Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдрөөс ажилдаа орсон.
Тэрээр өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд сууж өөрийнх нь ажлыг хүлээн авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хатуу үгс чулуудлаа.
Тэрбээр "Эх, хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд доройтсон юм байхгүй. Наад популизм чинь хэтэрлээ Ч.Сайханбилэг ээ. Нэгдүгээр сарын 23 болчихоод байхад төсвөө баталдаггүй. Цалингаа тавьдаггүй. Яах гэж ингэж популизм хийгээд байгаа юм.
Хүмүүсийн цалин хөлсөн дээр тулж очоод, хасч танаад байх зүйл Монгол Улсын хэмжээнд болоогүй байгаа.
Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдууд долоон зөвлөхтэй байж ирсэн. Ч.Сайханбилэг тартагтаа тулаад гурван зөвлөхөө чөлөөлж 130 сая төгрөг хэмнэж байгаа гэнэ. Популизм чинь хэтэрлээ. Ч.Сайханбилэг яагаад улс орон даяар гурван зөвлөхөө халж байгаа тухай яриад байна. Тэгвэл 17 сайдыг цомхотгох тухай ярих зөв.
Ч.Сайханбилэгээ арга барил чинь үндсэндээ буруу. Хэцүү хүнд гэж хэлчихээд хүмүүсийн халаас ухдагаа зогсоо" гэдгийг Ерөнхий сайдад хандаж хэллээ.