gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Та хүүхдээ зам хөндлөн гарахад нь тусалдаг уу?

Нийгэм
2011-09-15
0
Twitter logo

-Хүүхдүүд ихэвчлэн хичээлдээ очих, тарах цагаар осолд өртөж байна-

Эцэг эхчүүдийн олонхи нь хичээлд явж буй хүүхдэдээ "Зам хөндлөн гарахдаа болгоомжтой бай" гэж захиж, хэлдэг. Гэсэн ч анхаарал, болгоомжгүй аав, ээж, хариуцлагагүй жолооч, эмх замбараагүй замын хөдөлгөөнөөс болж зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоо буурахгүй байна. Энэ нь хүүхдэд тавьж буй хараа хяналт хангалтгүй байгааг илэрхийлж буй хэрэг юм.

Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн дунджаар 682 хүүхэд зам тээврийн осолд өртснөөс 36 хүүхэд нас баржээ. Жилд дунджаар 600 хүүхэд зам тээврийн осолд өртсөний дийлэнх нь буюу 85 хувь нь 14 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ нь ямар ч өвчин эмгэгээс илүү сэтгэл сэртхийлгэсэн тоо юм.

Хүүхдүүдийн олонхи нь хичээлдээ очих, тарах цагаар осолд өртдөг ажээ. Хүүхдүүд зам тээврийн осолд өртдөг гол шалтгаан нь сургууль, цэцэрлэгийн орчин дахь гарц тэмдэглэгээгүй зам. Хариуцлагагүй жолооч, тэмдэглэгээгүй замаас болж таны бидний хүүхэд тахир дутуу болох, тэр ч бүү хэл осолдож, эндэх явдал гарсаар байгааг албаны хүмүүс анхааруулж байна.

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд "Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт" сэдэвт Үндэсний анхдугаар чуулганыг Улаанбаатар хотноо саяхан зохион байгуулсан юм. Тиймээс зам тээврийн осол гэмтлийг бууруулах тал дээр идэвхтэй ажил санаачлан хийж буй зарим байгууллагын төлөөллөөс зарим зүйлийг асууж сонирхлоо.

НИЙСЛЭЛИЙН 70 СУРГУУЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАХГҮЙ БАЙНА
 
ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б.Мөнхбат:

Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд "Зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах" үйл ажиллагаанд нийт ард иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих ажлуудыг хийж байна. Зам тээврийн осол, гэмтлийг бууруулах нь дан ганц замын цагдаа, ЭМЯ-ны ажил биш. Энэ үйл ажиллагаанд бүх салбар дундын оролцоог нэмэгдүүлж хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна.

Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд холбогдогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх ерөнхий чуулганыг зохион байгуулсан. 2020 он хүртэл зам тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үндэсний стратеги хөтөлбөрийг боловсруулан дэмжин ажиллаж байна.

Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зам тээврийн ослын үед гэнэтийн тусламжийг хангах сургалтыг Улаанбаатар хот, 21 аймгийн эмч, замын цагдаа, Онцгой байдлын газрын ажилтан ажилчдад зохион байгуулаад байна.

Мөн зам тээврийн осол гарч байгаа аюултай цэгүүдийн судалгааг гаргаж Улаанбаатарт долоо, орон нутгийн гурван цэгийг сонгон авч энэ замуудын аюулгүй байдлыг хангах ажиллагааг төлөвлөж байна. Ялангуяа Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын орчны замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар судалгаа хийсэн.

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюултай байдалтай 70 гаруй сургууль байна. Тиймээс эдгээр сургууль дунд өөрийн сургуулийн орчны замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар уралдаан зарлаад байна. Уралдааныг удахгүй дүгнэж, гаргасан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно.

ТА ХҮҮХДЭЭ ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХАД НЬ ТУСЛААРАЙ

Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Жаргалсайхан:

Манай улсын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл жилээс жилд нэмэгдэж автомашины замын ачаалал ихэсч байна. Үүнийг дагаад зам тээврийн осол гэмтэл эрс нэмэгдэх болсон нь жолоочийн замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын талаарх мэдлэг сул, автомашины техникийн бүрэн бүтэн байдал дутуу, хөдөлгөөний соёл, хууль журмыг баримталдаггүй зэрэг шалтгаанаас болж байна. Тиймээс зам тээврийн осол гэмтлийг бууруулахад эцэг, эхчүүд болон жолооч таны үүрэг оролцоо хамгийн чухал юм.

Иймд иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд өнөөдөр бид энэ ажлыг хамтарч хийхгүй бол болохгүй болжээ. Ялангуяа, зам тээврийн осол, гэмтлийн талаарх ухуулга, сурталчилгааг сайн хийхгүй бол осол, гэмтэл буурахгүй байна. Энэ зүгээр яриад, хяналт шалгалт хийгээ л болох ажил биш юм. Эцэг эхчүүд хүүхдээ амьдралын зөв хэвшилд сургаж, зам хөндлөн гарахад туслах, зааж зааварлах хэрэгтэй байна.

ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАДАГ БАГШ, АЖИЛЧДАД ОСОЛ, ГЭМТЛИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЛГОНО
 
Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дарга Д.Алтай:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө газар, Мянганы сорилтын сан хамтарч бага насны болон сургуулийн хүүхдийг замын тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх тал дээр хамтарч ажиллаж байгаа юм. Энэ оны тавдугаар сарын 1-нээс манай Хүүхдийн төлөө газраас "Хүүхдийг болзошгүй үйлдлээс урьдчилан хамгаалах аян''-ыг зохион байгуулж байна.

Энэ аян маань дотроо нийгэм ахуйн ослоос, зам тээврийн ослоос, хүнд хөдөлмөрөөс, байгалийн гамшгаac, гэнэтийн аваар, ослын үед хүүхдийг хамгаалах гэсэн таван үндсэн чиглэлтэй юм. Бидний хийж буй ажлын нэг чиглэл маань яг энэ зам тээврийн ослоос хүүхдийг урьдчилан сэргийлэх асуудал юм. Энэ чиглэлээр бид замын цагдаа болон есөн байгууллага хамтраад нэг жилийн турш "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх"-д хүүхэд багачууд, эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш, нийгмийн ажилтны мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцох хүүхдүүдийн эрсдэлийг багасгах зорилгоор хүүхдүүд өөрсдөө болон эцэг, эх, асран хамгаалагч нар, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нартай хамтарч энэ ослыг бууруулахаар хамтран ажиллаж байна. Энэ долоо хоногт бид нийслэлийн зам тээврийн осолд өртөх эрсдэл бүхий 70 гаруй сургуулиудад гарын авлага ном тараана. Мөн хүүхдүүдтэй ажилладаг багш ажилчдад энэ талаарх мэдлэг олгох юм. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар, эцэг, эхчүүдтэй хамтран ажиллаж, Монголын мянганы сорилтын сантай идэвхтэй хамтарч ажиллана гэж бодож байна.

Э.Бэрцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан