Бороо хур орохгүй, нийт нутгийн 80 хувь нь гантай байгаа энэ
үед ой, хээрийн түймэр үргэлжлэн гарсаар байгаа. Он
гарсаар 159 удаагийн ой хээрийн түймэр гараад байна. Өнгөрсөн пүрэв гаригт гарсан СХД-ийн 21-р хорооны нутаг Жаргалант тосгоны
Хөх халзангийн давааны мухрын аманд арав гаруй га газрыг хамарсан түймэр гарсныг
цурманд оруулав. Тус газарт хөвд шатаж байсныг унтраахаар Аврах гал унтраах 11
дүгээр ангийн шадар ахмад н.Булганаар удирдуулсан баг ажиллаж байгаад гал алдснаар
дахин түймэр дэгджээ.
Уг түймэрт нийслэлийн аврах отрядаас тав, аврах гал унтраах
11 дүгээр ангиас 11 аврагч, гал сөнөөгч болон ус зөөвөрлөж хүргэх машин зэргийг нэмэгдэл хүч
болгон явуулсан байна.
Мөн Богд ууланд өнгөрсөн
пүрэв гаригт гарсан түймрийг унтраахаар 16.00 цагийн орчимд ОБЕГ-ын аврах тусгай ангийн таван гал сөнөөгч,
ХУД-ийн Аврах Гал Унтраах 30, 14, 65-дугаар ангиуд ажиллаж буй.
Түймэр унтраах ажилд сайн дурын хүмүүс, албан байгууллагууд
нэлээдгүй оролцож байгаа нь сайшаалтай. МоАХ-ны дэргэдэх Ардчиллын төлөөх залуу удирдагчдын
зөвлөл, Монголын Жүдо бөхийн холбооны гишүүд нийлээд 60 гаруй хүн сайн дураараа Богд ууланд гарсан түймрийг унтраахаар хамтран ажилласан аж. Энэ үеэр буюу пүрэв гаригийн оройн
22.00 цагт УИХ-ын гишүүн Х.Баттулга түймрийн байдалтай газар дээр нь очин танилцан
200 тонн ус түймрийн голомт руу зөөх, ус
зөөхөд хэрэглэх 100 хувин, гал унтраахад
оролцож буй 200 хүнийг хоол хүнсээр хангах зэрэг асуудлыг шийдэж өгчээ. Үүний
дараа ОБЕГ-ын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр түймрийн байдалтай танилцахаар
ирсэн.
Одоогоор Богд уулын оройн хэсгийн түймэр цурманд ороод байна.