gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятадууд Алс Дорнодыг “эзлэн авах”-ыг санаархаж байна уу?

Х.Көгершин
Дэлхийд
2015-02-08
0
Twitter logo
Х.Көгершин
0
Twitter logo
Дэлхийд
2015-02-08

БНХАУ, ОХУ-ын харилцаа сүүлийн үед улам хөгжих байгаа. Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн онд байгалийн хийн томоохон гэрээнд гарын үсэг зурсан. Түүнчлэн эрчим хүч, дэд бүтэц, худалдаа, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллан томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Үүнээс гадна эрчимтэй хамтын ажиллагаа нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ), НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, БРИКС зэргээр дамжин олон улсын түвшинд ч үргэлжилсээр.

Гэвч Оросын газар нутаг дахь, ялангуяа Алс Дорнодын бүс нутаг Хятаджиж байгаа нь энэ харилцаанд сэв суулгаж магадгүй байна.

Хятадууд Алс Дорнодыг эзэлж байна гэдэг асуудал ЗХУ задралын үеэс эхэлсэн. Учир нь ЗХУ задран унасны дараа эрх баригчдын тушаалаар Алс Дорнодын хамтын аж ахуйн нэгжүүд татан буугдсанаар тус бүс нутгийн иргэд хөдөө аж ахуй эрхлээд авдаг байсан цалин хөлс, хангамжаа авахаа больсон юм. Үүний улмаас Алс Дорнодын ихэнх оршин суугчид илүү сайхан амьдралын төлөө нутгаа орхиж, хот бараадах болжээ.

1991 онтой харьцуулахад Алс Дорнодын хүн амын тоо 20 хувиар буурч, одоогийн байдлаар 6.28 сая хүнтэй. Алс Дорнодын газар нутаг ОХУ-ын нийт газар нутгийн 36 хувийг бүрдүүлдэг хэдий ч тус бүс нутгийн оршин суугчдын тоо ОХУ-ын нийт хүн амын (142 сая) зөвхөн 4.44 хувийг эзэлдэг. 2025 он гэхэд оршин суугчдын тоо 4.7 сая хүртэл буурахыг НҮБ-ын шинжээчид таамаглажээ.

Тэгвэл Хятадын хойд мужуудад 90 сая гаруй хүн амьдардаг.

Сибирь нь Хятадын хувьд хүн амын ачаалал, хэт өсөлтөө хөнгөлөхөд тохирсон газар хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байна.

1.3 тэрбум хүн амтай Хятад улсад газар тариалан, хөдөө аж ахуй эрхлэх газрын хүрэлцээ тун муу. Үүний улмаас ихэнх тариаланчид хилийн чанад руу гарч хөдөлмөр эрхлэх болжээ.

Хятад иргэд ихээр шилжин ирж байгаа нь Оросын Алс Дорнодын бүс нутгийн зах зээлийг эзэгнэхээр зогсохгүй хятад хүмүүс бүр Оросын Алс Дорнодыг “эзлэн авах”-ыг санаархаж байна гэж олон нийт ч үзэх болжээ.

ЗХУ задран унасны дараа хоосрон үлдсэн Алс Дорнодын асар том газарт хятад ажилчид ирж, хөдөө аж ахуй эрхлэх болсон юм. Синьхуа агентлагийн мэдээлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд хятадууд Биробиджан болон Хабаровскийн хязгаарын 426 мянган га газрыг түрээслэх эрх авчээ.

Хятадууд компаниа үүсгэн байгуулж, ажилчдаа Хятадаас авчирдаг. Учир нь тэд нутгийн иргэд болох оросуудаас илүү олон цагаар ажиллах чадвартай, найдвартай байдаг гэнэ. Тэгэхээр энэ нутгийн ирээдүй орон нутгийн эрх баригчид бус, харин хятад цагаачдын гарт орсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин 2000 онд Алс Дорнодод айлчлал хийхээ хүн ам зүйн уналтыг зогсоох арга хэмжээ авахгүй бол хилийн бүс нутагт амьдарч буй оросууд хятад, япон, солонгос хэлээр ярих хэрэгцээ шаардлага хаяанд ирчихээд байна гэж анхааруулж байсан юм. 13 жилийн дараа буюу 2013 онд Путин энэ сэдвийг дахин хөндөж, Алс Дорнодын хөгжил улс оронд нь тулгарч буй геополитикийн чухал сорилт гэжээ.

Гэхдээ үүнээс үл хамааран Хятад Алс Дорнодын хөгжилд асар их хувь нэмэр оруулж байгаа юм. Тухайлбал 2012 онд Хятадын хөгжлийн банк Алс Дорнодыг хөгжүүлэх төсөлд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Мөн онд БНХАУ-ын Алс Дорнодод хийсэн шууд хөрөнгө оруулалт 3 тэрбум ам.доллар байсан бол ОХУ-ын тус бүс нутагт дээрх мөнгөний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ.

Алс Дорнодод амьдардаг Хятадуудын тоо хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд албан ёсоор 500 мянга орчим хятад хүн амьдардаг гэсэн бүртгэлтэй. Гэвч бодит байдал дээр энэ тоо хэд дахин их хэмээн зарим шинжээчид таамагладаг.

Гэвч үүнтэй санал нийлэхгүй эрдэмтэд бий. Тэдний үзэж буйгаар Алс Дорнод дахь оросуудын тоо тасралтгүй цөөрч байна. Хэрэв энэ хандлага цаашид үргэлжилбэл Оросын хязгаарын энэ бүс нутагт гадаадаас шилжин ирэгсдийн тоо тухайн нутгийн оршин суугчдаас илүү гарах байдал үүсч мэдэх юм.

Гэхдээ одоо ОХУ-ын Засгийн газрын өмнөх гол асуудал Хятадаас ирэх аюул биш, харин Орос өөрөө Алс Дорнодыг хөгжүүлэхэд хангалттай арга хэмжээ авахгүй байгаад оршино гэсэн юм. Алс Дорнодод шинэ бодлого шаардлагатай хэмээн Ази, Африкийн орнуудын судлалын хүрээлэнгийн профессор Вили Гельбрас хэлжээ.

Дэлхийн томоохон улс орнуудад ажиллаж, амьдарч буй хятад иргэдийн тоог доорх инфографикаар үзүүлж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан