учраас тийн хүндэтгэдэг биз.

Түүний байнгын үйлчлүүлэгчдийн жагсаалт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн соёрхолт дуучин Д.Болд, аварга Д.Сумъяабазар тэргүүтнээс эхэлдэг юм билээ. Жил бүрийн наадам түүний хамгийн завгүй үе. Учир нь наадмын нээлтэд оролцох жүжигчид, уран бүтээлчдийн хувцсыг урлах, төрийн түшээдийн хувцасны захиалганд дарагдчихдаг. Гэхдээ “даруулах” хэмээх нь буруу ч байж мэднэ.

14 настайгаасаа үйл мэтгэж эхэлсэн түүнд өдийг хүртэл буюу 47 жилийн турш зүү утас нийлүүлээгүй өдөр ховор. “Баяр наадмаар бурхад баярладаг гэдэгт эгч нь итгэж явдаг юм. Бурхдыг баярлуулах хүмүүс нь дуучид, бүжигчид шүү дээ. Тэгэхээр тэдний хувцсыг урласан би, манай хэдэн оёдолчин ч буянтай сайхан үйл хийж байгаа учраас “Ажил их” хэмээн цааргалах, бачимдах учир үгүй” хэмээн тэрбээр ярьж байна.

Түүний урлан Драмын театрын ягаан байшинд байрладаг. ҮДБЭЧ-ын уран бүтээлээс гадна УДЭТ-ын бүтээлүүд дээр ажиллах нь ч бий. Биднийг уулзах үеэр тэрбээр ҮДБЭЧ-ын шинэ бүтээлийн хувцаснуудыг урлаж байв. Дээлийн хэмжээ авахуулж зогссон УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү “Лхагваа эгчийн хийж буй ажил бол зөвхөн жүжгийн дээл хийхээр хязгаарлагдахгүй. Харин үүгээр дамжуулан монгол соёл, үнэ цэнийг хадгалдаг гэж бид боддог юм. Бас их хөдөлмөрч, хэнтэй ч нэг л зангаараа харилцдаг шулуун, түшигтэй занг нь хүндлүүштэй. Түүний урласан бүтээлүүд монгол хувцасны шинж чанарыг хэвээр нь хадгалахын зэрэгцээ маш үзэмжтэй, гоёмсог байж чаддаг” хэмээн онцолсон юм. Түүний хэлсэнчлэн дээлийг дээл хэвээр нь хадгална гэдэг Д.Лхагва гуайн ажлын үндсэн шугамын нэг. “Сүүлийн үед хүмүүс загварын дээлээр дэгжирхэх болжээ. Нэг хэсэг бүр туйлширсан нь ч бий.

Нэгдүгээр ангийн хүүхдийг “Хичээлээ хий” гэхгүй, харин “Хаваас аа хав” л гэнэ шүү дээ

Мэдээж монгол дээлийг орчин үеийн нөхцөлд тааруулан хийх нь буруу биш ч хэт өөрчлөхийг дэмждэггүй” хэмээн тэрбээр ярилаа. Дээл хийх, тэр дундаа жүжгийн хувцаснуудыг урлахын тулд түүхийн мэдлэг хэрэгтэй. Тэгвэл энэ асуултын хариу нь түүний хувьд мэдрэмж ба туршлага. 40 гаруй жилийн турш урлагийн салбарт ажилласан нь ч үүнд нөлөөлсөн нь илэрхий.

1968 оны долдугаар сарын 5. Энэ бол түүний оёдолчны замналд албан ёсоор анх хөл тавьсан өдөр. Тэр үеийн 14 настай Д.Лхагва гуай дөнгөж зургадугаар ангиа төгссөн байв. “Анх ажилд орохоосоо ч өмнө оёод сурчихсан байсан юм. Манай говийнхон их уран, ажилсаг улс. Хүүхдээ тоглоом наадгайгаар нь дамжуулж ажилд сургана. Би гэхэд найман настайдаа л дээлийн хаваас хавчихдаг байлаа. Нэгдүгээр ангийн хүүхдийг “Хичээлээ хий” гэхгүй, харин “Хаваас аа хав” л гэнэ шүү дээ.

Бүх айлын ээж, эмээ нар маш хөдөлмөрч, өөрсдөө бүх юмаа хийдгийг хажууд нь байгаа хойно, суралгүй яахав” хэмээгээд тэрбээр малгай янзлах нэгэн залуугийн дэргэд очин, яаж хийхийг нь заах аж. Тэрбээр багаасаа хөдөлмөрч төдийгүй гярхай нэгэн байсан нь ярианаас анзаарагдана. “Анх хаваас хийж сурч байхдаа хүмүүсийг их ажиглана аа. Баруун айлын авгайн хавах нь зүүн айлынхаас ямар ялгаатай байна гэж их хардаг байснаа тод санадаг юм”.

1968 онд Өмнөговь аймгийн Соёлын төв шинэ оёдолчид шалгаруулан авч байж. 14 хүн бүртгэх байсан ч Д.Лхагва гуай 15 дугаарт нь очоод зогсчихож. Нэмж хүн авахгүй гэсэн ч аавынх нь нэрийг сонсмогцоо түүнийг оёдолчноор бүртгэсэн гэдэг.

Түүний аав нь “Дархан Даваадорж” хэмээн олонд танил болсон уран хүн байж. Охин нь ч аавынхаа авьяас чадварыг өвлөсөн хэмээн үзсэн нь биеллээ ийн олжээ. “Аав бол төмрийн дархан. Ээж харин гэртээ дээл оёно. Намайг багад манайхаас зочдын хөл тасардаггүй байв. Хүмүүс ааваар цоож цуурга, дээр олныг дүрслэх, дээрээс нь харсан мэтээр зурдаг арга болов уу.

Тэрбээр 1998 онд ажиллагаа нь монгол зургийн Ражив Гандигийн нэрэмжит ээмэг бөгж, ширээ сандал, зуух яндан хийлгэхээр ирнэ. Аав, ээж маань тайван зантай хүмүүс байсан даа. Ах дүү нар маань бүгд тэдний авьяасыг өвлөсөн уран, ажилсаг хүмүүс бий. Миний болон дөрвөн хүүхдийн маань сайн сайхан яваа нь бүгд л аав, ээжээс минь улбаатай шүү дээ” хэмээн тэрбээр дурслаа. Тэрбээр цааш нь “Анх ажилд юу ч мэдэхгүй хүүхэд л орж байсан нь мэдээж. Соёлын ордонд жүжиг тавих болохоор шинэ хувцаснууд оёно. Дээрээс “Бүдүүн хүнийг нарийхан харагдуул” ч гэж шаардах нь бий. Найруулагч “Ийм ийм жүжиг тавина. Сэтгээд хувцсыг нь оё” гэж хэлнэ. Тэгэхээр нь анх байнга тайз руу гарч, жүжгийн бэлтгэл үзэж, үзэж байгаад л хувцсаа хийнэ шүү дээ. Их сэтгэлтэй улсууд байсан даа. Сүүлдээ намайг жүжгийн бэлтгэл үзэж байж хувцас хийдгийг мэдчихээд өрөөнөөс шууд тайз руу гарах зориулалттай хаалга гаргаж өгч билээ. Зарим нь бүр өрөөнд маань орж ирж, жүжиг, тоглолтонд дуулах дуу, ерөөл магтаалаа хэлчихээд л гараад явна. Миний ажлыг хөнгөвчилж, бас ч гэж жаахан шавдуулж байгаа нь тэр” хэмээв.

Оёдолчин болохоор сургуулиа орхиход нь дургүйцэх хүн олон байж. Тэр үед Д.Лхагва гуай өөрийнхөө хэмжээнд хамгийн сайнаар хичээж ажиллана гэж шийджээ. Хэдийнэ хүсэлдээ хүрснийг нь бид бэлхнээ мэднэ. “Уран гэдэг зүйл удам дагадаг юм. Тэрийг хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө тогтоон барьж, цааш хөгжүүлэх нь их чухал. Манай хүүхдүүд, бэрүүд, ач зээ нар маань ч гарын ур ихтэй. Одоо гэхэд нэг ач хүү маань дэргэд ажиллаж байна. Бас шавь нар ч бий. Гэхдээ би дизайнерийн анги төгссөн хүүхдүүдэд нэг их итгэдэггүй юм. Тэвчээр, хөдөлмөрч зан тун ч дутагдаж байгаа нь ажиглагддаг. За тэгээд авьяас, уран удам үгүй бол сайн дээл хийнэ гэдэг хэцүү дээ” хэмээсэн.

Түүнийг “Хүүхэд их зардаг, хатуу” хэмээх нь ч бий гэдгийг хэллээ. “Би шаардлага өндөр хүн. Хүн хийх ёстой юмаа яс хийх л ёстой. Гэтэл ирэх цагтаа ирэлгүй алга болчихдог, удаан хөдөлгөөнтэй хүнийг загналгүй яахав. Үүнээс гадна зарим хүнд их муухай чанар байдаг. Хагас дутуу юм сурсан болоод л алга болчихдог. Хулгай хийж байгаа нь тэр шүү дээ. Би хүнээс арга технологио ер нуудаггүй. Гэхдээ бүрэн гүйцэт, бэлэн болтлоо сайн сурч, мэдэж авч байж л хийсэн шиг хийдэг болно оо доо” хэмээгээд тэрбээр үргэлжлүүлэн шавь нартаа, оёдолчдод зөвлөж, өөрөө ч юухан хээхнийг хийн явна. Огт зүгээр суухгүй. Дэргэд нь нэгэн жаахан охин дээлийн энгэрийн наалт наах аж. Шинэ жүжгийн хувцасны чимэглэлийн нэг бололтой. “Энэ бол миний хамгийн отгон шавь. Анх би түүн шиг байхдаа л ажиллаж эхэлсэн. Багаасаа ажиллаа гээд муу зүйл юу ч байхгүй ээ. Ядаж л биеэ дааж, мөнгө төгрөгөө зохицуулаад сурчихна” хэмээн ярих тэрбээр хүүхдүүдээ ч ийн сургадаг гэнэ. “Одоо гурван нас хүрэх гэж буй нэг зээ бий. Түүнд би жижигхэн хайч авч өгсөн юм. Цаасыг их нарийхан, бараг миллиметрээр хэмжихээр хайчилж чаддаг. Тэр сайн!” гэнэ.

Дээл хувцас урлах нь зөвхөн гарын ур түших ажил биш гэдэг. Үүнийг ч тэрбээр ихэд онцолсон. “Ухаан ур, харааны ур, гарын ур нийлж байж дээл бүтнэ. Миний хараа сүүлийн үед их муудаж байна. Гэхдээ дээл хийх болохоор их сайн хараад байдаг нь сонин шүү. Одоо бүх ухаан дотор минь бий. Монголын бүх үндэстэн, ястны хэдэн сайхан дээл хийчих л санаа байна даа. Монгол монголоороо л байх ёстой. Харин дээл хувцас нь үүнийг харуулж чадна” хэмээн Д.Лхагва гуай ярингаа торгоо барисаар үлдсэн юм.

Б.Эгшиглэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан