-XXI зуун “Азийн зуун” байх нь улам бүр илэрхий болж байна-
“Улааныхан ба харынхан” романаараа бидний танил болсон Францын сонгодог зохиолч Мари-Анри Бейль Стендаль нь ихээхэн дайнч эр байжээ. Наполеоныг дагалдан Орост аян дайн хийж явсан, хожим Италийн Триест, Чивитавеккья хотуудад Францын консулаар томилогдон дипломат ажил хийж байв. Түүний бичсэн ном зохиолд хөршийн тухай тун таагүй үзэл нь буй. Аливаа улс гүрэн хөршөө ямагт сул дорой, хөгжил дэвшилгүй байлгахыг зоривол таарна хэмээн тэрбээр онолдсон нь эдүгээ геополитик судлаачдын шүүрэн авч эшлэх дуртай нэгэн сэдэв болов.
Даян дэлхий аж үйлдвэржих баримжаагаа Хятад, Энэтхэгээр төсөөлж байна
Тэгвэл Стендалийн онолыг шүүрч авсан Оросын ирээдүйч А.Уткин, Д.Петров нар арваад жилийн тэртээ “ХХI век станет веком Азии” буюу XXI зуун Азийнх болно хэмээн бичихдээ дараахь төсөөлөл прогнозыг буулгажээ. Энэ тухай Казахстаны нэгэн төлөвийг (www.centrasia.ru) үг үсгийн засваргүй, оруулгагүй хөрвүүлэв.
“Дэлхийн ирээдүйн дүр зураг” – ийм гарчгаар АНУ-ын Үндэсний Тагнуулийн зөвлөлөөс боловсруулсан илтгэл АНУ-д, дараа нь дэлхий даяар шуугиан дэгдээж, экспертүүдийн анхаарлын төвд байсаар байна.
АНУ-ын тэр илтгэлээс ирээдүйн дүр зургийг дараах дөрвөн үндсэн дүгнэлтээр төсөөлж болмоор байна.
Үүнд:
- Өрнө-Дорнын хүчний тэнцвэр хамгийн сүүлчийн шатандаа орж, өрнийнхний давуу байдлаар цааш өрнөх нь;
- АНУ-ын жанжлал бусад ертөнцийн битүү дургүйцлийн дор үргэлжлэх нь гарцаагүй;
- Хаос үргэлжилнэ. Гэвч дэлхий шинэ эвсэл, эсрэгцэлд хүрэхгүй;
- Бүхнийг хамарсан тоталь дайны магадлал бараг байхгүй.
Америкчуудын хувьд ирээдүйг хэт өөдрөгөөр энэ илтгэлдээ төсөөлж байна. Тэдний төлөвөөр, дэлхийн нийт бүтээгдэхүүний 80 хувиар өсөх учраас түүнийг хуваарилснаар эсрэгцэл зөрчил гарахгүй. Хүн амын хэрэглээ ойрын 20 жилд хоёр дахин өснө. Харин НҮБ-ын экспертүүд үүнээс арай хатуувтар таамаг дэвшүүлж, “умард” ба “өмнөдийн” хооронд хэзээ ч “алтан тэрбумын” үе ирэхгүй, нийтээрээ 30 мянган ам.долларын орлоготой болно гэж хэзээ ч бүтэшгүй. Үүнээс 30 дахин бага орлоготой таван тэрбум хүн ард удтал, магадгүй галав юүлтэл байна гэж үзэж болно.
Дэлхийд жилдээ 200 мянган га ой устаж, 13 сая химийн хорт бодис агаарт цацагдаж, 130 төрлийн амьтан ургамал алга болдог гэсэн гашуун үнэний өмнө бид байна. НҮБ-ын баримтаар, сүүлчийн 100 жилд манай гарагийн чийглэг гадаргууны тал нь, ой модны тал нь, нуга хөндийн 80 хувь устаж, үржил шимтэй газрын 40 хувь нь цөлжиж, загасны нөөцийн 70 хувь устаж үгүй болжээ.
Амьдралыг тэтгэгч цэнгэг ус аюулын дор байна. Хахир цаг айсуй. Хязгаартай дулаан шавхагдаж, Менделеевийн үелэх схем дээрх чухал элементүүд цаасан дээр үлдэх болж байна. Хүмүүний (homo sapiens) 40 мянган жилийн түүх төгсөх тийшээ хандаж, үлдэх хагас зуун жилд дэлхийн баялгийг тэгш хуваах их алалдааны үе хүлээж байна. Манай гарагт олборлож буй түүхий эдийн 30 хувийг АНУ ганцаараа эзэмшиж байгааг бодвол ийм дүгнэлт хийхээс аргагүй.
Хүмүүн (хүн төрөлхтөн) үүсээд, үржсээр нэг тэрбум болтлоо 200 мянган жилийг туулсан. Харин хоёр тэрбум болоход ердөө 130 жил зарцуулж. Хэрэв өнөөгийн энэ хурдаараа явбал 2030 онд 10, 2070 онд 20, 2115 онд 80 тэрбум болж өснө.
Ийм их хүнийг хэрхэн тэжээх вэ? 2020 оны дэлхийн эдийн засаг 80 хувиар өснө. Гэвч манай гарагийн нэг иргэний эрчим хүчний хэрэглээ нефтийг оруулж тооцоод 1.5 дахин дээшилнэ. Дэлхийн эдийн засгийн өсөлт ч тэгш бус явагдана. АНУ, Европ, Япон урьдын адил олон улсын улс төр, санхүүгийн институцэд давамгайлж, цэрэг, эдийн засаг, шинжлэх ухааны хувьд хошуучилна. Гэвч эдгээр орны хүн ам хорогдож, хүн амын өсөлт нь миграцаар очсон бусад ард түмнээр нөхөгдөнө.
Ядуу атлаа хүн ам хэт шигүү “өмнөд”- тэй баян “умард” нүүр тулна
Ядуу атлаа хүн ам хэт шигүү “өмнөд”-тэй баян “умард” нүүр тулна. Дэлхийн баялгийг тэгшхэн шударга хуваарилах шаардлага бүхий ядуу өмнөдөд неохристос, неоисламын далбаан дор нийгмийн их хувьсгал гарч магадгүй.
Засаглалын хувьд даян дэлхийн Засгийн газрыг дэлхий төрүүлж чадахгүй болов уу. Их гүрнүүдийн хязгааргүй хяналт үргэлжилнэ. Харин НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын шүүх, Умард-Өмнөдийг өргөжүүлэх талынхан түүнийг нь хүлцэж чадахгүй.
Олон улсын ийм системд улс гүрнүүд маш хүчирхэг байхаас өөр сонголт байхгүй. Хүчирхэг гүрэн болгон дэлхийн цорын ганц хэт их гүрэн байх донд хөтлөгдөнө. АНУ ч даян дэлхийд хүчээ хэрхэн хуваарилах талаар бэрхшээлтэй тулгарна.
XXI зуун “Азийн зуун” байх нь улам бүр илэрхий болж байна. Дорно, өмнөд хоёр ололт амжилтаа идэвхтэй зөв ашиглаж Энэтхэгийн Бангалороор төвлөрсөн мэдлэгийн оюун ухааны гол төвөө байгуулах болов уу. Малайз, Бразилийн хүч өснө. Гэвч даян дэлхий аж үйлдвэржих баримжаагаа Хятад, Энэтхэгээр төсөөлөх байх даа.
Хятад нь ДНБ-ээрээ дэлхийд хоёрдугаар байрт гарч ирж байна. Харин энэ өсөлтийн геополитикийн үр дагавар нь ХХ зуунд Герман хэрхэн өсч дэвжиж ирсэнтэй яг адил хэлбэрээр явагдах болно. Хятадын өсөлт тус орныг дэлхийд зэс, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, цагаан алтны хэрэглээгээр тэргүүн байрт гаргаж, түүхий эдийн их эрэлд гарах биз ээ. Хятад руу төмрийн хаягдал экспортлохыг АНУ зогсооно.
Умард Атлантын гүрнүүд түүхийн энэ их эргүүлэгтэй эвлэрэх үү? АНУ-ын неоконсерватвичууд, Европын Холбооны националистууд хүчирхэг байдлаа хадгалахыг чармайх нь мэдээж. Үүнээс үүдэн Ойрхи ба Дундад Дорнод нь дүрэлзэн ноцож, умард-өмнөд, өрнө-дорнын зөрчлийг тэнд шийдвэрлэх болно. Күнзийн иргэншлийн бүс нутаг лалын ертөнцтэй холбоотон болох нь хамгийн магадлалтай.
Каспийн тэнгисийн бүс нутгийн орнуудад, ялангуяа Иранд энэ тэмцэл хамгийн уршигтайгаар тусах байх. Мөн Венесуэл, Баруун Африк энэ тэмцлийн хөлд дайрагдана.
Хүн төрөлхтөнд нүүрлэж байгаа мөргөлдөөний хамгийн эхнийх нь 1) Хятад ба Тайвань; 2) Энэтхэг ба Пакистан; 3) Өмнөд ба Умард Солонгос; 4) Косово дахь серби ба албаничууд; 5) Зимбабве дэх цагаан ба өнгөт арьсны хооронд; 6) Шри-Ланкa; 7) Жамму Кашмир; 8) Баскони; 9) Чеченийн салан тусгаарлагчдаас болж дэгдэнэ. Энэ жагсаалт бол XXI зууны ойрын 20 жилд тохиох мөргөлдөөний гол голомтууд юм.
Цөм, хими, биологийн зэвсэг хэрэглэж террор хийх аюул занал тасрахгүй. Хэд хэдэн фундаментализмын хооронд мөргөлдөөн дэгдэхийн босгон дээр дэлхий түгшиж байна. Америкийн жанжлалын эсрэг Хятадын хүч босч ирнэ. Мөн лалын ертөнц, Энэтхэгийн хойг, Евразийн хязгааргүй орчинд мөргөлдөөн дэгдэхээр байна гэжээ.
Г.Гомбо
Эдийн засгийн ухааны доктор (PhD)