Монгол Улс тавдугаар сард 405.3 сая квт цаг цахилгаан хэрэглэснээс 94.4 хувийг дотоодын цахилгаан станцууд үйлдвэрлэж, импортоор 22.5 сая квт цаг цахилгаан худалдан авсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Эрчим хүчний системийн хувьд хэрэглээ төлөвлөснөөс харьцангуй бага байсан бол импортын дүн бага зэрэг нэмэгдсэн байна. Дотоодын эрчим хүч үйлдвэрлэлийн 68.8 хувийг Дулааны IV цахилгаан станц дангаараа бүрдүүлсэн бол Салхитын салхин цахилгаан станцын боловсруулалт 4.1 хувийг бүрдүүллээ.
УИХ Эрчим хүчний тухай хууль болон сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлаад байгаа бөгөөд эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар ажиллуулахад одоогийн бүтэц, институц хоорондын ажлын уялдаа, хамаарал зохицохгүй байна гэж үзсэн байна. Мөн эрчим хүчний эх үүсвэр барихтай холбоотой тусгай зөвшөөрлийг салбарын нэгдсэн бодлогоор зангидах хэрэгтэй болсныг харуулж байгаа ажээ.
Үүнээс гадна барилгажилттай холбоотойгоор хувийн өмчлөлийн шугам, дэд станцын харилцааг хууль тогтоомжоор зохицуулаагүйн улмаас хэрэглэгчид эрчим хүчинд холбогдох боломж хязгаарлагдаж байгаа нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл болсон гэж Эрчим хүчний сайд мэдээлэв.