Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох эрхийг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэхээр болсон байна.
Одоогоор иргэд гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүн хилээр авч гарах бол зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж гэрчилгээ авч байгаа аж. Харин тус эрхийг нь аймаг, нийслэлд шилжүүлснээр энэ төрлийн үйлчилгээний чирэгдэл багасч, иргэдэд илүү амар болох юм. Уг тушаал маргаашаас орон даяар хэрэгжиж эхэлнэ.