Театрын урлагийн ирээдүйн эзэд “Хавар эртийн яргуй” нэртэй тайлан тоглолтоо хийлээ.
Арын хаалгагүй урлагийн замыг сонгож, өндөр босготой СУИС-д суралцана гэдэг амаргүй. Тэр дундаа “Сургуулийн тайлан тоглолтод оролцох нь оюутнуудын хувьд хамгийн том боломж” хэмээн багш нар нь ярьж байв.
Тэдний бэлтгэсэн “Цонх” жүжгийн хэсэг, Ги Де Мопассанийн өгүүллэгээс сэдэвлэсэн “Сохор”, “Тулааны урлагийн төлөвлөгөө” зэрэг бүтээлүүд нь бусдаас илүү үзэгчдийн сонирхлыг татаж байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай олон богино өгүүллэг бичсэн Ги Де Мопассаны “Сохор” бүтээлийг оюутнууд хоёр үзэгдэлт жүжиг болгожээ.
Сохор Симон хүү эгчийндээ амьдардаг. Гэвч хүргэн ах нь түүнийг үзэн ядан, “Гуйлга гуйж хоолныхоо мөнгөө ол” хэмээн гудамжинд хөөж гаргана. Өвлийн цастай хүйтэн өдөр Симон хүү яахаа мэдэхгүй суусаар хөлдөж өөд болно. “Сохор” хэмээх зохиолоос сэдэвлэсэн тэдний жүжиг үзэгчдийг уйлуулж орхив.
Харин үзэгчдэд инээд бэлэглэсэн ижил хүйстэн залуусын тухай өгүүлэх жүжгийг Ардын жүжигчин Б.Мөнхдорж гуай найруулжээ. Тоглолтын тайз засалтыг мөн СУИС-ийн оюутнууд урласан. Ийнхүү үзэгчдийг уйлуулж, уйтгарлуулж, алга ташуулж чадсан энэ жилийн “Хавар эртийн яргуй” тайлан тоглолт амжилттай болсон юм. Оюутнуудын гараар бүтэж, сэтгэлээр бүтээгдсэн жүжгүүд СУИС-ийн “Оюутан” театрыг дүүргэж чадлаа. Тоглолтын дараа багш оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.
Ардын жүжигчин Н.Сувд: ЭНЭ ЖИЛ ТЕАТРТАА ХОЁР ХҮҮХЭД АВАХ САНАА БИЙ
-Үзэгчид “Оюутнуудын тоглолтыг үзээд драмын театрт, томоохон жүжиг үзсэн мэт санагдлаа” гэцгээж байна. Таны хувьд юу гэж дүгнэх вэ?
-Хүүхдүүд маань чадах чинээгээр хичээлээ. Сэтгэгдэл өндөр байна. Манай сургууль жил бүр нэгдсэн тайлан тоглолт хийдэг байсан бол энэ жилээс тэнхим тус бүр уран бүтээлээ хүргэдэг болсон. Драмын ангийн оюутнуудыг Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Б.Мөнхдорж багш удирдан сонгодог бүтээлүүдийн хэсгээс тоглолоо. Энэ нь үзэгчдийг сэтгэлийг хөдөлгөж чадсанд баяртай байна.
-Драмын ангийг төгсч буй хүн бүрийн хүсэл Улсын драмын эрдмийн театр байдаг болов уу. Төгсөгчдөөс театртаа авах хүүхэд харагдаж байна уу?
-Драмын театрын босго өндөр. Мөн орон тоо багатай учраас оюутнууд маань хичээх хэрэгтэй. Бид театртаа дахин шалгалт авдаг. Энэ жилийн хувьд болж өгвөл хоёр хүүхэд театртаа авах санаа бий.
-СУИС-ийн драмын ангид орох хүсэлтэй олон хүүхэд бэлтгэж байгаа. Шүүгч, багшийн хувьд юу гэж зөвлөх вэ?
-Шалгалтыг хоёр шатаар авдаг. Тэр журмаар авна. Дуулах бүжиглэх ур чадвар өндөр хэмжээнд шаардах болно. Одоо СУИС-д бэлтгэлийн нэг анги хичээллэж эхэлсэн.
Жүжигчин Л.Дэмидбаатар: ШИНЭЛЭГ ТОГЛОЛТ БОЛЛОО
-Энэ жилийн тайлан тоглолтын онцлог юу байв?
-Их шинэлэг тоглолт боллоо. Тайзан дээр чөлөөт хөдөлгөөн ихтэй, туялзуур жадтай хэсэг хүртэл байгаа нь модерн хэлбэрийг санагдууллаа. Би өмнө нь сургуулийнхаа тайлан тоглолтыг найруулж байсан. Тэр үеэс илүү сайхан болж чадлаа. Хүүхдүүдийн бүтээлийг үзэгчид халуун дотноор хүлээн авч байгаад баярлаж сууна.
-Оюутан байхдаа үзэгчдийн өмнө гарна гэдэг их сайхан хэрэг байх?
-Тийм. Энэ маш том боломж байдаг. Энэ тайланд орох сонирхолтой маш олон хүүхэд байлаа. 30 гаруй үзүүлбэрээс шалгаж, эдгээр бүтээл тоглогдох болсон. Жүжигчин болоход тайзан дээр гарч сурах хамгийн чухал байдаг.
-Таны хувьд багш болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Шавь нартаа юу захиж байна даа?
-Шинэ зуун гарсаар дэлхий нийт урлагийг их өндөр түвшинд хүлээж авдаг болсон. Драмын ангид сурах хүсэлтэй олон хүүхэд байна. Хүүхдүүд маань ном унших хэрэгтэй. Тэгж байж хүний авъяас нээгдэнэ. Уран сэтгэмж нэмэгдэнэ шүү дээ.
“Театр шинэ-үе” наадмын шагналт Г.Баттулга: НИЙГЭМ СОХОР БАЙНА ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
-Чиний тоглосон дүр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө?
-Баярлалаа. Жил бүрийн театрын өдрөөр оюутнуудын дунд “Театр Шинэ-Үе” нэртэй наадам болдог. Тэрэнд Ги Де Мопассаны “Сохор” өгүүллэгээс сэдэвлэсэн хоёр үзэгдэлт жүжгээрээ оролцож тэргүүн байрт шалгарлаа. Зохиолоо олон удаа уншиж, удаан бодсоны эцэст зохиол маань задарч, дүрээ тодорхойлж чадсан.
-Энэ зохиолоос ойлгосон зүйл чинь юу вэ?
-Зохиолч хөгжлийн бэрхшээлтэй хүний зовлон жаргалыг тусгасан мөртлөө цаад санаа нь нийгмийг шүүмжилсэн. Энэ нийгэм сохор байна гэдгийг харуулах нь бидний зорилго байлаа.
-“Театр Шинэ-Үе” наадамд дээд курсийнхэнтэйгээ өрсөлдөж шилдэг нь боллоо?
-Энэ жүжгийн төлөө хөдөлмөрлөж чадсан учраас шагнал авсан болов уу. Манай гурав, дөрвийнхөн их хүчтэй өрсөлдөгчид байлаа. Яг үнэндээ би айж байсан шүү.
Т.Батсайхан