-Өнөө өглөөний 05.03 цагт хүний амь эрсэдсэн томоохон осол гарлаа-
Нийслэлийн Хан Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын автобусны нэгдүгээр буудлын дэргэд трактор унаж хоёр хүн дарагдлаа гэсэн дуудлага НОБГ-ын Шуурхай бүлэг 105-д ирсэн байна.
Дуудлага авсан даруйд дээд түрүүч Э.Алтай-Очироор ахлуулсан зургаан аврагч ослын газар очиход газар тариаланд хэрэглэдэг бага оврын трактор замын хажуу талын жалга руу унасан байдалтай байжээ.
Уг тракторт явсан 59 настай, эрэгтэй нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан байсныг аврагчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Яаралтай түргэн тусламжийн 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Харин 35 настай, эрэгтэй тракторт дарагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Сүүлийн үед техникийн холбогдолтой энэ мэт ослын дуудлага Шуурхай бүлэг 105-д ирсээр байна. Өнгөрсөн долоо хоногт тус бүлэгт барилгын суурийн давхрын хөндийд хүн уналаа, замын индүү онхолдож жалга руу унаснаас жолооч нь дарагдлаа зэрэг дуудлагууд ирж байсан юм.
Техникийн холбогдолтой ослын дуудлага ирж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж, мэргэжлийн ажилтантай гэрээ байгуулж ажиллуулах, гэрээгээр болон түр ажиллуулж байгаа боловсон хүчиндээ техник хэрэгсэлтэй зөв харьцах заавар зөвлөмжийг тогтмол өгч, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдэд анхааруулж байна.
Г.Од