Эрүүл мэнд, спортын яамнаас эмч, мэргэжилтнүүдийн дунд “Эм зүйн салбарын ил тод байдлыг сайжруулах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар эмийн сайн засаглалын тухай мэдлэг, хандлага чадавхийг сайжруулах, эмийн зохицуулалт хяналт болон эм хангамжийн удирдлагын системийг ил тод хариуцлагатай болгох сайн засаглалыг хэрэгжүүлэх үндэсний чадавхийг бий болгох чиглэлээр харилцан ярилцаж, цаашид эм хангамжийн зохицуулалтыг улам боловсронгуй болгосноор зөв өрсөлдөөнийг бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна.
ЭМСЯ-аас өнгөрсөн онд зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалтыг батлан гаргаж, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратеги, хуурамч эмтэй тэмцэх стратеги, эмийн аюулгүй байдлын хяналт үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллажээ.
Манай улсын хувьд эм хангамжийн үйл ажиллагааг 100 хувь хувийн хэвшил гүйцэтгэж, нийт хэрэгцээт эмийнхээ 80 орчим хувийг импортоор авдаг бөгөөд 190 гаруй эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 33 эмийн үйлдвэр, 1300 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.