Ланд круйзер загварын машин сонирхдог залуус 2013 оны 11 сараас фэйсбүүк хуудаснаа өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэж групп нээж 2 жилийн хугацаанд 15000 гаран гишүүнтэй болжээ. Тэд гурав дахь удаагийн уулзалт цугларалтаа энэ амралтын өдөр хийхээр төлөвлөж байна. Энэхүү уулзалт 6 сарын 13ны өдөр Улаанбаатар-Хустайн нуруу-Молцог элс гэсэн маршрутаар зохион байгуулагдана.
Уулзалт цугларалтын гол зорилго нь гишүүд танилцах, эрүүл агаар зорилготой соёлтой боловсон цагаа өнгөрүүлэх, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцох, өөрийн машины бүрэн бүтэн байдлыг хангахад оршино.
Уг цугларалт уулзалтыг дэмжиж Хаан банк болон Таванбогд ХХК компани өөрсдийн мэргэшсэнинженер техникийн ажилчдын хамт очиж зөвлөгөө өгч группийн гишүүдэд хөнгөлөлтийн карт, машинаа үнэгүй оношлуулах эрх олгох зэрэг олон бэлгийг нийт гишүүдэд бэлдээд байна.
Мөн замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга дэд хурандаа Гончиг сайхан, ахлах байцаагч Энхтөр нартай уулзаж хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцаж цугларалтын талаар саналаа солилцсон юм.