-Аймгийн төвд цахилгаангүй, ард иргэдэд гамшгаас хамгаалах зөвлөмж өгөхгүй байгаад иргэд нь гомдолтой байна-
Өмнөговьд өчигдөр дахин газар хөдөлжээ. Өглөөний 07:58 цагт 4.77 магнитуд буюу зургаан баллын хүчтэй газар хөдлөлт Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас 32 км зайд байдаг Авзагахайрхан уулын ойролцоо болсон байна.
Үүнээс хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 27-ны 18:29 цагт Авзагахайрханд 5.8 магнитуд буюу долоон баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдөлсөн эхний өдөр буюу энэ сарын 27-ны 18:29 цагаас хойш өчигдрийн 13:00 цаг хүртэл нийтдээ 160 дахь удаагаа газар чичирхийлсэн мэдээг мэргэжлийн байгууллагаас өгчээ.
Зарим чичирхийллийн үед иргэдийн даралт ихсэж, зүрх өвдөж, толгой эргэжээ. Эхний газар хөдлөлт 30 секунд орчим хугацаанд үргэлжилсэн бол өчигдрийнх түүнээс хамаагүй богино хугацаатай байжээ. Ханхонгор орчмын газар хөдлөлт аймгийнхаа төвд нэлээд хүчтэй мэдрэгдэж, айлын хөргөгч дээр байсан халуун сав унаж, гудамжинд явсан хүн шургаж унасан байна.
Түүнчлэн Өмнөговийн Цогтцэций сум болон Дундговь аймаг, нийслэлийн зарим хэсэгт газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Иймд Өмнөговь аймгийн иргэд айдастай байна. Аймгийн төвд орон сууцанд амьдардаг хүмүүсийн олонх нь гэр хороололд амьдардаг хамаатан садан, танилуудынхыгаа бараадсан бол нэг хэсэг нь хээр гарч машиндаа хонож байгаа аж. Нөхцөл байдал ийнхүү тайван биш байхад аймгийн удирдлага болон онцгой байдлын албанаас ямар нэг арга хэмжээ авахгүй байна гэж Өмнөговийн зарим иргэн гомдоллоо.
Газар хөдлөлт мэдрэгдэхээс өмнө хийж байсан цахилгааны хязгаарлалт одоо ч үргэлжилж байгаагаас болоод иргэд газар хөдлөлтийн талаар тодорхой мэдээлэлгүй байгаа аж. Мөн аймгийн удирдлага, онцгой байдлын албанаас иргэдэд ямар нэг сэрэмжлүүлэг өгөхгүй байна гэсэн гомдлыг иргэд гаргаж байна.
Тиймээс ОБЕГ-ын ажилтнаас, Өмнөговь аймгийн иргэдэд газар хөдлөлтийн үеийн сэрэмжлүүлэг, биеэ хамгаалах зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байгаа эсэхийг өчигдөр лавлахад, “Газар хөдлөлт гамшгийн хэмжээнд хүрээгүй учраас тэгэх шаардлагагүй. Газар хөдлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд ирээгүй байна” гэлээ. Авзагахайрхан ууланд болсон долоон баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр тэнд амьдардаг малчин өрхийн гал дээр байсан хоол цалгиж, гэрийн гадна байсан мотоцикл унаж, машин нь дайвалзаж байжээ.
Авзагахайрхан уулаас 32 км зайд байдаг Ханхонгор суманд ойролцоогоор 1000 гаруй иргэн оршин суудаг байна.
Б.Номин